Таталбар

♥ 2006-06-17 - lайt мэдрэмж

 

Ойрдоо энэ бичкэн биед минь орогнох олигтой нүх ч олдкү, аргаа барсан гүрвэл царайтай цаг минутыг залгилж суудаг болсоныхоо учрыг олох гэж оролдлоо. Тэхээр ийм аж. Тэртээ найман жилийн өмнө “арилгасан сонгино”-д дурлаж асан үетэй хальтхан төстэй нэг тиймэрхүү мэдрэмж сэрэл мөн ч юм шиг. Нүдний булай чэн аморе-д харвуулчиж, бултаж нуугдаж иж бүрэн хуяглаж гарамгай баатарлагаар ялсаар явж өдий хүрсэн юмсан, хаанаа харвуулчихав даа, шалгалаа, байдаггүй ээ, би харвуулсан байлаа ч надад онилогдсон объект алга. Санаа амарч байна гэж жигтэйхэн. Тэхээр би чинь төмөр хатагтай хэвээр байгаа юм байна үүффффф.

 

Гэсэн ч юу нь мэдэгдэхгүй дэнжигнээд байхаар нь тархируугаа улаан вино сэнгэнүүлж орхилоо, вино ч асар эмэгтэйлэг умдаан юмдаа гэж биширч хэл амаа дарвиганууланхан таашаав, гэтэл виноны бараагаар гайт мэдрэмж харин ч бүр хөгжчихсөн дотор дуулж хуурдаад эхэлдэг байгаа, гэхдээ тэр аялгуу нэг л биш ээ, гайхалтай аязыг хөггүй хөгжмөөр чадварлаг тоглох нь ёозгүй.

Тамхи яг тийм тамхи. Сорлоо хахлаа, хүчилж татаж шуналаа, хачин эвгүй толгой эргэж байна. Мэдрэмжээ хөөх гэсэн биш гутмаар амт амаар дүүрээд зогсохгүй тун ч удалгүй дотор муухайран огиулсандаа 2 дусал нулимс гаргачихав, чааваас даа. Тамхи та найз байж чадахгүй л дээ. За яая гэхэв.

Хэдэн өдрийн дэгэлзүүр надаас салах шинжгүй шүү. Тэгвэл зураг. Бийр ус бэлдэн цаас гаргаж ирээд цэнхэр өнгөрүү гар сунган цагаан дээр нялж нялцайлгаж усаар дэвтээж тарааж тэр дор нь л нэг уран бүтээл үйлдчихэв. Гэгээн цагаан өдөр тагтан дээр зогсож байгаад өчигдөр шөнө харсан сарыг зурж орхижээ. “Зуны дунд сарын шинийн 15-ны аймшигийн сар” гэж нэрлэсэн тэр зурган дээр минь гэрэл татуулсан гунигт маск мэт сар гэгээн цэнхэрээр дурайж байхыг бахархалтайяа хараад далд хийлээ.

Мэдрэмж байсаар л ... бадминтон тоглолоо, саунд орсон шиг л хөлөрч буй биеэ маргааш яаж хөндүүрлэх бол гэдгийг төсөөлсөөр гэрлүүгээ алхлав.

 

Ядарч гүйцлээ. Хангалтгүй гэж үү. Яасан нь мэдэгдэхгүй түнтэгнэж байхаар аморе-д харвуулбал таарна. Оногдохын тулд тэргүүн фронтоор гүйдэг юм уу. Уурлах багадаж, уйлах ихдээд байгаа цэнхэр өдрүүдийг үдсээр...

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2009-04-16 -

Бичсэн: dao
big grin
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2008-12-20 - Сэтгэгдэл

Бичсэн: xvv
хайн.. broken heart
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-06-20 - Зургаа сканнердаад тавьбал хэлээд өгий ;)

Бичсэн: xvv
Хэхэхэ зургаа үзүүлбэл арга зааж өгий шүү гээл үү хэхэхэ

За за аморе-тай мань чинь найз, тэгээд ч цаадах чинь сүүлийн үед манийг нь тоож харвахаа болиод байх шиг л байна..

..Гэхдээ нээрээ уржигдар унтах гээд хэвтээд хаа элэрч балраад мартагдсан байх ёстой сумны сорви хуга сэдрээд өглөөн 3-унтах гэж хэвтээд 7 хүртэл хөрвөөсөн байдым даа.. уг нь шал өөр суманд харвуулцан гээл бодцон явжийсан чинь харин хуучин сорви морви аймар өвдөж энэ тэр... Аягүй бол чамаас л тэр виноны гай хийсэж ирсэн бололтой. Ядаж байхад миний өрөөний цонх наад руу чинь харсан байрлалтайг хэлэх үү Sad
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-06-17 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Onki
Ene sarand l ikh uchir bna l da. Ingehed arval tavnii sariig romantik gej hen ni ehelj todorhoilson bna aa. Hyatadyyd bol ail gereeree negdenniilehiin belegdel bolgodog yum bh chini bilee. Za tegeed degelzeed bj dee hu:)
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

39-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax