Таталбар

♥ 2006-12-09 - Эрээн саарал өдөр

 

Өглөө бослоо, өглөө ч гэж дээ өдрийн цайг өглөөнийхтэй хамтад нь залгих цагаар л сая шөнө дундаас хойш надад нухлуулсан орноос сангасваа үсээ гилбэсээр аргагүйн эрхэнд сугарлаа. Өнөөдөр бас л нар байхгүй, новш гэж, бүтэн сар бүрхэг өдрийн бороо мананд залуу сайхан насаа зарцуулж залхаж байшдээ. Гэхдээ жаргах нарны сацраг туяанд учиргүй баясдаг сайн санаатай, гэнэн хонгор, ухаантай царайлаг уран зохиолын идеал дүр би биш болохоор өөртөө ноогдсон өчүүхэн эд эсээ орчлонгийн олон хувиралд зориулаад байхыг угаасаа хүсдэг ч үгүй, зүгээр л өнөөдөр нар гарвал гарчаасай, үгүй бол болино л биз.

 

Өглөө сэрүүлэг нь дуугарч чичирсээр байгаад шалан дээр уначихсан гар утасыг өөд нь авч эвдэрчихээгүй байгаад нь жоохон баярласхийн дэрлүү шидлээ. Шаршувууг дууриаж шөнөжингөө хүүг хүүг гэж суусан юмсан, “өглөө” босоод харахад ширээгээр нил хөглөрсөн ном, цаасны хажуугаар пачиктай сүүтэй цай, кофе 2-ийг угсруулж уусан 2 аяга хоорондоо багын найзууд шиг халтайчаад хэлхэлдээд зогсож байхыг нь харсан чинь хайр хүрээд хоёуланг нь барьж аваад бамбалзуураар хөөсөрүүлж, бөмбөрүүлэн зүлгэж усанд оруулаад жагсаалд нь эгнүүлэв.

 

Загатнасан хурууг яая даа, яалт ч гүй явсаар очоод РС асаачлаа шүү, одоо яая ингэхэв, нэгэнт асаачихсан юм чинь нэт орохоос доо. YM-ийн листэнд өдөржин наалдаастай байдаг хэдэн хүдэр танкнуудтай эхнээс нь пулёмтолж мэндлээд. Шагайдаг хэдэн сайт, блогуудаар овчарк нохойн байрлалаар цээж урагшаа харц шулуувтар шиншлэх газар нь шиншилж, харайх газар нь харайж, дуусаад хэлээ унжуулан, хар тамхи илрүүлсэн аятай цэх шулуун цовоо сэргэлэн хэсэг сууснаа, цааш шогшив.

YM 1: Тэгж байтал мессенжерт багын ганц найз минь орж ирж магнайн хөлс, мэлмийн нялмс хоёрыг гялталзууллаа. Нэгэн компанид нарийн бичиг хийдэг тэрний минь завтай цаг гэвэл бид 2-ын ярилцсан уулзсан хэдхэн хоромтой яг тэнцүү... өнөөдөр ч бас салхи татуулж орж ирээл шуургадаад алга болов, ээрч муурсан би аанай л гацаж хоцрохдоо ажил нь бүтээсэй гэж ханцуй дотроо залбирч цацлын есөн нүд болсон найман хуруугаараа kiss ya товшин торойж хоцров.

YM 2: Мэндэлж зөрдөгөөс хэтэрдэггүй дээр үеийн нэг танил залуу мессенжерээр Hi girl yu bna асар цоглог ах мэндэлж байна, хэсэг үг сольж - ажил сайн уу, - сайн, - хаана байна, - хуучиндаа гэх мэт сонирхолгүй улигт мэдээллийг аргагүй эрхэнд өгч хайран хурууныхаа өндөгийг элээж байтал гэнэт нөгөө араг яс шиг залуу сүнс шиг хухин цагаан царайгаа нүдэнд үзэгдтэл - зургаа явуулаач гэж авсан, -чи намайг хараагүй биш тэрмуу хогоор ядын гэтэл - ээ өгчил дөө гээд хэлхэгнээд салахгүй байхаар нь – байхгүй, байсан ч өхкүй гээд хэлтэл уурлах аядаж байна, яаж байгаам болоо, Paris Hiltonii Sexy Beach-ээ л үзэж байгаач, хаа хамаагүй түвдэнгийн борын зургаар юугаа хийдийн, аягүй бол энэ яг тоншуул сэтгүүлд өгөх гэж байгаам байна л даа гэж хардаад түүнийг off хийв.

YM 3: Гэтэл хурууных нь хээ арилж байгаа нэг чатчин гэнэт -өөш гээл шууд BUZZ, цочсондоо ай... за... юу... гэсэн чинь -алий шүү гэжийнэ, -үхий шүү гэлээ, гээд цаашаа үлгэрийн үг яриагаар үргэлжлэх чат... ядарчмаар... залхсандаа заримдаа... зажилсан бохио үсэнд нь нааж, халуун цайгаар хэлийг нь түлээд шилбэнийх нь үсийг ширхэг ширхэгээр зулгаамаар, хаширдаг болуу ... гэхдээ тэгээд ... яг байхгүй үед нь хальт санан гиюүрч новширдогоо бодохоор өөрийнхөө үсэнд бохио наагаад, хүйтэн трубанд хэлээ наагаад хөмсөгнийхөө үсийг хусчмаар болоод байдын... ой яасан жигтэй орчлон бэ.

Стресс тайлж байгаа нэрээр депресст ортлоо чаталж байгаа энэ амьдралыг хэдэн онд хэн гэдэг "сүнс" төгсгөж өгч ямархан гэрэлт ирээдүйн хивсэн дээгүүр чирж гудчин гүйх юм болдоо, гэхдээ "сүнс"-ийг ядарвал нь би хааяа чирээд гүйж тэрмууд буян болсон доо ч яахав гээ бодоодайгаа.

 

Өчигдөр кино үзмээр дур хүсэл оволзоод байсан ч бодит байдалтайгаа эвлэрч шуналт адын хүслээ ухамсарын алтан ташуураар ороолгон номхоруулвой. Хорвоогийн эрээн өдөр, эрээн ч гэж манан унаад саарал болчихсон нэгэн өдөр ийн өнгөрч нүгэлт хүн би бээр хөөсөн талхыг араа шүдээрээ хавиран буталж ходоодны тээрэмрүү өрөвдөх сэтгэлгүй илгээж байхдаа харин юу бодож байсан гээч ... ... ...

 

за тэр ч яахав ... миний энэ ёолк хүртэл РС дотор шүү ... гэхдээ гоё ...

 

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2006-12-14 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Onki
Inga shu, shilbeniih ni usiig shirheg shirhegeer zylgaana gej bhiig bodohod shilbendee ustei l hun bh ni de, a baiz bi heden huniig shilbendee ustei usguig ni meddeg bile huiten tumurt hele hairyylj, humsugniihuu usiig hysaad bhda yahav de
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-11 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Le Ga Cy

bi chinii umnuh temdegleld setgegdel helbereer uldeesen baisymaa.

business sanal bailaa. odoo on gargaad bi uuruu yavah beltgelee bazaaj bainaa.

buujind uvur mongol siin niijuud biigaa. chumguu dilai geed. tudnii demiig avchihval buur bolchiishd.

nadad end 20-30000 hun bainga hulhdug marketplace baina. doloovor huruugaaraa gants tonshood l mungu olood baij bolj baina. yanz yanzyn shaltgaanaar oiryn heseg hugatsaand ajildaa ergej orohgui. unemployment geed pod hiisen heden tsaas avchihdag. (2sayaas deesh) deerees ni orlogyn alban tatvaraas bultaj internet business hiichih sanaatai. bolomjiin yumaa.

chi tegeed zav zaitai oyutan hun chatalj baihad yahav dee. bi ugyn zojig humuustei dotnosoj chadkuum bailee. olon yum yariad ireheer unelemj buuraad zalhaad baidyn. tegsnees humuusiin sain nairuulan bichsen blogyg unshaad yavj baival iluu taashaal avaad baigaa.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-10 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: inga

 Leg chamaas request ireegui shde ho. buruu hayag oruulaad bna u?

chat ur dun ni novsh gej bi bur medehiin deedeer medeed bnaa, naiz nuhud ch minii umnuus tolgoi segserch sanaa aldaj bgaa, gehdee dandaa ingehgui ee gej ooriigoo hamgaalaad.... yer ni tegeed tseg tavij bgaa l daa.

Leg busgui yag yasan yasan genee? as deer pm bichsen ch bolno shdee... Wink

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-10 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: legacy

oo chi chine hunii requestiig respond bolkuu l baisan, tanih tanihgui harchuultai depresst ortloo chataldag baishd. za yahav bi uuruu on gragaad uragshaa yavah bolson. zahaasaa tuluvlusun yumnuud biyellee olood hudulmuriin gaduurhi orlogo nemegdeh shinjtei baigaa. yamarch baisan ajlaa huleelgeed ugtsun. hicheel nom zavsarlasan. ud boltol untana gedgiig uzej baina. hezee ingej jargaj baisnaa barag martaj. messenger gesnees 3 jiliin umnu bi noir hooloo umartan chataldag baisnaa sanahaas yas havtaidyn. ur dun ni novsh. hairan tsag. odoo bol amin chuhal asuudlaar tsag tovloj messenger neenuu gehees holoo holuur zugtaadyn.

 

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

11-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax