Таталбар

♥ 2006-11-06 - хүн чанар ба бөөрөнхий дэлхий

 

Уржигдар Crash үзэж хүн чанараа зүлгүүрдлээ, их ч донсоллоо, их ч уйллаа, "би өөрөө багш хүн" ...аой... одоо ч тэгээд Терминатор үзсэн ч "багш хөөн"... уяхан нялххан болж дээ, зайлуул. Залуу байхад гэрийхэн хороороо уйлдаг уянгын каног хүүхдийн санаа ухааны юм ярьсаар гөлгөр царайлж гүрийж дуусгадаг, аймшгийн киноны аллагыг pause-лж  байгаад шинждэг, ган хатуулаг ян төмөрлөг байж. Гэтэл өчдөр уншсан Дашбалбар гуайн “Мөн чанар байваас ...” http://mirror.biirbeh.com/modules.php?name=News&file=article&sid=76 шүлэг голруу урсаж, оройруу харваал яав даа... би нэг л биш ээ гэсн. Цагтаа, тархи нь тооны машин шиг ажилладаг л бол компьютертэй суусан ч яадын гэж л элийрдэг байсан хүн дээ, гэнэн материалист тэр бодол дэлхийн ... -дэх эргэлтэн дээр тэртээд үлдэж. Өнөөдөр гэтэл өө "компьютер" гуай тэр чулуун зүрх данхар тархитайгаа чөтгөрлүүгээ тонил (hollywood style-r ugleh), халуунаар цохилогч зүрх л наашаа, хүн чанар та морилно уу ... гэжуга. Үнэлэмж хэмжүүр дэлхий шигээ эргэлддэг л юм байна...

 

Саяын хэд хоног, хийх бичих нүсэр ажлаар мэдрэл миарахын хажуугаар “хулхи сэтгэлзүйн тоглоом”-нд хальтарч унаад, стресс депресс давхацсан өнгөт плёнк цонхон дээр пад ... юу болоод өнгөрөв өө жэхшиг. Хүнтэй үсэртэл “хэрэлдэж”, муугаа дуудалцаж, муухайгаа харалцаж, хуруугаа хорсгож, хэлээ маажмаар болох зав гараад л байхым даа. Ядаж байхад “дайсны баатар”-ын зөгий шиг хэл, шөвөг шиг үгс нь хүнийг лазерийн гал шиг үхтэл түлж үнс болтол шатаадаг атлаа, үйлдэл санаа нь болохоор тэнгэрлэг Тереза эх шиг буян нигүүсэл бялхуулаад байхаар яалтай ч юмдээ. “Үйл хөдлөл - санаа бодлын сүүдэр” гэдэг мэргэн үг санаанд орж ч байх шиг, үг хэл нь биш шүү дээ гэж онцолж бодох ч шиг ... Гэхдээ одоо дахиж “дайсны баатар”-тай хэл амаа билүүдэлцэнэ л гэж байхгүй, ер нь тэгээд үлгэр амар сайхандаа жаргавал таарна, жаргаж ч байгаа, жаргасаар ч байх болно...гсн. Гай болж хүн чанар гэж шижир алт болсон далжаак юмдаа, тэрэнд нь сүнс хорогдоод байхын, новш гэж... тэрнээс биш тийм сансараас унаад Гимлайд авирчихсан ямаатай юугээл хамаг энергиэ шавхаж суув гэж. За тэр ч яахав, дэлхий бөөрөнхий юм чэн ... аадийн гоё.

 

Гэснээс манай бөмбөрцөг “хавтгай” болж байгаа сурагтай байсан. Хятадууд аль хэдийнэ орчуулаад залуучууд нь өлсөж үхэх гэжаагаам шиг тэр номыг уншаастай, асар хурдан байна цаана чин таминээ. Хятадууд социалист л гэнэ, интернэт мэдээллийг хянадаг л гэнэ. Гээд төсөөлөхөөр манай соци үеийн үзэл сурталын хавчилт боолт, хөрөнгөтөн гэдэг нь алуурчинтай эн тэнцүүлж ойлгодог, америк маягийн амьдрал гээд айдас төрүүлдэг тийм ухуулга, тархи угаалт санагдмаар ... мэдээж тийм биш юм л даа. Тодорхой хэмжээгээр ухуулга явдаг, цензур тогтоодог ч гэлээ мэдээллийн эриний үер урсгалыг хэдий ч удаан тогтоохов, тэгж сурталдаад байх шаардлага ч багасаж. Дотоодынхоо хэвлэл нийтлэлд аргагүй нэг хяналт тавьдаг ч, дэлхийн хэмжээний алив юмнаас аль болох хоцрохгүй, болж өгвөл ч түрүүлчих санаатай... ямар л ном дэлхийд bestsеller болно маргааш нь хятадын лангуун дээр гялалзаж байх. Оюутанууд нь үүр цүүрээр чанга чангаар хичээлээ уншиж давтан дэлхийн даргад өрсөлдөхийн дайтай л үзэлцэж гарна. Онолын урсгал, урлагийн төрөл, номын орчуулга эгээ л шороон түмэн хүн шигээ үерлээстэй. Залуус нь брек dance эргэж, хип хоп үгэлж, юун коммунизм, аан тэр чин сахалтай өвөө билүү халзан толгойтой ах ч билүү ухааны л юм хэлж элэглэх шахахвий. Эдний нэгэн шинэ үе ирэхэд энэ луу хаашаа эргэхийг хэлж мэдэхгүй, төр засаг нь уламжлалт залгамж чанараа чанд хадгалагдаг ази соёлоор нь харвал хүчтэй тэсрэлт, хувьсгалт эргэлтийг үзэхгүй л байх. Гэвчиг эцсийн эцэст дэлхий бөөрөнхий шүү дээ ... бөөрөнхийгөөр тогтохгүй бүр эргэлддэг гээч ...  

::толгой өвдөжийнэ аймаар, унтав:: 


 

一言为定 yi yan wei ding

За гэвээс андагар ... Хэлсэн үгэндээ эзэн болох... За гэвэл ёогүй ... 

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2009-01-21 - Багш юм байж...

Бичсэн: Зочин (зочин)
Та өөрөө багш юм байж ...
Ямар хаашаа янзын үг хэллэгтэй юм ...
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2008-03-12 - gegeen in australia

Бичсэн: gegeen
ok. oilgov.

www.gegeen.com liar
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2007-04-10 - hey

Бичсэн: dear
гайхалтай уянга яруу тугс тугулдур бичжээ . унэн ч юм бичиж , оороо эрдэмтэн уу? яавал тани шигээ ийм уянгийн халилтай бичиж бас сэтгэж сурахийн бол ?????????????
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-17 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин
Za yamai daa gej. Khataduudiig ingej usch bna, tegej bna gekheer bi yagaad chaddaggui bilee gekh mongoljingoo setgeld surakh ikh khusel novshirch garch ireed, yadahad ursuldukh shar gozoigood, yamarsaindaa l tavun us ruu tolgoinii emend yavakh bilee dee
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-01 - Bid ch bo'oronxii .. :)

Бичсэн: Chandmani
http://chandmani.blogspot.com/2006/10/booronxii-yu-bi-yer-ni-ali-xer-unench.html
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-12 - Uls ornoo hugjuuleh tuhai bodoh l heregtei baina daa...

Бичсэн: Buyantsogtoo
Ter havtgairaad baigaa delhiin tuhai nomiig neg surhii mongol zaluu orchuulj baigaa suragtai baigaa shuu. Xurdhan gargaasai. Bi ch huleegeed l suuj baigaa. Neeree uls ornii hugjliin tuhai asuudal suuliin ued ih bodogdood baidag bolloo shuu. Xeduulee neg tsuglaj baigaad bult bult usreed dor ni hugjuuleed hayah yumsan. Ingad amjilt husie. Ingehed blogspot ruu hezee nuuj ireh gej bna daa. Tsaana chin Togruu nar nuun irj olon tumniig ih l bayarluulj baih shig baina.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-10 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: inga

hi guys, blogspot.com orj bolku miya bnaa. gesnees henii yanaagui neg uulzaj barihiimsan, gehdee Configiin uramiig hugalah l baih daa, shunujin baitugai udurjin chimeegui suugaad guriichne dee Wink mongol hel gesnees deehne ueiin bichgiin erdemted yamar uran tansag hellegtei baisiim be, Jamsrangiin Tseveen guain orchuulsan "Decameron" nudend uzegdtel barag gart barigdtal durselj zuirelj nasandaa martahaargui bolj bnalei shd. mani metiin ugiin san derged ni karmanii dictionary shig l bichken bga da...

Gymlain yamaanaas hun chanar unerteed l bna, booj ideh yumsan gesen. za ter yahav ee, yls ornoo yaj hugjuulehev Very Happy

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-10 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Onki
Ene sansraas ynaj Gymalai deer gazardsan yamaa ni hen yum boloooo?
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-10 - <i>Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл</i>

Бичсэн: Зочин

 neg shirheg "hun" orj irjee.



Зассан: inga хэзээ: 2006-Nov-10 03:32
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-07 - dammit

Бичсэн: Зочин

The world is flat-g yarijiinuu ? Yale-d surch bsan Hyataduudiin too 10-aadhan jiliin dotor asar ih usuj, negen Hyatad ohin harvard-d full scholarshiptey tenceed, ter tuhaigaa nom bichsen chini ter ni bestseller bolson tuhai bichsen heseg bsan sanagdana...delhii nisch bna daa......

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-07 - Хэл хальтрахуй

Бичсэн: Nasaa
Залруулга: Санаа нь төвөнх гэсэн юмсан салгалаад тvнх гэчихэж дээ хөөрхий
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-07 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Насаа
Бурханы хэлээр буйн нvгэлээр зааглагдсан хvний vйлдэхvй эс vйлдэхvйн ухамсарт амьдралын тэрхэн ертөнцөд мөн чанар байваас хvн чанар, хvн чанар болгон нь харин мөн чанар бус гээд байгаа гэж
Бөөрөнхий дэлхийг хавтгайгаар төсөөлсөн нь хvний сэтгэхvй хэлбэр дvрсд захирагддаггvй нь нэг шинж биз дээ.

Манай блогт шvгэлэн доороо тvнхтэй гэмээр хэдэн бvсгvйчvvд байнаа гэж.

Амжилт хvсье дээ
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-06 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: togoruu

Инга эмэгтэйшдэ, төвөнх обсо. гэснээс инга өөрөө бичин жилийх байхаа. инга нэг амьсгаагаар ярьж байгаам шиг бичдийн тэрийг нь би лав нэг амьсгаагаар умшжаагаам чэн.  хятад хэлний тухайд би бас тэгж боддог, ер нь ханз гэдэг ярих юмгүй асар гүнзгий шүү дээ. хятад хэлнээс орчуулсан Инжинашийн Хөх судар, Монголын уран зохиолын дээж 100 билэгт байдаг ихэнх зохиолууд 32 модон хүний үлгэр гэх мэт бол үгийн далай л гэсэн үг. би даанч юм ойлгодгүй жахан байхда монгол бичиг умшиж чаддаг байхдаа умшиж байсан болохоор тогтоосон нь тун бага юм. дахиад завшаан олдуул арын  модтой ууланд булсан агар модон авдраа ухаж гаргаж ирээд нэг юу яах юмсан.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-06 - Уулзаж, уралцаж ярилцаж яахымсан

Бичсэн: Confidence

Хүүе наад хэл амаа! Яриа чинь наад шороон түмэн хужаагийн дэргэд гоцлоод, бөөрийнхийдүү хавтгай дэлхийгээс бол тасраад жингүүдцэн байна ш дээ. Нээрээ яаж ингэж хэлж, бичиж чадаж байнаа? Чи Монгол хэлээр бол зүгээр л жонгилоор тоглочоод байхиймаа. Хятад хэл үзэхээр үг яриа нарийсаж, утга санаа уянгалаг болоод байна уу аль эсвэл төрөлхийн төвөнх дээрээ шүгэлтэй төрсөн үү?

Чиний бичлэг бол жам ёсоороо урсаад л хөврөөд л... Чухам яаж гэдгийг би сайн оношилж чадахгүй л байна. хэхэхэ Яахав, миний хэл яриа бол 500 грамд живчихээр булгилаад л ундраад л гараад ирдийм. Даанч грамгүйгээр бол урсах нь байтугай үхрийн баас шиг цуваад, параграф-р тасалдаад оршил, өрнөл дүгнэлттэй болчоод байдийм.

Тэгж байгаад нэг нартай өдөр бороотой шөнө уулзаж хэл амыг хэрхэн билүүдэж, шөрмөсөө татдал зогсолтгүй тасралтгүй бурахыг сурнаа. Ай монгол хэлээ гэж, тоглоомтой эд шүү...  



Зассан: Confidence хэзээ: 2006-Nov-6 02:44
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

19-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax