Таталбар

♥ 2006-11-13 - Golf

 

31 настай, ид алдаршиж яваа, Гольфд бол “нялхаараа” од АНУ-ын тамирчин Tiger Woods өчдөр Шанхайд дууссан 4 өдрийн тэмцээнд ирж оролцсон биш, чөтгөр гоймонд дурлаж, инга гольф үзэв. Барилцаад авах өрсөлдөгч, цохиод унагах тэмцэлдэгч, пасслаад шидчих хамтрагчгүйгээрээ гольф нь бусад спортыг бодвол өөрөө өөртэйгээ л өрсөлдөж тэмцэж, шаардлагатай үед биеэ хянаж барьж, чингэж чадваас сая ялж болох чухам нигуртай биеийн тамир сэтгэлийн дасгал болтой. Би ч спорт гоймон хоёрыг нэгмуу ялгаад байдымаа гэсэн. Гэхдээ л цагаан бөмбөг цохиж байгаа миний нүдэндэх Tiger Woods, хөтлөгчийн тайлбараар од гэж үхэн алдаж шүтээд байгаа Tiger Woods хоёр нээх сондгойрч уухайлаад байхаар тасарцан гоймон гэж лав харагдкү л байсан. Энэ удаагийн тэмцээнд нь ч Солонгосын Yang гэгч гольфчин од нь гийж -14 оноогоор 350 000 дойлуур халаасласан бол Tiger Woods айрагдаж явсанаа азаар шахуу л 2-рт орлоо шдээ, бүр тодруулбал, эхнээсээ л 2-р байранд гацчихсан юм шиг гарамгай цохиж явсан өмнөд африкийн тамирчин Goosen гэнэт бүтэлгүйтэж бөмбөгөө нууранд живүүлсэн, зуузай холбож явсан бачка нарын нэг нь хэт мэргэн цохиж тугны шон мөргөснөөс бөмбөг “төөрсөн” гэх мэт бүгд хараал хүрчихсэн юм шиг гэнэт гэнэт миарсанаар л Tiger Woods тоглолтын төгсгөл хүртэл 4-р байрт дөнгөн тогтож байсанаа 2-р лүү үсэрсэн, өөрөөр хэлбэл Tiger Woods сайндаа биш тоглогч нар азгүйтсэнээр л түүнд боломж гарлаа шд гэж дүгнээд юунд нь тэгж од мичид болгож зөвхөн тэмцээнд ирж оролцсоных нь төлөө 350 000-с гурав дахин их мөнгө амладаг байнаа гэж горойж суутал юм жанцантай мөнгө үнэтэй, миний хөө. Хамгийн гол нь гольфд тогтмол амжилт гэдэг тэрчигээрээ үнэ цэнэ итгэл баталгаа хэмжүүр туухай юмсанж... аль нэг тэмцээн дээр нэгнийх нь аз нь гийж, нөгөөхөд нь чөтгөр шүгэлчихдэг бол мөнхийн баатар байдлаар Tiger Woods л хүрэл хөшөө шиг байсаар байдаг, нэгэнтээ авсан л бол оноогоо унагана гэж ёстой no, сэтгэлзүйн батбэх цайз болсон энэ өнгөт арьст залуу өөрийгөө хянах өндөр чадварынхаа ачаар цагаан бөмбөг цэмцгэр цохиурыг эзэмдэн наадагч болжээ. Дотроо түүнд баяр л хүргэлээ.

 

Дэлхийн их гарын наймаачид хүнтэй гэрээ байгуулж наймаа тохирохдоо эхлээд тэрэнтэйгээ гольф тоглож үзээд гаргасан авир үйлдлээр нь ажил хэргийнхээ шийдэлд хувь хүнээс гарч болох хүчин зүйлийг баримжаалж мэдэх, үгүй ядаж тооцож цэгнэхүйц асар их мэдээллийг авдаг ч гэх.

 

Саяын гольфийн тэмцээнийг алдарт газрын теннисчин царайлагдуу Надалаас аваад од болсон хэд хэдэн теннисчин үзээд явж байгааг тв дурангаар харлаа. Маргаашнаас энд дээдсийн спорт гэгддэг газрын теннисийн дэлхийн шилдэг 8 тамирчины өрсөлдөөн болох юм гэнэлэй, тэр тэмцээнд ирсэн теннисчид өнөөдөр гольф үзэн харайж яваад камерт

азаартчиж, мэдсий шөө гсн. Энэ удаагийн теннист, тасархай баатар Федерер, хүчтэй эрчтэй Надал хоёрын дундаас “цус гарна” даа. Спортоо гэж ...

 

Гэснээс, бяд мэт нь спортоор хичээллэх бүү хэл, биеийн тамирийнхаа хичээлд дургүй пеонерууд байлаа ... миний бие л гэхэд ухамсарт насандаа үйлдсэн дасгал гэвээс нэг жил өглөө гүйсэн, хагас жил аэробэк дэвхэрсэн, нэг сар усанд сэлсэн, 2 цаг иогаар хичээлсэн гээл спортын карьер дуусчвал яахуу. “Ухамсарт бус” гэнэн бага насандаа Брюс-Ли, Вандам шүтсэн ахыгаа дагаж намираад 4-р ангидаа ушу-чин болохоор зориг шулуудан 7-р ангийн ушуддаг эгчид шавь орж өндөгнийхөө цусаар тангараг тавьж барилдага тогтоогоод, өглөө бүр 6 цагт босч гүйдэг, үрэлт авч үсэрдэг (хөлдөө тугалага билүү чулуу ч билүү зүүж хүндрүүлнэ гэжуга), ер нь бол газар уснаа явагч нинжа, мөрөн голоор хэрэгч Хонгилдон гээд ... арай л согтуу мастер болчоогүй ...

 

Уул нь спорт гэдэг чинь хүн хүмүүжүүлэх асар хүчтэй зэвсэг юм гэжийнэ. Хальтхан мэдэрч баларах шахсан нэгэн түүх ... хамгийн сүүлд бие махбодио спортод тушаасан ноднин жилийн Бадминтоны тэмцээн дээр. Гадаад оюутнуудын агаарын теннисний тэмцээнд хорхой хөдлөөд бүртгүүлчихсэн чинь бадминтоны бурхан урмыг минь бодсон уу яасан учиргүй ивээж, цохиур барьж үзээгүй шахам солонгос голдуу “тамирчид”-тай нэг хэсэгт тааруулсанаар хөлс дуслуулалгүй хэсгээсээ шалгарч хальт бахдалтайгаар шигшээд тунасан “од” эгч дүрдээ итгэнгүүтээ цамцаа тайлж “фен”-үүдрүүгээ шидээл, ус ууж хүчээ сэлбэж эдэр, дараагийн ээлжинд таарсан япон охинд зориуд имаажаа үзүүлж “дарамтлаастай”, шүдээ хавирлуу яалаа... ичиж амьдрах юмсан ... тэр японыг бүүр бага сургуулиасаа бадминтоноор хичээллэсэн мэргэжлийн гар гэж хэн ч надаа хэлээгүй шд ... шүгэл тас, нуль техник цул туршлага хураасан өдөн бөмбөг шиг япон охин нэг харахад энд, нөгөө харахад тэнд, дахиад харахад агаар дээр ... хөөрхий би нусаа гацар дээрээ наалаа ... бөмбөг дандаа миний талбайд унана гэдэг ямар ичгүүртэй гээ, уур хүрч улаанаар эргэлдмээр ... тэсэлгүй тэр охиныг барьж аваад зодлоо (за за мөрөөдсийн) ... гэхдээ ч сүүлдээ бухимдлаа нуухаа больж газар унаад увайгүй хэвтэх тэрмуу өдөн бөмбөгийг өрсөлдөгчрүүгээ өшиглөж өгөх нь холгүй л боллоо. Тэмцээн ч дууслаа ... Дараа нь бодлоо... Үнэн сэтгэлээсээ ичлээ ... магадгүй тэмцээний оргил үеийн миний тавтиргүй ааш, биеэ барьж чадаагүй дөвчигнөл тэр япон охинд дэндүү ил тодоор намайг илчлээд тавьчихсан биз. Одоо би түүний өөдөөс мянга мишээвч тэр миний тал дээр юуханд ч тооцоо алдахааргүй болсон вий. Дахиж нэг тоглох юмсан, хожигдох байлаа ч шар малтсан тэр мөчид өөрийгөө хянахаа л мартахгүй юм шүү.

 

Ялалт ялагдалын амт нь ав адилхан үнэ цэнэтэй тусдагтаа их спортын татах хүч нь агуу ихэмсээр оршдог бололтой ...

 


 

五十步笑百步 Wushi bu xiao bai bu

өмдгүй нь өвдөг цоорхойгоо шоолох ... хэрээ хэрээнийхээ харыг ...

 

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2006-11-18 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: legacy
inga yadaj endee baij baigaarai. tahia ene blogoo mash ih tordoj uud ni tataj ih yum hiisen. undesniihee uildveriig demjij uyerheldee unench baihyg urialj baina. bi udahgui zavtai bolohooroo blogoo urgeljluulen bichih bolno. blogspotoos tuhain hunii hayagyg medehguigeer olohod hetsuu. end hussen huniihee blogyg haigaad olchihdog davuu taltai. confidenciin blogyg bi unshmaar baidag ch hayg eterees ni ugsuuleed hundreltei baidag. tegeed setgeleeree boltsgoono biz dee.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-16 - Ugui shuu!

Бичсэн: Onki
Ter magtaad bgaa Blospot chini bas l neegdehgui bna sh de. Ug ni minii bodloor uuriin gesen, mongol useg helbertei yum bval zugeer yumsan. Tegsnees bugdeeree niileed eniigee oligtoi ajillyylah talaar bodvol yasiin?
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-16 - nz iga579-d

Бичсэн: Зочин
inga blogspot ru nuuwel yasiin. blogmn neegdehdee ih udaan zarimdaa neegdehgui ih udah yuma. Togoruun tsuwaanii araas niswel yasin
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-14 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин
iga bodrol.com jasan be?
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-13 - Opinion

Бичсэн: Nchuluun
Sain bichsen bna. Neg zuiliig bi gaihaad bh yum. "байдымаа гэсэн. мэдсий шөө гсн. гэжуга. зориуд имаажаа" geh meteer ih bichih yumaa. Yag uran zohiol mayagaar or durmeer bichvel ih zugeer yum bolov uu gej bodoj bna. Tehdee ih taalagdaj bna.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-13 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: khishgee

Ene horvoo delhii chin er ni yu bolood biana aa, golfiin haan ni har aristan, hip-hop iin haan ni tsagaan aristan bolchihson baih yum. Manii ued chin golf-d tsagaan hunees uur hun ordoggui, hip-hop d 2pac, notorous B.I.J, pufff ene ter l baidag san. hehe.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-13 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Amin
Gesnees buudlaga chini yostoi goy sport bna leeshd, gart bga jinhene gar buu pashiinguut tsochsondoo sumaa tavaid, tenesen sum ni baigaa onood l. Yag Ingagiin anh badmintonii tsohiur baringuutaa zone-oosoo gardag shig. Sport er ni anh oroldoj bga huniig tsaash ni tulhehguin tuld tegj uramshuulaad, daraa hen ni tevcheeree shiir zaan uldeh ni uu gedgiig ni shalgadag em yum shig bgaamaa. Neeree gantsaarchilsan sportod yag togloh muchduu biee hynaj, anhaarlaa tuvluruulj chaddag, hurel zurhtei, huiten tsaraitai, hushuu chuluu shig nuhduud amjilt gargadag yum shig bgaamaa. Harin bagiin sportod tegeed arslantai avdar shig guliigeed bval yavdaggui bh. Bagiin gishuud mynga sain bgad hoorondoo oilgoltsoj chadahgui l bol nusaaraa hojigdono, ingeed bodohoor sportod chini nairal hugjimiin huuli uilchleed bh shig . Za tegeed modon morinii tsaana garch uzeegui mani met yaladliin gashuun, yalaltiin bayr bahdaliig oilgoh udii biz dee, gehdee l bi sportiin setguulch shu gsn he he.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-13 - Murun goliin shylam busgui

Бичсэн: Onki
gej bas neg tiim nom garaad 2-r devtrig ni bi l lav olj ynshaagui yumdag. Sogtyy master boloh shahsan gesnees, bidnii bagad manai nytgaar alganiihaa hajyyg tyipyynd zohij hatyyrchyyldag, terengeeree ninja nar shig tegeed zohivol uvddugui gesen zyyrhal bla. Tegeed deerees ni bur yana geech, alganihaa hajyyg zuseed dotor ni davs chihvel buuuur lag gartai boldog gene gesen zyyrhal bailaa sh de, tegsen bol mun alav aa...
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

18-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax