Таталбар

♥ 2006-12-10 - Дурсамжийн тасархай

 

Ээж намайг 4-р ангид байхад “Франкийн Аннегийн өдрийн тэмдэглэл” гэдэг зузаан ном авч өгч байсан юм. Фашист германуудад хавчигдаж байгаа еврей гэр бүлийн бяцхан охин Аннегийн бодит өдрийн тэмдэглэл байлаа. Тэр номыг уншсаар байгаад Анне миний найз юм шиг санагддаг болсон байж билээ... тэр: “... өнөөдөр ээж миний дуртай хоолыг хийж байгаа, би дээврийн шатан дээр суугаад төмс арилгаж байхдаа хөрш айлын хөвгүүнтэй зөндөө юм ярьсан, эгч миний яриаг тоож сонсох биш, сонссоод ч ойлгохгүй, нүдээ том болгож харчаад дахиж ийм солиотой юм битгий ярьж бай гэж сургаад цааш алга болж өгнө, харин манай хөрш хүү бид хоёр хааяа хэдэн цагаар ч хамаагүй дээврийн хонгилд ярилцаж суудаг, сургуульдаа явах аргагүй болсоноос хойшхи миний хамгийн сайн найз... тэр бас их хөөрхөн нүдтэй...” гээд бичсэнийг нь уншихаар Аннетэй ярьж байгаа юм шиг л санагддагсан ...  Аннегийн тэмдэглэлийг уншсаар дуусах дөхлөө, төгсгөл нь ямар нэг төгсгөлгүй, зүгээр л урьдын адил нэг өдрийн тухай... тэгээд дуусчихав ... хамгийн сүүлийн хуудсан дээр Аннегийн биш харин өөр нэгэн хүний бичсэн жижигхэн зурвас шиг зүйл байлаа... "тэдний гэр бүл нуувчнаасаа баривчлагджээ ... 13-хан настай бяцхан охин гестапын шоронгийн хатуу ширүүн эрүү шүүлтийг дааж тэсээгүй шоронд нас барсан" ... надад уйлмаар байсан ... дотны найз минь байхгүй болчихсон юм шиг хоолойд юм тороод ... залгих гэхээр хөндүүрлээд ... өдөр өдрөөр хуудсыг нь эргүүлж суусаар дэндүү дасал болсон байжээ Аннетэй. 13 настай гэхэд амьдралыг аль хэдийнэ өөрийн гэсэн өвөрмөц ертөнцөөр хардаг болсон дэндүү хэрсүү, маш ухаантай охин байсан санагддаг юм одоо бодоход...

 

Аннегийн нөлөө байсан байх, бас шилжилтийн насны халуурал ч биз, 12, 13 наснаасаа би баатар тэмдэглэл сараачиж эхэлвэй... энх цагийн эрх хүүхдийн тэмдэглэл ч гэж дээ ...

 

“... Өнөөдөр Цэдэндаш багшийн хичээл дээр би бүх тэгштгэлээ бодоод онц авцан, ээжид дэвтэрээ үзүүлнэ ээ, тэхээр ээж “миний басган бэрхэл даа” гэх байхдаа... нээрээ хичээл дээр Нямка өлсөөд байсан гэжээлэй... Мөнхөө намайг ардаас хатгаад ерөөсөө томоотой суухкү байсан шал тэнэг... хичээл тараад Уугий Нямка бид 3 гөөхий авч идсэн, маргааш Нямка хорхойны зурагтай бурамтай чихэр авчирна гэсэн, ээж нь Бээжингээс авчирсан гэжээлэй ...”

 

“...Манай байрны ах нар сагс тоглож байналэй, Цээгий ах хамгийн мундаг нь... би болкон дээр самар цөмж байгаад ясыг нь шидсэн чинь нэг эгчийн толгой дээр уначихсан хихи... өнөөдөр Ганаа, Оогий, Мандаа бид дөрөв шар байрныхантай эрзээнээр уралдана, тэдний Бабуулай байрныхаа аварга нь гэжээлэй, би Бабуулайтай эрзээнд оросоор хождог, монголоор тоглохоор хааяа хожигдчоол байдын, бид дөрөв юу ч гэсэн гээд Уугийг бас авч явах гэжаагаа, бид нар шар байрныхныг заавал хожно шүү гэж тангараг өргөсөн... ээж намайг гурилаа зуураад ногоо арилгачихвал гараарай гэсэн”

 

“... баларсаан... манай Ндай жорлонгийн ус ууцан... ах ном уншаад сууж байсын, би хөдөлмөрийн хичээлийн нэхмэл оёж байсын, манай дүү мөлхөөд л дамжаад л ааүү вав үүүү врр врр врр ий ий гээл тоглож байснаа гэнэт чимээгүй болцон, би анги дээр өнөөдөр Тайвнаа Нарааруу шалны алчуур шидсэнийг нь бодож байгаад анзаараагүй юм шиг байнаа, яанаа, тэгсэн чинь ах номоо уншингаа жорлон орох гээд ... тэгчээд дүүг авкү намайг дуудаад байгаам даа... очсон чинь Ндай жорлонгийн ус алгаараа цохиж цацаад цацрахаар нь баярлаад, үс толгойгоо норгоод бүр гараа амандаа хийгээд энгэр нь нил норцон ... дүү ах бид хоёрыг харсанаа бүүр баярлаад дэвхрэх гээд ... бид хоёр аааааааааааа гээл хашиграад байсан чинь дүү харин жаахан айчихсан, ах сэжиглээд намайг ав гэж түлхээд, муугаараа би л Ндайг усанд оруулсан ... тэгээд ах бид хоёр гэрийнхэнд хэлкү гэж тохирсон...дүү хэлд орохоороо энийгээ санакү байгаасай ...”

 

“... Байрны ах нар өнөөдөр шийдэн дээр байхгүй байна. Би Чейзийн “Боржын бөгж”-ийг уншаад дуусаагүй л байгаа, хүүхэн амиа хорлодог нь аймаар... би хүж асаагаад жорлонгийнхоо гэрлийг унтрааж ороод ном уншсан, хүжийн галд нэг юмуу хоёр үсэг л харагддым байлэй, ёстой хэцүү, Ундрахыг өрөвдөөлайсан... "

 

"... орой даалгавараа хийгээд дуусахлээрээ герман сэтгүүлээс хөөрхөн хүүхэн харж зурна аа, эртээдийн зураг гоё болсон ээж намайг авъяастай гэж магтсан, ээж өөрөө зурж чаддаггүй болохоор миний бүх зураг гоё санагддаг байх л дөө... Бага ангид байхад Энхбат намайг зургийн хичээл дээр гуйгаад л байдаг байсан, би гэхдээ Ганчимэгийн зургийг зурсаар байгаад хонх дуугарчихдаг байсан л даа, Энхбат гомдсон болуу, гэхдээ яадын тэр өөрөө гоё дуулдаг мөртлөө намайг дандаа номоор зодоод байдаг байсым чэн муу мойног хуруут... Би нээрээ зураач болно гэж мөрөөддөг байснаа больчихсон. Уул нь 6 настай байхдаа ерөнхийлөгч болохоор шийдсэн л дээ, тэгээд хүн болгонд ярьдаг байсан, ерөнхийлөгчийг үлгэрт гардаг хаан гэж боддог байсан юм чинь. Гэхдээ 2-р ангидаа ороод кондуктор л болох юмсан гэж хүсдэг болчихсон, тэгээд хүмүүмст цаас урж тараадаг, гоё байсан л даа... дараа нь ээжийн ажил дээр очоод эмч болмоор санагдсан, харин одоо бол юу болохоо мэдэхгүй л байна, мэргэжил бүхэн сайхан гээл багш дандаа зохион бичлэг бичүүлдэг, гэхдээ надаа лав худалдагч муухай, цэнхэр дэлгүүрийн муухай ааштай эгч шиг ... би нээрээ дайн болж байна гэж зүүдэлсэн, үнэнгээсээ дайн гараад буцаад картын бараанд орчвол мөн балрав аа ... за за ээж ирэх болжийнэ, гэрээ цэвэрлэкү бол...”

 

Амьдралын нэгэн тасархай, дурсамжийн марташгүй хуудас буюу ...

 

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2010-07-10 - кк

Бичсэн: рената (зочин)
үнэхээр сайхан зүйл бол тэмдэглэл
мөн миний хамгийн сайн найз
магадгүй бусдын ч гэсэн сайн найз байж чаддаг байх


хамгийн жаргалтай хамгийн дурсамжтай үеээ яг хэлье гэхээр санадаггүй
ганцхан тэр д зүйл тодоос тод дурсамжийг минь хадгалж үлддэг


хайртай... би тэмдэглэлдээ хайртай..
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2008-08-04 - anne-d

Бичсэн: 1 охин
энгийн нэгэн өдөр кино үзэж байгаад ааваасаа Анне Франкийн өдрийн тэмдэглэл гэнэ үү гэж ярьж суутал аав минь энэ ном манайд байгаа ш дээ гээд надад сонирхууллахаар өгж байсан. Аав ээждээ загинуулж, эмээ өвөөдөө зандаруулж бусдаар ад шоо үзүүлж байсан ч намайг тэр ном шиг өөрчилж байсан зүйл байгаагүй.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2007-01-04 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Туги

Ингэхэд Аннэ Франкийг ямар хэл дээр уншсан бэ? Монгол хэл дээр орчуулагдаагүй байх гэж бодсон юм, эсвэл гадгаад хэл дээр уншсан юм болов уу гээд... 

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-16 - Ямар сайн санацгаадаг юм бэ?

Бичсэн: xvv

Тийм шүү. нээрээ гоё бичдийшд. хааяа нэг нэт кафе орж ирэхээрээ дандаа хардын.

Харин тэр Чэйзийг юун ч сайн санацгаадгийн. Би бараг бүгдийг нь л уншсан байх. харин одоо санаж байгаа юм алгаа Sad

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-16 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: khishgee
sanaj baina aa, ter huuhen chini aimaar uruvdultei gantsaardmal huuhen baisiin sh dee. daraa borjiin bugjiig hulgailah gej yavsan bag dotor neg nogoon nudtei huuhen bas yavdagiin, teriig uhehed ih haramssan shuu. hehe. cheiziig bi bas ih unshsoon, mood nemegduulehedee mangar sain sh dee. galzuurch uhsen busgui, galtsuurch uhsen busgui ur ch biluu, emegtei hun yahaas ch butsahgui biluu, neruud ni hurtel unen evgui evgui nertei hehe. chinii unshdag baisan nomon dotor bas minii durtai baisan gants 2 nom tuuj baina lee. JURAMT BUSGUI LUI BI LYAN, murun goliin shulam busguid eedee mun durtai baij bilee, hehe        
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-15 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: inga

hishgee so sa yu bna? amia horlodog huuhen bol neg nariin bichig ... nuuts material hulgailaad halti showdsan zaluudaa damjuulj  hulhiduuldag shd, tegj garah gartsgui bolood vannand tsusaa hanaad uhchihsen baidagiig tsagdaagiinhan ilruuldeg baihgui yu, sanajiina uu, ter heseg ni yag untah gej baihdaa unshsaniig heleh uu, aij barij boon yum boljiisan, sanaand tod uldjee... Smile

 "Borjiin bogj" minii anh unshsan Cheiz bailaa, araas ni 80 Cheiz unshij tarhia ugaalgasan da, neg l ih mashinii ner tseejiljihsen baatar, ulaan cadilac, har biuck geel... tegsnee hooe chi tamgaa haruulchlaa geel asar helleguud surchihsan ... onigootoiiin odoo bodohod. :p

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-15 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: khishgee
neeree bi bas Borjiin bugjiig unshij baisan yum baina. batsaan baihdaa. ter huuhen chin neg muuhai zaluugiin tuluu nuuts yum hulgailaad ugchihgiish d. daraa ni harin ter urvaltaa teselgui gesnees amia horlodoggui yum baina. inga saihan zalvaa nuurnii hortoi tos uguud alchihdag sh deee.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-14 - <i>Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл</i>

Бичсэн: Зочин

.



Зассан: inga хэзээ: 2006-Dec-14 02:45
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-13 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин

Leg:

ene haviar yu bolood unguruu ve. uchdur chine odoo uheed serleeshd. em uutsan chine nam yavaad uchdur udur untaad unuudur ugluu serleeshd. barag l 20 tsag. nuguu zochin orj ireed huviinhaa yumyg yarilaa geed zagnaad naachnaa.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-13 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин

Бичсэн: khishgee

goyo. inga chi shuu  

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-13 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин
Bichdeg style chini goyo shu, setgel tatrmaar unshaad dahiad ehnees ni unshaad baimaar, odor bolgon blogiig chini shalgana, shine bichleg baival yu baigaa bol geheer tesch chadahgui asar hurdan guilgej unshmaar ch yum shig, neg bol ug ugeer ni udaan amtalj unshmaar ch yum shig...hetreed yavchlaa..
Yamartai ch hoorhon engiin hirnee ihiig bodogduuldag bichleguuded chini durtai...Odor bolgon bicheerei, yu ch hamaagui...
Batalgaatai unshina...
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

10-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax