Таталбар

♥ 2006-07-23 - саравчилж харсан нь

 

Өнөөдөр ...

Маргааш ...

Яг жилийн дараа ...

5 жилийн дараа ...

...

20 жилийн хойно

...

Хувийн кадрт хэн гэдэг “кино ший” бичигдэж, ямархан хүмүүстэй уулзаж, үйл явдлын хэлхээс яаж өрнөх бол? За энэ ч нээх сүртэй бодоод байх юм биш биз. Гэхдээ өнөөдрийн зураглалаа, 20 жилийн дараахтай харьцуулж үзье гэж бодъё, амьд арзайж байвал шүү дээ.

Халаас хоосон ч надад эрх чөлөө байна

Хамгийн гоё нь би залуу байна

Тийм болохоор одоогоор өдөр хоног тортон дээрх үсэг шиг, сүлд модны гэрэл шиг, бамбаруушны нүд шиг, бөгжний шигтгээ шиг, ботинкны үдээс шиг л байна, зүрхэндээ гунигтай, нүдэндээ нулимстай байлаа ч гэсэн миний залуу нас магад ийм л байгаа. Хийж бүтээхийн өвчин, туршиж бэртэхийн солио туссан насанд шинэ юм болгоныг мангасын нүдээр харж, цөс хөөрч цус хурдалж, шүлс ялгаруулан, хуруу гараа үрж дүрж, давилуун авир дэврүүн аашаар дэлхийн төвд эргэлдэж байгаа.

 

Зээ Би өнөөдөр 45-тай. Өглөө босуут интернетрүү гар яваа ч уу, хүчтэй хөгжимд зүрх оргилоо ч уу, дурласан сэтгэлээ нууж ядан догдлоо ч уу, харь орны цэмцгэр байшинд нүд гялбаа ч уу, толины өмнө эргэлдэж үсээ самнан дуу аялаа ч уу, давшилж дайрсан чинжаал үгэнд дахиж шархдаа ч уу ... Яахав... Хөл хугалам туфльнээсээ салаагүй байж болно, шүтэх шахдаг гадны урлагтаа дуртай байж болно, маруужин идэж цэцэрлэгт зугаалдагаа жаргалд тооцдогоо ч хэвээр хадгалж болно... Гэхдээ ... Гурав хоноод уйдчихдаг байсан хөдөө нутгийн гангын үнэртэй сэвэлзүүр салхиа санахын төдийхэнд сэтгэл чичирвэл яахав, эмээгийн барьсан талхыг зөөхий түрхүүлээд идмээр санагдвал би яахав, аав ээжийн төрсөн нутгийн бараа алсаас харагдахын зуурт нулимс асгарвал яахав, “учир нь мэдэгддэггүй” уртын дуунд уужирал тайвшрал ухаарлын эд эсүүд эцэг өвгөд эх нутаг энэ бүгдийг цөм багтаагаад байж байвал яахав ... би яахав.

 

Өнөөдрийн явдал өнөөдөртөө, маргаашийнх маргаашдаа гэж үү ... гэвч ... маргааш намайг догдлуулах зүйлс эмээгийн барьсан талх шиг дахиж олдохоосоо нэгэнт өнгөрсөн байвал асгарах ёстой нулимс огшоод ч гарахгүй биз, (ийм муухайгаар бодож болохгүй л дээ) тийм биш гэж итгэж л байна мэдээж, гэхдээ бид чинь орчлонгийн хүрдэнд нэгэнт орооцолдсон, өнөөдрийн тарьсан үр маргаашийн ЦЭЦЭГ үү эсвэл ШАРИЛЖ уу...

 

PS: Ойрдоо учиргүй бясалгалдаад балай авч байна аа. Нэгэнт орчлонгийн хүн юм болохоор орчлонгийнхоо л тухай бодохоос (хоёр хуруу толгой тушаа, хөмсөг атираатай). Алсын хараатай амьдарч дадаж байгаа юм болов уу, би ер нь том хүн болж байгаа юм шиг ээ гэсэн.

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2009-04-17 -

Бичсэн: dao
одоо 17 жил үлджээ big grin
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-08-08 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Onki
20 jiliin dara bur tag hulduu mus shig bolchihson bval yahav? Udur ireh tysam bi uuriinhuu yamar hatyyjiltai hulduu bolj bgaagaa medreed bh shig. 20 jiliin daraa odogiinh shigee dyy sonsood nud argadaggui bolchihvol yahav. Ingeed bodohoor er ni amidral ytagagui e
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-24 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин
humuuse ene asuult yachaavee. hackduultsiimuu. tag bolson baishd. za medej barij baigaa bol hel duulgaarai.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-24 - -

Бичсэн: xvv
20 жилийн дараа харь гаригийнхан ирээд мань тэд нартай найз болцон, анагараг гариг дээр амьдрал зохиох ажилд гар бие оролцоод явж байх ч юм билүү? Wink Одоо ч 20 жилийн дараах 1000 жил шиг хол санагдаж байгаа ч яг 20 жилийн дараах өнөөдөр өчигдөр шиг л санагдах байх даа... Чадах чинээгээрээ улс орныхоо төлөө хийж чадах юу байна бүгдийг хийгээд, ярьж чадах юу байна яриад, байгалаа хамгаалж жагсаал хийгээд...
за за мэдкүй ингээд бодоод байхаар дандаа л гутранги юм бодогдохым... эхнийхээрээ л байя Wink хэхэхэ

За тэгээд баруун кармандаа оригналь zippoтой, зүүндээ Щвицар тонгорогтой, Mercedess Benz Jeep-ний хажуугийнхаа суудалд эхнэрээ, арынхаа суудалд Немц овчаркаа суулгачихсан амралтын өдрүүдээр хотоос гадна, хүүхдүүдээсээ хол 2-уулхнаа голын эрэг дээр од харах гээд л давхиж явбал гоё байнаа тээ. Улс төрөө ярьдаг ч, урдах ажлаа хийдэг ч, ар гэрээ амжуулдаг ч, авгайгаа баярлуулдаг ч байвал гоё байнаа. Тэгэхэд 20 жилийн дараа гэхэд Монгол маань нээх сайхан төвхнөөд хөдлөмөрөө байгаар нь үнэлүүлдэг, хүмүүс нэгэндээ итгэдэг болцон байвал ч сайхан даа...
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-23 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин
20 jilin daraa minii huvid amidral jinhene utgaaraa ehleh nas. ter uyed bi sanhuugiin huvid buren hul deeree togtson baina. house payment duussan baina. haa negtee hudaldaj avaad darchihsan gazar chuluu bolno. magadgui alt boloh ni gartsaagui. tom huuhed maani collegiin nasand hursen baina. udaah 2 ni highschoold baina. ter 3-ynhaa collegiin tulburiig hiichihsen baih tul ted tun udahgui biyee daan tusdaa gartsgaana. nuhur bid 2-yn huvid ih buteen baiguulaltyn, ih ger buliin uureg hariutlagatai on jiluud ali hediin ard uldej early retired bolj nyalharch jargah on tsaguud ehelne. magadgui delhiig toiroh master plandaa orj ehleh baih. kui bolson amidral yerduu l ene gejuu. za yahavdee amid hun bolj tursniih 3 huuhdiig bolovsroltoi bolgoj amidraltai zalguulah l yum biz dee. ugaasaa hen ch bish engiin neg emegtei enenees ih yum amidrald amlaad ch yahyn bilee. 20 jiliin tasraltgui hudulmuriin ur dun chamlahaar l haragdaj baina shuu.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-23 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Lola
20 jil baitugai, 2-hon sar will make a big difference.
Amidraliig amtlah tutam hun uurchlugddug.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

31-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax