Таталбар

♥ 2006-12-21 - Өглөөний цай

 

Уламжлал ёсоор өглөөний цайгаа аваад өрөөлүүгээ гэлдэрч явахдаа хоол хийлгүй хичнээн удаж шанага яаж барьдагийг заалгах дээрээ тулаад байгаагаа анзаарав. Их хотын нүргээнд чимээ нэмж, ажилдаа сургуульдаа яарч байгаа шоргоолжин хүмүүс замдаа өндөг, мантуун бууз, дүфүний цай, халуун зайдас мэтхэнээр явдал дундаа гялс хооллоод байдгийг санаж УБ-т яадаг билээ гэж бодтол өглөө бүх дэлгүүр, үйлчилгээний газрууд тас хаалттай, кафе гуанзууд бүр сураггүй, 24-ийхэнийг эс тооцвол. Өглөөний цайг гэртээ л зооглохоос өөр хувилбар байхгүй юм байна шд. Мань мэт нь яаж ийж байгаад л цагаа тулгадаг болохоор ажилруугаа шууд гарахуу, халуун цайнд түлэгдэх үү гэдэг сонголтонд унаж, мэдээж сураагүй биш ойлгомжтой. Сүүлдээ ч үд хүртэл өл даахгүй залуу нас гэж юу байдын болтой юм бодсон шиг, ажил ихтэй үед заримдаа үдийн цай ууж амжихгүй болонгуут шүлсээрээ унд хийгээд шууд цадаж, үйлт ходоодыг жийх шиг болно доо, яалт ч үгүй орой болоход хонхолзож хохийж махийсан амьтан бөөн мах зажлахгүй залгиад шөнөжин танил мангаснуудаа зүүдэлжугам. Энэ бол залуу цагийн хэрэг. Үүлэн сүүдэр дайрахад даардаг болж, үдийн цай холдохыг андахаа байгаад ирэхээрээ хүн чинь өөр болж өдрийн хоол байтугай өглөөний ундыг хүртэл хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд зайлшгүй асуудал болгож оруулдаг юм байна ай хө зэ юү.

 

Манайд чинь үйлчилгээний салбар чухам цэцэглээд байдаг, гэтэл яав, зах зээлийг мэдэр л дээ ... цаана чинь өглөөний цайг умартаад гүйж явдаг бүхэл бүтэн арми гудамжинд унаанд хөлхөж байна шд. Яг тэр замд нь отоод бүлээн сүүтэй цай, кофе, зөөлөн сэндвичийг шууд сайхан авч явахад нь бэлдээд, алив та мөнгөө л нааш нь, баруун зүүнээрээ солилцоход ердөө гурван секунд гээд инээмсэглээд зогсож байх хөөрхөн өнгөтэй цэвэрхэн түцхэнүүд байвал монголчууд урт наслах гээд байна таминь гсн. Явж сүүний фермтэй гэрээ байгуулдийм билүү ...


 

过了这个村,就没有这个店 Guo le zhege cun, jiu mei you zhege dian

гэж хэвшмэл хэллэг байна л даа (俗语 suyu)

үгчилбэл: Энэ тосгоныг өнгөрчвөл дахиад ийм дэлгүүр тааралдахгүй

 

утгачилбал:Алдвал ахиж олдохгүй,сайхан хайр гэж байдым шүү  (армаантик орчуулга хийсэн дэгдээхэйг шүтэв)

 

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2006-12-26 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: zzz
goojuur inga-g boss geed bodtson beesht, ta shoo gsn..

xervee taxia enuugeer orj garval - Login xiij bolkui oshigloj gargaad bn!
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-22 - nana

Бичсэн: Зочин
unshighgui bol hairan boloog gej baihiim, inga chi shuu
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-21 - Ай хө зэ юу?

Бичсэн: Ганбаа
Нээрэн тэгээч хө. Үнээний фирмтэй гэрээ байгуулчих. Тэгээд найзыхаа гэрийн тэнд зам дээр өглөө Ай хө зэ юу? Сүүтэй сэндвичээ аваарай. Баруун зүүнээрээ... гээ л хашгираад зогсжий. гэсн. хэ хэ хэ
Би өглөө яаг амаа түлэх үү? хоцрох уу гэж сандарчийснаа. Амаа нэг түлж үзсэнээ за за залуу байхад ганц өглөө гээ л гүйчдийшд... Үүлэн сүүдэр дайрахаас минь өмнө нээрэн гэрээгээ хурдан байгуулаа!!!
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-21 - Ooroosoo ichiv

Бичсэн: asha
Hello,

Ene blogiig olj uzeed udsan ch tuhlan suuj unshij bsan udaagui bilee. Unshsan odroosoo ooriigoo oilgohoo bolj ehelsen. Uneheer saihan -- oor yu ch helhee medehgui bna.

Thanks guys -- You are great..

Asha
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

5-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax