Таталбар

☆ 2007-02-12 - ESARA

by Mурзилка
Өөрийнхөө тухай гэхээс би бусдын тухай бодох их дуртай. Тиймдээ ч ереенд ганцаардаж ажиллахаас туйлдсан vедээ хааяахан чатлах, танихгvй танилаараа тэрний тухай яриулах, амьдрал сонжих, зевелгее егж авалцах их дуртай.
Хэн нэгэнд хэрэгтэй болж мэдрэгдэхээс ямар хvн татгалзах билээ?
Надтай чатласан хэнбугайг ч би мартдаггvй ээ. Заримтай нь цаг болзон болзон чатлана. Зориг гаргаж уулзсан ч тохиол бий. Цөөхөн л дөө.
Надад тесеелегдсен харь ертенцvvдээс гайхам сайхан дотно ч, шvvмжилж уурсмаар харанхуй ч, янз янз л байсаан. Гэвч хvн хvнийг би сайн сайхнаар л санах ...
Холбоос

☆ 2007-01-26 - Зугаа

Зөндөө удаан юм бичсэнгүй, юу бичих вэ гэтэл форматлуулчихсан юм шиг empty царайлаад тарчигнаад байхын. Гандаж хуучиршгүй сэдэв - дурлал бичдэг юм уу. Дурлал ч асар ойлгомжтой л доо, ядаргаа.

Завгүй байна, гэснээс их завгүй юм шиг дүрдээ итгэж амьдрах зугаатай юм аа, ядаж л хоббитож гиюүрэхгүй, ер нь "Дурлал гэгч нь хийх юмаа олж ядсан, цаг завтай хүний зугаа болой".

Завтай болохоороо нэг "зугаацана аа"

...
Холбоос

☆ 2007-01-01 - Happy New Year

энэ жилийн сүүлийн бичлэгийг http://igaa.blogspot.com/ блог дээр бичлээ.

 

2006 онд хамт байсан blogmn-ний күнд гарууд болон энэхүү блогийн зочин танд шинэ оны баярын мэнд хүргэе

Холбоос

☆ 2006-12-28 - Бамбарууш

 

Бамбарууштайгаа баавгайтай чихэр хуваах юмсан. Хараад өхөөрдөхгүй байж чаддаггүй, өхөөрдөх тусам хайр хүрдэг, хайрлах тусам хазмаар болдог дэндүү эгдүүтэй тэр хөөрхөн бамбарууш даанч минийх биш, манай нагац эгчийн охиных байсан болохоор эгчийндээ очихдоо л хайртай бамбаруушаа тэвэрч, орох гарах болгондоо "хөтлөх" хосгүй боломж олддог байв даа, бөөрөнхий хөөрхөн чих, жүмбэгэр цэвэрхэн хошууг нь халтайтал чирж тоглоод өвөртөө хийж зөндөө эрхлүүлнэ... Цамцан дотуураа чихэж "жирэмсэн" болсоноо товчоо нэг нэгээр нь тайлж “хүүхдээ төрүүлээд” нялх нярай бамбаруушаа сүүгээр "угжиж", элгэндээ тэвэрч...

Холбоос

☆ 2006-12-21 - Өглөөний цай

 

Уламжлал ёсоор өглөөний цайгаа аваад өрөөлүүгээ гэлдэрч явахдаа хоол хийлгүй хичнээн удаж шанага яаж барьдагийг заалгах дээрээ тулаад байгаагаа анзаарав. Их хотын нүргээнд чимээ нэмж, ажилдаа сургуульдаа яарч байгаа шоргоолжин хүмүүс замдаа өндөг, мантуун бууз, дүфүний цай, халуун зайдас мэтхэнээр явдал дундаа гялс хооллоод байдгийг санаж УБ-т яадаг билээ гэж бодтол өглөө бүх дэлгүүр, үйлчилгээний газрууд тас хаалттай, кафе гуанзууд бүр сураггүй, 24-ийхэнийг эс тооцвол. Өглөөний цайг гэртээ л зооглохоос өөр хувилбар байхгүй юм байна шд. Мань мэт нь яаж ийж байгаад л цагаа тулгадаг болохоор ...

Холбоос

☆ 2006-12-16 - Багшийн сургааль

 

Оюутан ахуйд нэг лекц дээр өвгөн багшийн маань хэлсэн зүйрлэл их ончтой. ... Лекц бол талх юм хүүхдүүд минь. 30 ширхэг талхыг 30 хоногт идэх үүрэгтэй оюутан өдөрт нэг талх хэрчиж идээд сарын дараа гэхэд бүх талхаа идсэн байх ёстой гэж саная. Гэтэл манай оюутнууд талхаа идэхгүй явсаар байгаад нэг мэдсэн шалгалтын өмнөх 3 хоногт эсвэл бүр шалгалтын яг өмнөх өдөр гэнэт харсан 30 талх байж байдаг, талхаа яахав ийхэв болон сандарч аргагүйн эрхэнд учир зүггүй чихэж гарна, угаас 30 талх яаж л нэг өдрийн дотор гэдэс ходоодруу орохов дээ, чихээд орууллаа ч гэсэн хоол биш хямрал болж эмнэлэг явах бол...

Холбоос

☆ 2006-12-16 - Хайрын тухай

 

Хайрын тухай ...

 

гэдэг кино байнаа... Токио, Тайбэй, Шанхайд өрнөж байгаа 3 хэсэгтэй, 3 янзын хосууд. (About love (2005.4))

-Бид чинь азиуд гэсэн шиг л нэг ч үнсэлцэхгүй (юун секс нүдний булай), холоос хараад л, авангард загварын хайраа өдөр болгон чекист стилиэр илэрхийлээд жигтэйхэн, энэ бол токиогийн урлаглаг хайр байлаа.

-Найз залуудаа хаягдсан булбарай туяхан охин бачуурсандаа алх хадаас цахилгаан хөрөө бариад юу юугүй өргөж даашгүй том номын тавиур хийгээд тавьчвал яахуу, унжийгаад уйлж суухын оронд б...

Холбоос

☆ 2006-12-13 - Чонын хэлсэн үг

өмнөтгөлд: Burnak андын бичлэгийг соёрхоно уу. Burnak-d амжилт хүсье.

 


Говь-Алтайд чоно галзуурсан бололтой

Б.ТӨГС (2006.11.03)

Тус аймгийн Тонхил суманд галзуурсан байж болзошгүй чоно хүн рүү дайрчээ. Нутгийн иргэд сэжигтэй чоныг өнгөрсөн сарын 31-нд устгасан байна.

Үхсэн чонын цуснаас дээж авч шинжилгээнд явуулсан аж. Чоныг галзуурсан  эсэхийг шинжилгээгээр эцэслэн тогтоогоогүй байгаа ч 200 гаруй мал, арав орчим нохойд вакцин тарьжээ. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарах юм бай...

Холбоос

☆ 2006-12-12 - ...

...

Бид айв, тэд цочив

Бут үсрэв, хааз нэмэгдэв

Арханд үлдсэн уул

Арга барагдахад дэндүү хол

 

Бид дөрвөн хөлтэй, тэд таван араатай

Буун дуу тас няс, салхи шуугина

Тарцгаая, ядаж нэг нь амьд үлдье

Тал руу биш уулаа л тэмцэнэ шүү гэх

 

Санаа уул даваад алга боловч

Салтаанд нь гэрэл туссан бие эндээ

Азгүй юм, би гэдэг боохой

Араас нэг машин нь дагачихаж

 

Бултаад ард гарлаа, бул чулууны ард хэвтэж үзлээ

Буудуулсан болж унаад зогсоход нь хурдалж үзлээ

Арын уул уг нь энүүхэнд байдаг

Аймшиг харин бүр ойрх...

Холбоос

☆ 2006-12-10 - Дурсамжийн тасархай

 

Ээж намайг 4-р ангид байхад “Франкийн Аннегийн өдрийн тэмдэглэл” гэдэг зузаан ном авч өгч байсан юм. Фашист германуудад хавчигдаж байгаа еврей гэр бүлийн бяцхан охин Аннегийн бодит өдрийн тэмдэглэл байлаа. Тэр номыг уншсаар байгаад Анне миний найз юм шиг санагддаг болсон байж билээ... тэр: “... өнөөдөр ээж миний дуртай хоолыг хийж байгаа, би дээврийн шатан дээр суугаад төмс арилгаж байхдаа хөрш айлын хөвгүүнтэй зөндөө юм ярьсан, эгч миний яриаг тоож сонсох биш, сонссоод ч ойлгохгүй, нүдээ том болгож харчаад дахиж ийм солиотой юм битгий ярьж бай гэж сургаад цааш алга болж өгнө, харин манай х...

Холбоос

☆ 2006-12-09 - Эрээн саарал өдөр

 

Өглөө бослоо, өглөө ч гэж дээ өдрийн цайг өглөөнийхтэй хамтад нь залгих цагаар л сая шөнө дундаас хойш надад нухлуулсан орноос сангасваа үсээ гилбэсээр аргагүйн эрхэнд сугарлаа. Өнөөдөр бас л нар байхгүй, новш гэж, бүтэн сар бүрхэг өдрийн бороо мананд залуу сайхан насаа зарцуулж залхаж байшдээ. Гэхдээ жаргах нарны сацраг туяанд учиргүй баясдаг сайн санаатай, гэнэн хонгор, ухаантай царайлаг уран зохиолын идеал дүр би биш болохоор өөртөө ноогдсон өчүүхэн эд эсээ орчлонгийн олон хувиралд зориулаад байхыг угаасаа хүсдэг ч үгүй, зүгээр л өнөөдөр нар гарвал гарчаасай, үгүй бол болино л биз.

Холбоос

☆ 2006-12-09 - Falling into you

http://www.youtube.com/watch?v=TxoOUT9nQCU

Холбоос

☆ 2006-12-09 - эротизм

 

Урьд шөнө хавьд байгаагүйгээрээ эротик зүүд зүүдэллээ. Сүүлийн үед баахан –измдсэн биш зүүдэндээ хүртэл сюрреализмаар хөвж эротизм хөгжүүлж балай авдаг юм даа. Сэтгэл судлалын god father Зигмунд Фройд авгайн айлдсанчлан хүмүүний төрөлх шинж болох либидо-эротик сэдэл нялх хүүхдэд хамгийн ихээр буюу 100 хувьтай байдаг гэх, энэ нь ээжийнхээ мөөмийг хөхөж байх эгшинээр илэрч цаашаа эрэгтэй хүүхдийн хувьд ээж нь, эмэгтэй хүүхдийн хувьд аав нь төсөөлөл дэх хайрын анхны объект болдог агаад өсөж томрох тусамаа тэгээд байгалийн жам нийгмийн харилцаагаар өөрт зохицох объектыг хайж олдог, ингэхдээ анх...

Холбоос

☆ 2006-12-07 - marxism ба хятадын онцлогтой социализм

 

Хятадын философи гэхээр Кунз, Мэнз, Лаоз, Жуанз гэх эртний төлөөлөгчид болон дао буюу бумба, хятад дахь буддын гүн ухаан зэрэг санаанд бууна. 1949 оноос Марксизмаар замнах болсон энэ орон эртний түүх соёлын гүн нөлөөгөө хэрхэн яаж яваад марксизмаар өөрчлөв өө, үнэхээр өөрчлөгдөв үү, энэ нь хятадын оюун санааны хөгжилд ямар нөлөө үзүүлж байна гэдэг сонирхолтой юм.

 

Барууны колонийн бодлого 19-р зууны дунд үе гэхэд хятадын эх газарт хүрч 1840 онд хар тамхины дайн дэгдээсэнээр биелэлээ олсон бөгөөд БНХАУ байгуула...

Холбоос

☆ 2006-12-04 - Roger Frederer - master of masters

 

Дохад жудо бөхийн эрэгтэйчvvдийн 81 кг-д барилдсан Д.Нямхvv алтан медаль, 66 кг-ын барилдаанаар Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар хоёр дахь алтан медалийг авч биднийгээ баярлуулж байна. Азид дундад азийнханаас бусад монголчуудаас илүү гараад байх чалхтай ард түмэн ховор байх л даа.

 

Тэмцээн гэснээс дээр нэг мэргэжлийн талбайн теннисний шилдэг наймын тэмцээн болсон доо, яагаав ...

Холбоос

☆ 2006-11-27 - дэлхийч

 

2 жилийн өмнө стерео кино театрт АНУ Оросын хамтарсан сансарын нислэгийн тухай баримтат киног үзсэн биш гэгээрэхээ шахаж билээ, гурвалсан дүрст орон зайд харуулдаг том хар шилнээс нь ч болсон юмуу уг киноноос үлдэж буй мэдрэмж ангид, бараг л өөрөө сансарт ниссэн шиг санагдаж цэнхэр дэлхийг “задгай сансараас ажиглан байхуйд” өөрийнхөө юу хийгээд, яг яах гээд яваад байгаагаа ойлгохоо болих нь бүү хэл хүн төрөлхтний хийж байгаа юмс, энэ бүх хэрүүл маргаан дайн байлдаан, биесээ харааж зовоож, бүтээсэн бүхэндээ бүдэрч явдаг “тулга тойрсон” утгатайхан амьдралтай хөөрхийлөлтэй ч амьтас юм уу гэмээ...

Холбоос

☆ 2006-11-27 - чишшш

 

Great minds discuss ideas

Average minds discuss events

Small minds discuss people

гээд мань мэт нь cool царайлж хүн харын хов жив хэрүүл уруулыг албаар сонсохгүйхэн шиг тойрч гүйгээд, яалт ч үгүй чихрүү орчвол дор нь сэгсэрч хүчээр мартаж энэ тэр ... хүмүүсийн өдөр тутмын ярианы дийлэнх хувь нь хэн нэгэн хүний тухай, хөрш айлын авгай шарилжны харшилтай тухай, хүүхэд нь хулгиантсан, нөхөр нь сүүлэрсэн тухай, биеэрээ дүүрэн шивээстэй хүн үхээгүй байгаа тухай, баян дарга хөөрхөн мисстэй хормой хотоо сөхөлцсөн тухай ...

Холбоос

☆ 2006-11-13 - Golf

 

31 настай, ид алдаршиж яваа, Гольфд бол “нялхаараа” од АНУ-ын тамирчин Tiger Woods өчдөр Шанхайд дууссан 4 өдрийн тэмцээнд ирж оролцсон биш, чөтгөр гоймонд дурлаж, инга гольф үзэв. Барилцаад авах өрсөлдөгч, цохиод унагах тэмцэлдэгч, пасслаад шидчих хамтрагчгүйгээрээ гольф нь бусад спортыг бодвол өөрөө өөртэйгээ л өрсөлдөж тэмцэж, шаардлагатай үед биеэ хянаж барьж, чингэж чадваас сая ялж болох чухам нигуртай биеийн тамир сэтгэлийн дасгал болтой. Би ч спорт гоймон хоёрыг нэгмуу ялгаад байдымаа гэсэн. Гэхдээ л цагаан бөмбөг цохиж байгаа миний нүдэндэх Tiger Woods, хөтлөгчийн тайлбараар од гэж ...

Холбоос

☆ 2006-11-06 - хүн чанар ба бөөрөнхий дэлхий

 

Уржигдар Crash үзэж хүн чанараа зүлгүүрдлээ, их ч донсоллоо, их ч уйллаа, "би өөрөө багш хүн" ...аой... одоо ч тэгээд Терминатор үзсэн ч "багш хөөн"... уяхан нялххан болж дээ, зайлуул. Залуу байхад гэрийхэн хороороо уйлдаг уянгын каног хүүхдийн санаа ухааны юм ярьсаар гөлгөр царайлж гүрийж дуусгадаг, аймшгийн киноны аллагыг pause-лж  байгаад шинждэг, ган хатуулаг ян төмөрлөг байж. Гэтэл өчдөр уншсан Дашбалбар гуайн “Мөн чанар байваас ...” http://mirror.biirbeh.com/modules.php?name=News&file=article&sid=76 шүлэг голруу урсаж, оройруу харваал яав даа... би нэг л биш ээ гэсн. Цагтаа, тархи нь ...

Холбоос

☆ 2006-10-31 - солонгосын хойг

 

Хүйтэн дайны бүтээгдэхүүн болсон 38-р өргөрөг - хоёр солонгосын хуваагдал нь хүйтэн дайн дуусчихаад байхад одоо болтол хүйтэн дайны тэр сүүдрээсээ салаагүй яваа дэлхий дээрх цорын ганц газар болж глобал эринтэй золгожээ. Өлсөж туйлдсан ард түмнээ үзэл суртлаар хооллон, буу сум дарь бөмбөгөөр наадан суугаа угсаа залгамжилсан удирдагч Ким Чен-ир саяхан цөмийн зэвсэгээ туршин сүрийг бадруулсанаар бүхний харааг булааж дөнгөсөн ч эцсийн дүнд өөрсдөө л хохирогч болж, дэлхий дахинаар чичлүүлж загнуулж, эдийн засгийн хориг арга хэмжээ хүртэл авахуулж, муухай дээрээ улцайн, өнгөрсөн зуны үерээс бо...

Холбоос

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

1-р хуудас. Нийт 3 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас