Таталбар

♥ 2006-10-31 - солонгосын хойг

 

Хүйтэн дайны бүтээгдэхүүн болсон 38-р өргөрөг - хоёр солонгосын хуваагдал нь хүйтэн дайн дуусчихаад байхад одоо болтол хүйтэн дайны тэр сүүдрээсээ салаагүй яваа дэлхий дээрх цорын ганц газар болж глобал эринтэй золгожээ. Өлсөж туйлдсан ард түмнээ үзэл суртлаар хооллон, буу сум дарь бөмбөгөөр наадан суугаа угсаа залгамжилсан удирдагч Ким Чен-ир саяхан цөмийн зэвсэгээ туршин сүрийг бадруулсанаар бүхний харааг булааж дөнгөсөн ч эцсийн дүнд өөрсдөө л хохирогч болж, дэлхий дахинаар чичлүүлж загнуулж, эдийн засгийн хориг арга хэмжээ хүртэл авахуулж, муухай дээрээ улцайн, өнгөрсөн зуны үерээс болж ургац авч чадаагүй ард түмнээ турааж алах замыг засаж орхижээ.

 

Ер нь өнөөдрийн солонгосын хойгийн энэ бүх хийрхэл халуурлын эх булаг хэзээ яагаад тавигдсан юм бэ гэхээр ...

1945 онд дэлхийн 2-р дайн – азид Японы ялагдлын дараа их гүрнүүд ялалтын бялуугаа хувааж байхдаа солонгосын хойг гэдэг энэ зүсэмийг яахав ийхэв болж маргаж байгаад хэн хэндээ гомдолгүйгээр 38-р өргөрөгөөр зүсээд хойд хэсгийг нь орос солдат, өмнө хэсгийг нь АНУ soldier түр хугацаанд хяналтдаа байлгахаар тохирч хэрчиж тэмдэглэхдээ хожим бүтэн ард түмнийг хувааж ах дүү аав охин ээж хүүг салгасан өргөст тор болно чинээ санаа ч үгүй байсан биз.

Үзэл сурталаар байлдаж, цөмийн зэвсэгээр барьцаалагдсан 2 системийн эхлэлийн тухай зарыг 1946 оны 2 сард Черчиль “Төмөр хөшиг” хэмээх алдарт илтгэлээрээ дэлхийд "тунхагласнаас" хойш, ази дахь дүр бие нь болж хүйтэн дайны доторх халуун дайнаар (1950-1953 он) хоёр солонгос төрсөн билээ. Социалист солонгос хэрхэн цөмийн зэвсэгтэй болсон түүхээс МОНЦАМЭ агентлагийн тоймч ингэж бичжээ:

 

БНАСАУ, ЗСБНХУ-ын хооронд цөмийн эрчим хvчийг энх тайвны зориулалтаар ашиглах тухай хэлэлцээрт 1956 онд гарын vсэг зурснаар Умард Солонгост цөмийн эрчим хvчний салбарт судалгаа шинжилгээний ажил эхэлжээ. 1964 онд мөн ЗСБНХУ-ын дэмжлэгтэйгээр Енбенд эрдэм шинжилгээний төв байгуулагдсан бөгөөд удалгvй 5 мегаваттын цөмийн реактор ашиглалтад орсон байна. Барагцаалбал тэр vеэс БНАСАУ-д цөмийн эрчим хvчийг цэргийн зорилгоор ашиглах ажил эхэлсэн гэж зарим шинжээчид vздэг аж. Дараа дараачийн хэдэн арван жилд БНАСАУ-д цөмийн дэд бvтэцийн том сvлжээ бvрэлдсэн байна. Тухайлбал Ким Ир Сений их сургуулийн дэргэд цөмийн физикийн коллеж, Атомын эрчим хvчний судалгааны төв, ураны хэд хэдэн уурхай, баяжуулах vйлдвэр зэрэг байгуулагджээ. Vvний сацуу 1985 онд БНАСАУ цөмийн зэвсэг vл дэлгэрvvлэх тухай гэрээнд нэгдэж, 1991 онд Бvгд Найрамдах Солонгос Улстай Солонгосын хойгт цөмийн зэвсэггvй бvс байгуулах тухай хэлэлцээр байгуулжээ. 1992 онд олон улсын атомын эрчим хvчний агентлагтай /МАГАТЕ/ хэлэлцээр байгуулж, тус агентлагийн ажилтнуудыг цөмийн объектууддаа оруулж байх болжээ. БНАСАУ зэвсгийн плутонийг байлдааны цэнэг хийх шаардлгад нийцvvлэн vйлдвэрлэлийн ажил явуулж байгаа нь агентлагийн шалтгалтаар тогтоогджээ. 1992 онд тус орны удирдлага МАГАТЕ-гийн шинжээчдийг хэрэглэсэн цөмийн тvлшний агуулахад оруулахаас татгалзаж, улмаар цөмийн зэвсэг vл дэлгэрvvлэх гэрээнээс гарах бодолтой байгаагаа зарлажээ. (http://www.montsame.mn/newsdetail.php?nid=94179)

 

Тухайн үеийн орос ахын бэлэг, үзэл суртлын гай нь ийнхүү өнөөдрийн лай ланчиг болжээ. Одоогийн Хойд со-гийн явуулж байгаа бодлого бол цөмийн зэвсэгээр барьцаалан хонжоо олох гэсэн оролдлогууд л юм. Дотоод дэглэмээ хадгалж үлдэхийн тулд нээлттэй бодлого явуулах аргагүй байгаа нь улмаар гадаад бодлогодоо хийрхэж бусдаар буулт хийлгэх гэсэн оролдлогод хүргэж энэ нь улам явуургүй өөдөө шидсэн чулуу болоод байгааг саяны туршилт тод харуулж байх шиг. Нэг улсын дотоод улстөрийн тогтолцоо, бодлого нь олон улсын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөгийн нэгээхэн жишээ. МОНЦАМЭ-ийн тоймоос цааш үзвэл:

 

2003 оны гуравдугаар сарын 13-нд БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ли Кван Хук Пхеньян нь " дэлхий дахинд америкийн эрх ашигт сvйрлийн цохилт өгөх чадалтай бөгөөд аливаа зайд байгаа дайны байг сөнөөх баллистик пуужингуудтай" гэж мэдэгджээ. 2003 оны тавугаар сарын 12-нд БНАСАУ Солонгосын хойгт цөмийн зэвсэггvй бvс байгуулах тухай хэлэлцээрээс дангаараа гарсан байна. 2005 оны хоёрдугаар сарын 10-нд БНАСАУ тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах зургаан талын хээлцээнээс /АНУ,Орос, Япон, БНСУ, БНАСАУ/ гарнаа мэдэгдэж, өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болсноо анх удаа хvлээн зөвшөрчээ. БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр бол тус орны цөмийн зэвсэг нь зөвхөн хориглон хамгаалах зорилготой " цөмийн тогтоон барих хvчин" байх ажээ.

 

Гэлээ гээд энэ бүс дэх хүчний тэнцвэрийг хойд со өөрчилж чадахгүй, тийм ирээдүй ч байхгүй, гагцхүү бүс нутгийн бусад гүрнүүдийн наймаалцалд нэг хөзөр болж өөртөө ашиг унагахаар тоглож л болох юм. Энэ нь тэдний хэр тактикч вэ гэдгээс харагдана бизээ.

 


үүнээс хойш бичлэг бүрийн ард хятад хэлц үгээс орчуулж тавихаар шийдэв. эхнийх юм болохоор билэгдэл бодож ийм үг сонголоо.

 

百发百中 bai fa bai zhong

буюу Зуу харваад Зуу онох, утга нь харвасан байгаа нэг ч алдалгүй онох буюу (гоёор хэлбэл) алив юмыг 100% гартаа оруулж эзэмших, (жирийн хэлбэл) хийдэлгүй ажиллах, (аман яриагаар бол) цэвэрхэн хийх юм биддээ.

 

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2009-11-17 -

Бичсэн: Зочин
гоё шүү
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2009-11-12 - Asuult

Бичсэн: Зочин
1950 onii Solongosiin irgenii daind Mongoliin oroltsoo baisn tuuxtei
tsergiin bolon bas bus tuslamj uzuulen xamtran ajillaj bsn gsn ene talaar delgerngui medeelel yaj olox be?
neg ugeer xelbel Solongosiin irgenii daindax Mongoliin bodlogiin talaar medeelel xergtei bnaa
medex xun bwal tus bolooch doorx xaygaar ywuulj uguuch
spiritogaf@yahoo.com
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2009-11-12 - Asuult

Бичсэн: Зочин
Бичсэн: Зочин
1950 onii Solongosiin irgenii daind Mongoliin oroltsoo baisn tuuxtei
tsergiin bolon bas bus tuslamj uzuulen xamtran ajillaj bsn gsn ene talaar delgerngui medeelel yaj olox be?
neg ugeer xelbel Solongosiin irgenii daindax Mongoliin bodlogiin talaar medeelel xergtei bnaa
medex xun bwal tus bolooch doorx xaygaar ywuulj uguuch
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2009-11-12 - Asuult

Бичсэн: Зочин
1950 onii Solongosiin irgenii daind Mongoliin oroltsoo baisn tuuxtei
tsergiin bolon bas bus tuslamj uzuulen xamtran ajillaj bsn gsn ene talaar delgerngui medeelel yaj olox be?
neg ugeer xelbel Solongosiin irgenii daindax Mongoliin bodlogiin talaar medeelel xergtei bnaa
medex xun bwal tus bolooch
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2009-11-12 - Asuult

Бичсэн: Зочин
1950 onii Solongosiin irgenii daind Mongoliin oroltsoo baisn tuuxtei
tsergiin bolon bas bus tuslamj uzuulen xamtran ajillaj bsn gsn ene talaar delgerngui medeelel yaj olox be?
neg ugeer xelbel Solongosiin irgenii daindax Mongoliin bodlogiin talaar medeelel xergtei bnaa
medex xun bwal tus bolooch
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2009-09-20 -

Бичсэн: Зочин
алга ташилт
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-09 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: khishgee
ISP geesee asuu. mongold bas neg nuhur oroj chadahgui ta nariin blogiig unshij chadahgui baina geed uilaad baihaar ni ISP geesee asuu gesen chin asuusan chin isp ni americ ruu garch chadahgui bolchihson baisan sh dee. hehe
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-05 - tnx

Бичсэн: inga

сэтгэгдэл хуваалцсан залууст гүнээ талархжийнэ. одоогийн болж байгаа халуун үйл явдлаас мэдээлэл үзэл бодлоо хуваалцах манай талын баатрууд наашаа гэсэн.

Түвшингийн мэдээлэл гого шүү. хальт нэмэрлэхэд монголыг 61 онд НҮБ-д гишүүнээр элсүүлэх болоход бачууртал эсэргүүцэж байсан Тайваниуд аргагүйн эрхэнд санал хураалтын яг тэр үеэр "тамхи татах"-р гарч явахаар тохиролцсон гэнэлэй (Baabar "Nuudel suudal II" ). Хойч үедээ кноп дарсан гэмтэн болмооргүй байсан биз. Одоо энэ эх газрын хятадууд нь монголын тусгаар тогтнолыг Гоминдан намын улсаа худалдсан бодлого, хятадын сүүл үеийн түүхийн эмгэнэл гэж ирээд учиргүй харуусч бухимдсан байдалтай байх юм билээ. кххххххххх

PS: gesnees Zorigt, Hishgee, Tugi, Confi ... nuhud uu, ene blogspot.com suuliin heden udur orj bolkuiinaa. urid ni endees yerduusuu boldgui baisiin, 9 saraas hoish l ovoo orj garaad baidag bolson suuliin 7 honog tag. yag yaav iiv, turgen arga hemjee avna uu iii uuu iiii uuu iiiii uuuu ....... 



Зассан: inga хэзээ: 2006-Nov-5 02:57
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-05 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Tuvshin77

Solongosiin dain gesnees ene daintay holbootoy neg marzan zuil sanaand orchihloo. 1950 onii 6 sard yag UN-ii tserguud Solongosiig chuluuluh tuhai UN-ii Security Council-iin shiidveriig gargah uyed enehuu shiidveriig veto boloh Stalinii terguulsen CCCP maani hurliin uyer baihguy baij taarsan yum. Uunii uchir gevees tuhain uyed Hyatad orniig UN-d BNHAU bus BNHU (odoogiin Taiwan) tuluuluh uchirtay gesen Amerikiin bair suurinaas bolj (ene ni communist ornuud Security Council-d suudaltay bolhoos sergiilsen oroldlogo) BNHAU-iig gishuunchlelees hassand egduuttsen CCCP maani hurliig hayaj yavsantay holbootoy. Uuruur helbel hervee tuhain udur (50 onii 6 sariin 21-nd) CCCP Security Council-iin hurald oroltsood busad ornuudiin shiidveriig veto bolson bol udguu Umnud ba Umard Solongos gej baihguy baih baisan yum. Tegeed bodohoor tuuh gedeg uuruu ih marzan zuil. Yag l unuu Samuel Taylor Coleridge-iin "Kubla Khan" shulgee bichij baihad ni "Porlock-oos irsen hun" tasalduulj hun turulhtun hagas dutuu shulegtey uldsen shig elsnii shirheg ih tsuliig uusgeh niguurtay.

Aan tiim, bas BNHU (Bugd Nairamdah Hyatad Uls - ROC buyu Republic of China) hemeeh tuhain uyeiin eh gazriin Hyatadaas durvesen Guomindang namiinhanii arliin Taiwand baiguulsan uls Hyatad orniig 1971 on hurtel UN-d tuluulj baihdaa (tuunees hoish BNHAU tuluuluh bolson) tsor gants udaa veto hiisen baidag. Ter ni 1955 ond Bugd Nairamdah Mongol Ard Ulsiig UN-iin gishuun bolohiig eserguutsen yavdal yum. Ene ni unuuh Mongol bol Hyatadiin negen heseg yum hemeeh uzlees uudeeltey (neg heseg Taiwand Mongolchuudiig ochihoor ni "eh orondoo tavtay moril" geed gadaad passportiig ni huraaj avaad BNHU-iin irgenii unemleh olgodog baisan yum gene lee). Hervee ta buhen sanaj baigaa bol sayhan 2002 ond Taiwan eh gazriin Hyatad hemeeh todorhoiloltoosoo Mongoliig avch hayasnaar enehuu teneglel etses bolson tuuhtey. Tegeed etsest ni helehed 1961 ond unuuh oros ah nar maani Mongoliig hervee UN-d elsuulehguy bol shineer turun garch bui Afric-iin ornuudiin gishuunchleliig boycott hiine gesen shahaltaar BNHU veto-goo tataj avsan bulgee.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-04 - hi,

Бичсэн: orji

inga gej... za bayartai.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-02 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Bajo
Дажгүй бичлэг байна шүү. Ингатай уулзаж жаал бурмаар санагдсанаа нуух юун. Инга ер нь улс төр мөр сонирхдог, доги доги юм бичдэг, сүрхий курогзоор сайтай сонирхолтой охин юмаадаа тэ? За Ингаадаа амжилт хүснээ хө! KEEP WRITING!
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-02 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин
Ta nar mini olon yumand sanaa zovolgui hicheelee hiitsgee. Ah ni bugdiig argalna.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-10-31 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: khishgee

Би хувьдаа ардчилсан солонгосыг цөмийун зэвсэгтэй гэдэгт нэг л итгэж өгдөггүй юм. Харин алсын тусгалтат пуужин бол байгаа байх. Солонгосууд гол нь өөрийгөө тэжээх чадваргүй гэдэг нь улам бүр батлагдаад өлсгөлөнд нэрвэгдэж гүйцээд байгаа боловуу. Хэрвээ тэд эдийн засагаа нээлттэй болговол

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-10-31 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: inga

Cо хойгийн асуудлыг Орос, Хятад аль аль нь бүрэн шийдэх сонирхолгүй, АНУ-тай хийх яриа хэлэлцээндээ бүс нутгийн асуудлаарх нэг хөзөр болгох санаатай юм шиг байгаан, ялангуяа хятад. гэхдээ хойгийн хямрал аюулгүй байдлын асуудалд тултал ширүүсэхийг хэн ч хүсээгүй нь саяын тэнэг туршилт хийсний дараах мэдэгдлүүд, том гүрнүүдийн нэгдмэл байр сууринаас харж болох байх. Ер нь бол аль аль нь сүрийг бадруулахаас биш хүчийг үзүүлтэлээ даамжрахгүй биз, жижиг мөргөлдөөн гарахыг үгүйсгэж чадахгүй ч удаан бол яагаад ч үргэлжлэхгүй гэж их л холдоо таамаглаж болох юм. За тэгээд энэ бүс нутагт харьяалагддаг жижигхэн монгол маань ямархан рольд тогловол болох бол энэ тэр гээд ... зуучын үүрэг гүйцэтгэнэ гэж томрох ч юу л бол, олон улсыг төлөөлөн ямар нэгэн хүсэлт тавьж болох биз.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-10-31 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зоригт zorigt.blogspot.com
Хойд Солонгосын талаар Хятад, Оросын барьж буй бодлого нэг л сонин санагдаад байдаг юм. Хүйтэн дайны үед төрүүлээд орхичихсон болохоороо яаж ч чадахгүй аргадасхийсэн маягтай. Хэрвээ тэр 2 л харилцаагаа бууруулчихвал Хойд Солонгос ганцаардаад, бууж өгөх байх гэж бодох юм. Хөөрхийс ард түмэн нь л ланчгийг нь эдлэнэ шүү лдээ. Түүнээс Ким авга тансаг дарсаа шимж суусаар л өнгөрнө дөө. Хоёр Солонгос хэзээ нэгэн цагт нэгдэх байх л гэж найддаг шүү. Япончууд ч Умардчуудаас үхтлээ айна, сүүлийн үед тэднээс өөрсдийгөө хамгаалахын тулд цөмийн зэвсэгтэй болох тухай ярих улстөрчид гарч ирээд байгаа, масс медиа нь ч иргэдийнхээ дунд айдас төрүүлээд, нэг тийм дайн хийхээс буцахгүй хачин улс байгаад байна шүү гэж байнга сануулаад л...
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

20-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax