Таталбар

♥ 2006-09-01 - 9 сарын нэгэнд

 

 

Хичээлийн шинэ жил эхлэхээр их сургуулийнхаа хаалгыг очиж нэг татмаар ч юм шиг. Оюутан болоод анх орж байхдаа сүрдмээр ч, нисмээр ч болж байлуу даа гэж. Цаг хугацаа яаж харваж өнгөрдөгийг хүн болсоор оюутнаас л мэдэрсэн бололтой. Хүүхэд насанд өдөр хоног өнгөрч өгөх биш, хурдан том болмоор байдаг, хичээлийн 40 минут хүртэл цагаа тулахаар... Их сургуульд харин арай л өөр өө, ядахнаа мөрөөдөн байж орж ирсэнийг хэлэхүү, лекц, даалгавар, реферат, шалгалт, шоу... ядаж байхад хайрын бурханаа харж баясах (завсарлага хүртэл үр дүнтэй шүү  ) хүн болж ялаа алчих санаатай л үзээд байтал нэг өглөө сэрсэн сүүлчийн хонх дрррр ... Багш нараа дурсахад, ер нь тун залуу сэтгэлгээтэй байж гээч, ойлгож болмоор ихэнх нь орос школтой, дандаа гадагш харилцаатай, дээр нь мэргэжлийн онцлог, бид чинь хичээлээс гадуур яг л найзууд, гэтэл сургуулийн хаалгаар орлоо л бол “багш та их өргөөний эзэн билээ л”. Захирал багш үнэндээ л тасархай, 1:30 минут мань хэдэн оюутнуудыг бараг алга болгочихоод гарна даа, аргагүй дээ, шалдан оюутан бүү хэл Ph.D багш нарыг ч жижгэрүүлдэг бука толгой юм чинь (хальт дурлалуу яалаа) Та нарын судлах гээд үзээд байгаа юмыг чинь барууныхан аль өнгөрсөн зууны дундуур судлаад дуусаад одоо ийм талаас нь энэ төвшинд судалгаа хийж байгаа шд, цаана чинь хүмүүс Benz, Toyoto унаад явж байхад, та нар Москвичтэй хаа хол давхих гээв, ядаад Benz-ийг мөрөөдөж байгаач... гэж зад бөмбөгдүүлээд тэндээс яг одоо гэгээрэх замд орсугай гэсэн хүмүүс гарцгаана даа. Монгол боловсролын төвшингөөр, бичиг үсэг тайлагдсан хэмжээгээр соц үеийн тогтолцооноос уламжилсан ганц нэг статистикаар гялтайдаг ч гэлээ, нэгэнт шинжлэх ухааны хөгжлөөр тэргүүн зэрэгт биш болохоор шинэчлэх юм зөндөө л дөө, аргагүй. Манай захирал ч цаг үеэс түрүүлсэн эрдмийн нөхөр л дөө, сул дуутай, авралгүй шооч захиралыг эрдмийн зөвлөл дээр зэрэг горилоочдыг яаж сүлбэж байгааг сонсох нь нэг хэсэг бараг хобби байлаа шд, багшийгаа салбартаа их юм хийж байгаа гэж бодож байна шүү. Манай багш нар бүгд ийм бол гоё оо. Гэтэл бас нэг тохиол, хичээл дээр нэг багш хятадын чиглэлээр түүх яриваа, МЭӨ 221 онд хятадыг анх нэгтгэсэн Цинь Ши Хуанди гэж аюулын харгис хаан гарч ирүүтээ хамаг номнуудыг шатаан, тэрэг тэргээр галдаад л шатаагаад л ... оюутнуудын нүдэнд үлгэрийн киноны чөтгөр шуламын инээд харагдтал ярих багшийг биширмээрээ.

Цагаан хэрмийг бариулсан үнэндээ бол холбож дуусгасан, хятадын түүхэнд анх удаа засаг захиргааны нэгдсэн систем тогтоож, жин хэмжүүр стандартыг улс даяар хэрэгжүүлсэн гээд олон гавьяатай ч өөрөөсөө түүхийн он тооллыг эхлүүлэхээр зүтгэдэг, ном шатааж дөвчигнөдөг бусдын адил “би” төвтэй дарангуйлагч байж дээ гэсэншүү юм бодонгоо тэртээ хоёр мянганы өмнө талийж одсон харийн хааныг ном шатаасанд нь бухимдан зүхэж байгаа багшийнхаа ууртай царайг ширтэж суутал хонх дрррррJ. За тэр ч яахав, гэсэн явж байтал саяхан нөгөө мунхаг хааны тухай дахин олж уншив. Мань эр яах гэж түймэрдээд байсан гэхээр ердөө л тухайн түгшүүрт цаг үеийнхээ оюун санааны эрэлт хэрэгцээгээр үүссэн философи урсгалд автсан байжээ. Хятадын эртний Кунзын юмуу Бомбын аядуу сургаалиуд нь самуун цагт практикт хэрэгжүүлэх бодит чанартай байж чадаагүй бөгөөд бие даасан салангид олон вассалыг нэгтгэхэд төрийн эздэд хүмүүст буян болох идеалист хөтөлбөр биш, харин захиргааны тулгасан, шинэ бэрхшээлийг давах бодит арга хэрэгтэй байж л дээ. Энэ шаардлагаар легист буюу хуулийн дэгийнхэн номлолоо хүчтэй нэвтрүүлсэн нь төгс цэцэн төрийн эзэн улс төрийн нэр хүндийнхээ хүчээр хүмүүсийн санааг нэгтгэж тэднийг хэрүүл маргаангүй амьдралын жинхэнэ замд оруулна гэж үзээд үзэл суртлын нэгдлийн төлөө МЭӨ 213 онд өмнөх үеийн бүх урсгалуудын ном судрыг тэнгэрт өргөсөн нь тэр байжээ. Гэхдээ миний анх авч байсан гэнэн төсөөлөл шиг ном бүрийг үзэн ядсан бус анагаах ухаан, зурхай, тооны ухаан гэх мэт үзэл сурталд шууд хамаардаггүй байгалийн ухааны номыг үлдээсэн юмсанжээ. Багш тэгж бачуурах хэрэггүй л байж.

Ерөнхийдөө бол манай багш нар чандмань 3 эрдэнийн нэг нь яах аргагүй мөн л дөө. Гэхдээ бодоход, багш гэдэг үзэгний үзүүр гарын үсгээр юм шийдчихдэггүй ч, оюутан л бол оюутан бас л хүүхэд шахуу хүмүүс, тэд яаж чиглүүлсэнээс бидний хувь заяа ирээдүйн замнал шууд бусаар ч гэлээ тэнд л шийдвэрлэгдэж байдаг асар хариуцлагатай улсууд юмаа даа.

За юутай ч монголын бүх багш, “оюунтан” нарт шинэ хичээлийн жилийн мэнд! Монголын үрс маш олон болтугай, бүтэн боловсролтой иргэд бүүр олон болтугай.

 

(нэгэн сайт дээр бичиж байсныгаа энд ацарч тавьлаа)

 

 

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2007-02-05 - Сэтгэгдэл

Бичсэн: Зочин
Tasarxai blogchin gar yum aa.

Ai ya ya. Saixan xuuch xoorsonoos iluu kaif avax yum aa.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-05 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин
uu tegsen chine gardguu genee. bi baahan test post hiichlee. tahiashkaa suuliin heden setgegdliig usgana biz dee.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-05 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин

yooh chamaig baihguid chatlah gazar oldkuu ih zovlooshd.

 

whahaha yamar huurhun yum be.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-05 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин

chi chine harin asuultyn parry marry heseed, juulchin muulchin daguulj davhiad dogi amarsan baih chiv.

 

ene setgegdel eter bichih eter mayag bolson baishd.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-05 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин

endees unshaarai gesen chine marttsan baishd.

http://www3.asuultserver.com/forum/viewtopic.php?t=57695&start=286

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-05 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин

aan chamaig ih surguuliin hyatad helnii angi tugsjuu gedgiig tanadsyn gesen.

nadaar yu baihav. ajiltai hund yamar uvul zun, nar sar gej baih bish. ajlaa hiigeed l.

amraltaa avch hed honog amarchaad irsen ayan zamyn temdeglel endees unshaarai.

dooroosoo 2 dohi bichleg. 3-n hund gartai  zovj yavlaashd geed baihgui yu.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-05 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин
sierra, Byambaa bagshiig tanilgui yahav, bagsh surguulidaa bagshilsaar bgaa gej bnalei. odoo hicheel eheleed tchignej bgaa baih daa. Chi zun ui hiiv dee, oirdoo taarsangui?
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-05 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин
yanhnuud ch mergejliin tuvshind ochson yum shig baishd. garuud 200$-oos duugaraad 100$-t biyee uneldeg bolsym baishd. gadaad site deerees gadaad humuusiin amnaas mongolyn sonin hachnyg sonsdog bolj dee. tom zochid buudluud yanhnuudaa zardag, security nar ni tataas avdag dor burnee heden yanhnaa hudaldaj amijirgaagaa zalguulj baidag bolj dee. kui ter UB-yn uudend heden huuhnuudiig hariutsaj zardag manager hurtel baidag gene. yamartaa ch mongol huuhnuudiin talaar jigteihen am saitai. biye haa saitai, sexy, saihan unertei gej magtaj baih shig baina. honi mal unertlee gej helegdehee bolij baina gedeg bolj dee. gaihuulah yum bish ch yamartaa ch mongolyn hugjild shuud bish utgaaraa asar hurungu oruulj baigaa yanhnuudyg yaltai bilee. mongold ochson gadaaduud oroi bur neg huuhen avch nargisnaa gaihuulah yum. shunu bolgon sexdej baidag tiim ih zavtai, chalhtai nuhduud baidyn boluu. erchuud ugaasaa tiim duusaj dundarshgui serel medremjtei ulsuu. whehe nud oroi deeree garlaashd.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-05 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: sierra
indra byambatsend bagshiig tanihuu?
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-05 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: inga

Sonio баярлалаа, урам өгсөнд. Чамд хайр сэтгэл чинь бүтэхийг хүсээд, аморег жаахан хахуульдаж улаанмалгайтай чихэр өг гэж зөвлье. Very Happy

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-05 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: inga

Сайн уу Төмөрб. сэтгэгдэл гарчигаа чамд биш танд гээч Very Happy  блогоор зочилсонд баярлалаа. DJ -г чинь мартдаггүй юм, дахиад сонсоно оо, (даварсаар дагвын орон дээр гэсн tongue ) хичээлдээ А аваарай, Fe.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-05 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: inga

Баярлалаа Туги, хувьдаа их баяртай байна. Сониноос Танхим.нэт буцаад ажиллаж эхэлсэн, мэдсэн биз ээ. Урам, эрч хүч бэлэглэсэн бичлэгүүдийг тань шимтэн уншдагаа хэлэхгүй өнгөрч чадамгүй. Амжилт хүсье. Индра.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-03 - chamd

Бичсэн: tumur87
inuushka you are allways... Wink
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-02 - 9 сарын 1

Бичсэн: Зочин
Нээрээ 9 сарын 1-д хичээл эхэлдэг шүү дээ. Монгол календар толгойноос арчигдах нээ.

Сайн багш нарын ярьж байсан яриа, зан авир одоо ч гэсэн санаанд тод нөлөөлж байх юм даа.

Ингэхэд блогийн тань линкийг өөрийнхөө блог дээр шинээр оруулсан.

Амжилт хүссэн,
Тулгат
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-01 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: sonio
chinii bichleguud uneheer taalagddag shuu, uneheer tiim shuu, bagsh nar... gerel gegee arai iluu tsatsruuldag gants neg gerelt od-bagsh nar baidag shuu, hehe, baharhaal,... ulam ih goyo yum bicheereee, hunii huwi zayag uzegnii uzuureer zurdag hunud neeree bdag shuu, teen? gehdee aihtar ih nuluuluud bh ch haashaa yum, chi yag l ouytan ueiig hailsand buulgaad haruulah met bolloo shuu.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

30-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax