by Mурзилка
Өөрийнхөө тухай гэхээс би бусдын тухай бодох их дуртай. Тиймдээ ч ереенд ганцаардаж ажиллахаас туйлдсан vедээ хааяахан чатлах, танихгvй танилаараа тэрний тухай яриулах, амьдрал сонжих, зевелгее егж авалцах их дуртай.
Хэн нэгэнд хэрэгтэй болж мэдрэгдэхээс ямар хvн татгалзах билээ?
Надтай чатласан хэнбугайг ч би мартдаггvй ээ. Заримтай нь цаг болзон болзон чатлана. Зориг гаргаж уулзсан ч тохиол бий. Цөөхөн л дөө.
Надад тесеелегдсен харь ертенцvvдээс гайхам сайхан дотно ч, шvvмжилж уурсмаар харанхуй ч, янз янз л байсаан. Гэвч хvн хvнийг би сайн сайхнаар л санах дуртай. Миний бодол санаанд vргэлж гэрэлтэгч, тэнхээ дутсан vед араас тvлхэгч нь ч бий.
Би тvvнийг анх хараад л таньсан. Бид хоёр хоолонд орох шалтагаар уулзахаар болсон юм. Тэр нэгэн газрын vvдэнд уулзахдаа би – Сараа?, тэр маань - Сайн уу гэх заншиж дассан зуршилаар гарыг минь чанга атгав.
Жижиг улаан куртка, энд тэндээ цоорсон жинсэн емд, хар лаакан пvvзтэй, надаас 2 шат дээр зогсоод – елсеж байна уу? гэж асуусан. Намхаан тэр минь их намхан. Би ч ендердvvг хэлэх vv. Би тvvнийгээ шууд л Жижгээ гэж нэрлэсэн юм. Мэдээж бид хоёр хоол идэх гэж уулзаагvй болохоор шууд л гудамжаар алхан яриагаа vpгэлжилvvлэхээр болсон юм.
Утаа униартсан Улаанбаатарынхаа гудамжаар хорооллоос хороолол дамжин нэг л мэдэхэд шене болтол алхсансан. Гар дээрээ би ергеед 5 давхар орой руу гvйнэ. Салсан даруйдаа мессеж бичнэ. Хамгийн хэцvv vед ч хоёр биенийхээ бичсэн холбосон хэдэн vгсээ хүний харцнаас нуун нуун утасныхаа гүнд сэтгэлийнхээ чандад хадгалж байсан. Тэр маань над дээр байн байн ирнэ. Би тvvнийгээ байн байн хичээлээс нь тосно.
Фитнессд явдаг гэж тэр маань гайхуулна тураах тев гэж би шоолно. Яасан ч залуухан яруухан байсан юм бэ бидэн хоёр ...
Жижиг цагаан гараараа чадах ядахаараа намайг тэврэн цээжийг минь дэрлэн тэр минь нойрсдог байж. Едер шене цаг хугацааг умартан бид хоёр хайр дурлалаар тоглодог байж. Тэр – Секс, эсвэл шаана гэдэг үгэнд дургvй, бид хоёр ч гэсэн сексыг еерсдийнхеерее нууцлан нэрлэдэг, тvvнтэй хийсэн секс бvр анхных мэт дурсамж vлдээсэн.
Хамт байхад бид хоёр шиг жаргалтай нь байсан болов уу гэж би тэр vед боддог байсан. Аниргvй шенийн уртад жаргалыг амсан ухаарахдаа би тvvнд – Чи л дэргэд байвал би чамтай цуг vхэхэд бэлэн гэж хэлдэг байв – тэр маань ч гэсэн надад –би ч гэсэн чамтай цуг vхсэн ч чадна гэж хэлдэг байв. Жаргал амсараасаа хальсан уу? бид хоёрт яагаад ч юм бэ цуг байх хувь тохиогоогvй юм. Хvсээгvй боловч би тvvнийг зендее удаа гомдоосон. Хvслээ дарж тэр минь намайг зендее л уучилсан. Би лав уучлахгvй байсан биз. Салах болгондоо бид хоёр ингээд л vvрд хэмээж утасныхаа дугаарыг нь арилгаж, vзэн ядах шалтаг хайдаг байсан ч, гэрэлтэй тvvний минь сэтгэл хатуу хетvvг мэдэхгvй мэт удалгvй бид хоёр нийлдэг л байсан.
Тэс хелдем евлеер би гайхуулая
Тэнгис далайг ч би уухад бэлэн
Тэнгэрт салхитай уралцан ниссэн ч яахав
Дэргэд минь л чи байвал Тиймээ би чамд хайртай
Хамгийн сvvлд бид хоёр Камертоны тоглолтон дээр салсан. Цэнгэлдэхийн хоёр захад Бие биедээ баяртай гэж мессеж бичсэн. Утасных нь дугаарыг устгасан ч уйтгарт дарлуулж би тvvнд бичсээр бичсээр байсан.
Одоо бид хоёр сайн найзууд. Заримдаа тvvгээр би дутдаг. Тэр ч надаар дутдагаа мэдэрдэг. Эргээд бид хоёр нийлвэл гэж vv? Сайн мэдэхгvй юм аа би. Гэвч би тvvнтэй л байхад жаргал дэргэд минь байсныг мэднэ.
(нэгэн найзын бичлэгийн тавьлаа. Амжилт хүсье Mурзилка)
|
♥ 2008-02-25 - ZAAVAL OROOD GAR