Таталбар

♥ 2006-11-27 - дэлхийч

 

2 жилийн өмнө стерео кино театрт АНУ Оросын хамтарсан сансарын нислэгийн тухай баримтат киног үзсэн биш гэгээрэхээ шахаж билээ, гурвалсан дүрст орон зайд харуулдаг том хар шилнээс нь ч болсон юмуу уг киноноос үлдэж буй мэдрэмж ангид, бараг л өөрөө сансарт ниссэн шиг санагдаж цэнхэр дэлхийг “задгай сансараас ажиглан байхуйд” өөрийнхөө юу хийгээд, яг яах гээд яваад байгаагаа ойлгохоо болих нь бүү хэл хүн төрөлхтний хийж байгаа юмс, энэ бүх хэрүүл маргаан дайн байлдаан, биесээ харааж зовоож, бүтээсэн бүхэндээ бүдэрч явдаг “тулга тойрсон” утгатайхан амьдралтай хөөрхийлөлтэй ч амьтас юм уу гэмээр сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байв. Үнэхээр л Чойном найрагчийн өгүүлдэг шиг хүмүүс элдэв хуулийг өөрөө баталж эцэст нь тэрийгээ өөрөө зөрчиж эрүүгийн хэрэгтний сандалд сууж элгэн саднаараа зовлон болдог, хэтэрхий бөх шорон барьчихаад хэрэг тарьж өөрөө орчихоод хэл мэдэхгүй адгуус хэмээн хэв хэрэггүй орилж цамнадаг ... хүмүүс минь дээ гэж ...

 

Хэрэв дэлхийг нэгэн улс гүрэн хэмээн төсөөлбөл нэгдсэн төр засаггүй, том жижиг олон овог аймагаас бүрдсэн “зэрлэг” газар байх агаад хүчтэй нь хүчгүйгээ эгдүү нь хүрвэл нухаж ч мэдэх эмзэг цэг дээр оршин буй. Үүнийг академик хэлээр олон улсын харилцааны анархи төлөв гэж тодорхойлж том жижиггүй хүлээн зөвшөөрч толгой дохиод нэгэнт ийм анархи байдал тун найдваргүйн учир НҮБ гэдэг удирдлагатай болж төлөвших юмсан гээд санаачилж байгуулсан ч санаж хүлээсэн үр дүнд хэзээ хүрэх нь асуудалтай байсаар.

 

Хөөрхий азгүй дэлхий хэзээ нэг космополит-дэлхийн иргэдтэй болж гялайх юм бол доо, магадгүй харь гаригийн хамар амгүй “гаж” этгээдүүд нисэж ирээд илт заналхийлбэл хүн төрөлхтөн сая нэг хамтын дайсантай болсоныхоо “ачаар” дэлхийч үзэлтэй болцгоох байх. Энэ утгаар үзвэл эх оронч үзэл гэдэг яс юман дээр дэлхийг хагалж бутаргасан тун будлиантай ойлголт болчих гээд байгаа юм, өршөөгтий. За муу ёр байгаа даа, эх орныхоо анхдугаар Үндсэн Хууль батлагдсан түүхт өдрийн маргааш нь л ийм булай юм ярьж суудаг, түй түй тог тог. Эх орон үгүй бол хүү минь хөл чинь юун дээр гишгэх билээ... гэдэгсэн.

 

Ер нь энэ дэлхий дээрх бүх үйл явдлын эхлэл, муу сайны зангилаа, лай ланчигийн эзэн бол мэдээж хүн өөрөө, олон улс ч бай, улс доторх ч бай, айл гэр ч бай болж буй бүхэн нь хүний мөн чанараас л урган гарсаны үр дагавар. Магадгүй өөрийнхөө толгой дээрх бухалыг харах үүрэгтэй байсан алдарт билгийн мэлмийгээ яаж байгаад ч юм хагалж хаясанаас болж хүний толгой дээрх өвсийг л шиншилж явдаг гадагшаа чиглэлтэй ганц гарцтай “нүдтэй” үлдсэнээр муу сайнаа ялгаж чадахгүйд хүрч, арай гэж ялгасан байлаа ч засах тэвчээр дутаж, бие биенийхээ толгойн өвсийг үг сүггүй гайхан амьдарцгааж, үйлийн хар үрийг хураан овоолж суудаг болж дээ.

 

Тэгэхээр нэг бол харь гаригаас ирэх хамтын дайсны “ачаар” бүх хүмүүс нэгдэж дэлхийч үзэлтэй болцгоох, эсвэл мөн чанараараа өөрчлөгдөн байж сая амьддаа бие биеэ хайрлаж амар сайхандаа жаргах гэсэн хоёр найдлага хальт байна. Харамсалтай нь хүмүүн төрөлхтний түүх гээшид ийм гайхамшиг үүссэн цагаас өдийг хүртэл ирээгүй л байна.

 

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2006-12-01 - Huue e-mail chini yu bilee ch geh shig.

Бичсэн: Зочин

Kuue, Kuuke, neeree chi chini haanaas garaad irev ee. Chinii bichsen bugdiig ajlaa aldan baij, dargaasaa nuugdan baij, word deer neg doc ongoilgon, araar hun yavah bur alt+Tab daran baij unshlaa, huhin bayaslaa, taashaal avch baina gej.

Neeree tsaash uhaad baisan chini taniltssan ch yahav geh shig bodol turuud. Hehe. Tsaash ni bicheed baigaarai aviyas mini.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-01 - Ding dong

Бичсэн: Batkhuu
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-29 - Наран үүрд мандаж байг !

Бичсэн: Зочин

 “ Хамгийн ухаалаг хүмүүс бол сансрын нисгэгчид ” гэсэн үг байдаг .

Андрей Тарковскийн “ Солярис ” дээр сансарт буй нэгэн өвгөн “ Человеку нужен человек ( Хүнд хүн хэрэгтэй )” гэдэг .

Магадгүй алс холоос ( сансраас ) бүх зүйлийн учир хялбархан , энгийн мэт санагддаг байж болох юм . “ Хүнд хүн хэрэгтэй ” гэсэн байр суурьнаас .

Харин газар дэлхий дээр байдал огт өөр . Хүмүүсээс залхах , ганцаараа байхыг хүсэх нь хэвийн үзэгдэл .

Энд “ Хүнд хүн хэрэгтэй ” гэсэн үг “ Хүнд ойлголцох хэн нэгэн хэрэгтэй ” хэмээн өөрчлөгддөг .

 Дэлхийн иргэн гэж хэнийг хэлэх вэ ?

Дэлхийн иргэн болно гээд өөрийн үнэт зүйлээ орхих нь харамсалтай . Энэ нь өөрөөсөө татгалзана гэсэн үг .

Үнэт зүйлээсээ татгалзан , дэлхийн иргэн болохыг хүчээр тулгах нь эсэргүүцэлтэй тулгарна . Энэ нь аливаа амьд организм өөрийгөө хамгаалах , амьдрах эрмэлзэлтэй холбоотой .

Миний бодлоор өөрт буй үнэт зүйлсээ хадгалж үлдэх , хөгжүүлэх нь нэн чухал санагдана . 

“ Түүхэнд хялбар үе гэж байгаагүй . Хойшид ч тийм байх биз ээ ” гэсэн үг байдаг .

Ямар ч тохиолдолд амьдрах л хэрэгтэй . 

Наран үүрд мандаж байг ! Very Happy

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-28 - Neree bichle shuu

Бичсэн: Onki
Inga nuguu cheng yu-gee tavihaa martzan bna sh de
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

16-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax