Таталбар

☆ 2006-10-26 - найз

 

Чи- хайрын хүчээр орчлонд мэндэлсэн
Чи- билгийн хүчээр хорвоог таньсан
Чи- мэдлэгийн хүчээр эрдэмд тэмүүлсэн
Чи- итгэлийн хүчээр амьдралд дурласан
Чи- энэ бүхнийг цогцлоох гэж 
Чи- эгэлгүй ертөнцөд давтагдашгүй оршин буй ...  

Э.Амин

 

PS: Амин найздаа талархаж явдагаа нуух юун. "Дэрээр зодоод дээрээс чинь жүүс асгана даа" гэдгийгээ бас pass-лаарай гэсн. Dear амжилт хүсэх!

...




Холбоос

☆ 2006-10-19 - ...

  

Найдвар ... ийм ийм тийм тийм байгаасай, болоосой, ирээсэй, бүтээсэй ... найдаж байна, итгэж байна... Дурсамжаар or ирээдүйгээр хооллож амьдарсаар ... if энэ бүгдийг илгасаад яг одоогоороо байвал ертөнцийн шороо хөдөлгөгч зомби болчих аюултай. Бодож байгаагаа л хийгээд байвал бусдын өмнө галзуу солиотой амьтан болж харагдана, “нийтийн хэмжүүр”-ээр “ёс суртахуун”-гүй товарищ гэгдээд наад зах нь нэг ч найзгүй хоцорно. Хүнд хэлэхээс “ичмээр”, “эвгүйрхмээр” бодлуудыг даруй delete-лж боловсон сайхан иргэний дүртэйгээр у...

Холбоос

☆ 2006-10-12 - хүүхэд нас минь

 

Амьдрал өө ингэччч ::пийлсопиос хуулах::

 

Мэндэллээ ... ::ээжийн бүүвэй сонсогдоно:: даанч санахгүй байнаа, би ч муу хүүхэд юм даа. Гэхдээ дүү төрөхөд ээж зөөлөн бүүвэйлж унтуулдаг байснаар “хорвоо дэлхийд сонсдог ээжийн бүүвэй анхны дуу”-г сонсчихсон шүү, дүү азгүй гар өлгий дотроо нам унтчихсан, яг тэртээх жилийн над мэт.

 

Ээж намайг төрүүлээд социалист 5 жилийн уралдаанд орох ёстой учраас 45 хонов уу үгүй юу нялх биетэй байж ажилдаа марш, аймаар юм, тэгэхгүй бол ажлын газар нь “гахай” зурдаг байх л даа. ...

Холбоос

☆ 2006-09-24 - цэцэг + амралт

 

Ойрдоо хийх, бичих зүйлээ бичихгүй, хий зовж суусаар байгаадаа улам шаналгаа царайлах шинжтэй, шөнө зүүдэлж ч байх шиг. Weekend болохоор баярлаж бариад, надад бол үнэндээ бүх өдөр weekend байгаа шд, жаргал даахгүйн зовлоон гэж ...

Энэ weekend-ээр шинэ ирсэн бичкэн найз нартайгаа дотносоод, шоппинг хийж, фитнест дэвхэрч, "болсон явдлууд" ярьж, кино үзэж, маруужин идсэнээ колагаар даруулж асар кайфтайгаар хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэгэнд суусан шиг л боллоо. 18 настай хүүхдүүд чинь цаанаа л хөөрхөн юмаа, эрэг...

Холбоос

☆ 2006-09-18 - Кано

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Холбоос

☆ 2006-09-13 - Андын захидал

.... төлөө сэтгэл чилээж явдаг эрхэм нэгэн андын захидлыг энд сонирхуулъяа. Найздаа амжилт хүсэв.


Их эрдэмтэнтэй уулзсан нь

 

Сайн байцгаана уу, эрхэм уншигчид аа! Алс далайн чанад дахь ногоон тивийн орноос мэндчилж байна. Та бүхэнтэйгээ анх удаа Монголын ард түмнийг үүх түүхээр минь мэдэх нэгэн аугаа хүмүүний тухай өгүүлэхээр сэтгэл шулуудан эчнээ уулзаж байна.  Бидний өгүүлэх энэ хүмүүний алдрыг Игорь де Рахевилц гэдэг.  Монголын түүх соёл судлаач түүнийг дэлхийн энтэй том эрдэмтэн гэдгийг дуулаагүй явсан ...

Холбоос

☆ 2006-09-11 - Манай тогтолцоо

 

Саяхан Баабарын өгсөн ярилцлага хэмх авсан байналэй. http://www.sonin.mn/?p=1268 Мань эрийнхээр манай нийгмийн system error заагаад шинээр install-лдахаас нааш засрахаасаа өнгөрсөн хорвоо болж. Бурангуй баачка нарыг дээрээ залдаг дүүрчихсэн систем гэж манай тогтолцоог хэлдэг гэж байна л даа, ер нь манай тогтолцоо гэдэг нь чухам юу билээ? Улстөрийн талаас нь бичкэн анализ хийгээд үзье.

 

Монгол парламентийн засаглалтай, Засгийн газар унах тоолонгоор бид УИХ-ын сүр хүчийг ТВ-р тодорхой хардаг. Ерөнхийлөгчийн бүгд н...

Холбоос

☆ 2006-09-09 - бусдын аялалаас

 

Энд тэнд тэнэж явдаг бололтой нэг өмнөд нутгийн хятад залуу хавар 5 сарын эхээр Улаанбаатараар аялжээ. Орчин үеийн хятад залуусын монголын талаарх сэтгэгдээс ...

http://www.sohoxm.com/phpwind/read.php?tid=21561&fpage=1&toread=&page=3

 

Холбоос

☆ 2006-09-09 - Бясалгал

Худагийн мэлхий далайн томыг мэдэхгүй

Далайн мэлхий худагийн багыг мэдэхгүй (ардын зүйр цэцэн үгнээс)

 

-Бясалгана гэдэг бол завилж суугаад нүдээ анисан чигтээ юу ч бодохгүй байхыг хэлнэ.

-Хөл бөмбөг гэдэг бол эрээн бөмбөг өшиглөж хар хурдаараа гүйхийг хэлнэ.

Энэ хоёр тодорхойлолт нэг төвшинд дөхнө дөө (мэдэмхийрэх). Сүүлийн үед монголд аура орчин, эерэг, сөрөг энерги гэж их ярьдаг болж. Хүмүүс бие биерүүгээ бундан pass-лж, массалж, инээх, уйлах тоолондоо материйн төвшиний эгэл амьтан биш гэдгээ баталж байгаа б...

Холбоос

☆ 2006-09-04 - зун цаг

 

Зун цаг зун цаг сайхан даа

Зугаатай цэнгэлтэй гоёхон доо ... (хүүхдийн дуунаас)

 

нар хур 50 50 хувьтай, өвсний толгой бүхэн нь инээд алдсан үзэгдэж харагдаагүй зун болж байгааг амтай болгон нь шагшиж буйг бодхул үзэсгэлэн гоо нь арван наймтай идэрхэн тунгалаг хүү шиг бүрэлджээ гэж сэтгээд нүдээр үзэж баясюу хэмээн шийдэж хөх богцоо үүрээд хөөрлийн манантайгаар монголоо зорив.

 

Наймдугаар сарын эхэн гэлээ ч цагаахан дагина Улаанбаатарын улиасны навчис нялхаараа, сэвэлзүүр салхинд гижигдүүлэн аалигүйтэж хөхрөл...

Холбоос

☆ 2006-09-01 - 9 сарын нэгэнд

 

 

Хичээлийн шинэ жил эхлэхээр их сургуулийнхаа хаалгыг очиж нэг татмаар ч юм шиг. Оюутан болоод анх орж байхдаа сүрдмээр ч, нисмээр ч болж байлуу даа гэж. Цаг хугацаа яаж харваж өнгөрдөгийг хүн болсоор оюутнаас л мэдэрсэн бололтой. Хүүхэд насанд өдөр хоног өнгөрч өгөх биш, хурдан том болмоор байдаг, хичээлийн 40 минут хүртэл цагаа тулахаар... Их сургуульд харин арай л өөр өө, ядахнаа мөрөөдөн байж орж ирсэнийг хэлэхүү, лекц, даалгавар, реферат, шалгалт, шоу... ядаж байхад хайрын бурханаа харж баясах (завсарлага хүртэл үр дүнтэй шүү  ) хүн болж ялаа алчих санаатай л үзээд байтал нэг өглөө с...

Холбоос

☆ 2006-07-23 - саравчилж харсан нь

 

Өнөөдөр ...

Маргааш ...

Яг жилийн дараа ...

5 жилийн дараа ...

...

20 жилийн хойно

...

Хувийн кадрт хэн гэдэг “кино ший” бичигдэж, ямархан хүмүүстэй уулзаж, үйл явдлын хэлхээс яаж өрнөх бол? За энэ ч нээх сүртэй бодоод байх юм биш биз. Гэхдээ өнөөдрийн зураглалаа, 20 жилийн дараахтай харьцуулж үзье гэж бодъё, амьд арзайж байвал шүү дээ.

Халаас хоосон ч надад эрх чөлөө байна

Хамгийн гоё нь би залуу байна

Тийм болохоор одоогоор өдөр хоног тортон дээрх үсэг шиг, сүлд модны гэрэл шиг, бамбаруушны нүд шиг, бөг...

Холбоос

☆ 2006-07-17 - хэл хальтрахуй

 


 

10 жилд байхад сонингууд дээр "хэл хальтрахуй" гэж зугаатай булан байдаг байсан. Одоо даанч санаанд байгаа нь цөөхөн юм, гэхдээ биччихье.

 

хорлогч дарга - орлогч дарга

эрүүлжүүлэх баар - эрүүлжүүлэх байр

худалаа хөгжлийн банк - худалдаа хөгжлийн банк

зөнөсөн галт уул дэлбэрэв - сөнөсөн галт уул дэлбэрэв

ал улаан - гал улаан

 

ядаж байхад хэл нь хальтрангуутаа шинэ утга гараад байдаг нь шал зэвүүн байхгүй юу гэсэн   Хальтарсан хэлний санг баяжуулах жишээ санаж байвал нэмэрлээрэй .

... ... ...

... ... ...


...

Холбоос

☆ 2006-07-13 - Цус ба Яс кино

 

Хүн бол нийгмийн бүтээгдэхүүн, цаг үеийн бүтээл гэгддэг ч зарим нэг сондгой гаруудад энэ үйлчилдэггүй бололтой.

"Цус ба Яс". Blood and Bones 血与骨(2004) Өнгөрсөн зууны 20-оод онд Японы аж үйлдвэрийн сэргэлтийн үеэр японруу дүрвэж гарсан солонгосчуудын (55 оноос хойд-со) үнэн хүнд амьдралын түүхийг өгүүлсэн япон кино. Жүжигчин Такеши дүрийг амилуулна ч гэж, найруулагч 崔洋一 Yoichi Sai нь өөрөө шүтсэн байх. Такеши 北野武 Takeshi Kitano ер нь дандаа асар хүнд кинонд тоглож явах юм аа, нүүр царай нь барайчихаад тохирно ч гэж ванлий.

 

Мянга мянган дүрвэгсэд зовлон зүдгүүр үзээ л биз, хүнд амьдра...

Холбоос

☆ 2006-07-11 - Наадам

Сайхан наадаарай

Холбоос

☆ 2006-07-08 - халил

Гунигаа тайлтал нэг vнсэлдэхсэн 
 

Хvнийх болоод явчих нь бас л амархан байна даа
Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан vvл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мөрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо
Хэд гурван гvрвэл vvгээр гvйлдэж
Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа
Хармагийн бутны жимс ганц нэгээр унахдаа
Хайртай чиний минь цамцан дээр улаан толбоор vлдэнэ дээ
Одлог тэнгэрийн дор нойргvй хонож
Онцгой долоон бурханыг vдшийн vдэш зvсэлж
Vvр цайхыг vзэн бороонд норж явсан чинь
Vлгэр шиг санаг...














Холбоос

☆ 2006-07-04 - Бөөн хүн ба салбадай

 

 

Санамсаргүй явж байгаад тун дажгүй ном нэгийг уншлаа. "Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг" Сципион Сигеле хэмээх судлаачын (100 гаран жилийн өмнөх) суурь бүтээл.

 

Ямарваа нэгэн жагсаал цуглаан нь голдуу хэн нэгэн эрх баригч, дарга даамлуудын бүдүүрч байгаад зэвүүцэн, номхон ардыг мэхэлж байгаад бухимдан шаардлага тавин эсэргүүцсэнээс үүддэг. Ингэж илэрхийлэхдээ бөөгнөрч хөөрсөн хүмүүс уурандаа шатан замдаа тааралдсан бүхнийг хэмхчин эвдэлж сүйтгэж, засгийн газарлуу дайран орохыг завдан хүч түрэн давшилж, магадгүй нүдэнд нь нөгөөх аз нь харьсан дарга тааралддаг л юм бол дундаа хийж польдохсо...

Холбоос

☆ 2006-06-19 - love

______Hey ... ______________________________ ____LOVELOVELOV_________________________ __LOVELOVELOVELOV_______________________ __LOVELOVELOVELOVE______________________ _LOVELOVELOVELOVELO_________LOVEL_______ __LOVELOVELOVELOVELO_____LOVELOVELOV___ __LOVELOVELOVELOVELO___LOVELOVELOVELO__ ___LOVELOVELOVELOVELO_LOVELOVELOVELOVE_ ____LOVELOVELOVELOVELOVELOVELOVELOVELO_ ______LOVELOVELOVELOVELOVELOVELOVELOV__ _______LOVELOVELOVELOVELOVELOVELOVELO__

 ________LOVELOVEIlOVEYOU!!!OVELOVELOV____ __________LOVELOVELOVELOVELOVELOVE_____ ___________LOVELOVELOVELOVELOVELO______ ____________LOVELOVELOVELOV...

Холбоос

☆ 2006-06-18 - Father's Day: ААВдаа


Аавыгаа дурсахуй ...

 

Их сургуулиа дөнгөж төгсөөд шижигнэж пижигнэж асан хэдэн залуус ажлаа тараад гитар барин нийлж, дуулж хөөрч, бас болоогүй шинэхэн ирсэн эмийн сангийн хөөрхөн бүсгүйчүүдийг харуулдан, трапец жинс, бариу цамц, кобой маркийн малгайгаар гангарцгаан, өвдөөгүй байсан ч эм уумаар санагдсан эрчүүд эргэлдэн тойрон явсаар тэдэн дундаас хайрын зул бадамлуулсан нэгэн хос төрсөн нь миний аав ээж хоёр байлаа.

 

Хайрын энхрий сарнайгаа санан үгүйлэн бичсэн аавын залуу халуун захидлуудаас ах бид хо...

Холбоос

☆ 2006-06-17 - lайt мэдрэмж

 

Ойрдоо энэ бичкэн биед минь орогнох олигтой нүх ч олдкү, аргаа барсан гүрвэл царайтай цаг минутыг залгилж суудаг болсоныхоо учрыг олох гэж оролдлоо. Тэхээр ийм аж. Тэртээ найман жилийн өмнө “арилгасан сонгино”-д дурлаж асан үетэй хальтхан төстэй нэг тиймэрхүү мэдрэмж сэрэл мөн ч юм шиг. Нүдний булай чэн аморе-д харвуулчиж, бултаж нуугдаж иж бүрэн хуяглаж гарамгай баатарлагаар ялсаар явж өдий хүрсэн юмсан, хаанаа харвуулчихав даа, шалгалаа, байдаггүй ээ, би харвуулсан байлаа ч надад онилогдсон объект алга. Санаа амарч байна гэж жигтэйхэн. Тэхээр би чинь төмөр хатагтай хэвээр байгаа юм байн...

Холбоос

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

2-р хуудас. Нийт 3 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас