Ойрдоо хийх, бичих зүйлээ бичихгүй, хий зовж суусаар байгаадаа улам шаналгаа царайлах шинжтэй, шөнө зүүдэлж ч байх шиг. Weekend болохоор баярлаж бариад, надад бол үнэндээ бүх өдөр weekend байгаа шд, жаргал даахгүйн зовлоон гэж ...
Энэ weekend-ээр шинэ ирсэн бичкэн найз нартайгаа дотносоод, шоппинг хийж, фитнест дэвхэрч, "болсон явдлууд" ярьж, кино үзэж, маруужин идсэнээ колагаар даруулж асар кайфтайгаар хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэгэнд суусан шиг л боллоо. 18 настай хүүхдүүд чинь цаанаа л хөөрхөн юмаа, эрэгтэй нь эмэгтэйгээ найрч байгаа нь гэсэн хальт ичингүйрэлттэй өөрийнхөө тухай цагаахан реклам хийгээд л, цэцгийн цомирлиг шиг охин сэтгэл татам инээмсэглээд л, уур амьсгал нэг л нууцлаг, үл мэдэх жаргалтай, хүүхдүүдийн сэтгэл дусал бороо шиг ариухан тунгалаг.
Хүүхдүүдтэй найзалсаар байтал би ер нь том болох шинжгүй ээ яанаа гэсн. Гэхдээ миний хувьд ийм орчинд амьдарах сүүлчийн боломж ч байж мэднэ, цаг мөчийг хайрлъя. Гэснээс сүүлийн хоёр жил оюутны умгар өрөөндөө өөрөөсөө өөр амьтай голтой зүйл байлгаагүй юм байна гэдгээ анзаарч ойрын үед учиргүй зорилготойгоор цэцэг тарья гэж бодлоо. Тоть тэжээсэн ч болох л юм, гэхдээ нөгөөхөө хооллоно барина, хааяа бүтэн сараар ийш тийш явахдаа хаана орхихов яахав, аягүй бол дасаад сүйд болж байтал үхчихвэл бас хэсэгтээ сэтгэл эзгүйрээд муухай, хэцүү, тэгсэнээс өдөрт нэг усалчихаад л байж байх цэцэг амар, хааяа харж баясаад л. Нээрэн цэцэг бас зөнтэй гэдэг юм билээ. Манайх ч нэг хэсэг цэцгийн хүлэмж шиг л айл болов, гэртээ орж ирэнгүүт улаан ягаан цэцэгс туяарсан ногоон навчтайгаа өөдөөс бараг л ёслоод угтаж байгаа юм даа, бүгд зэрэг зэрэг дэлгэрээд яав гэмээр сүйд болсон тэр жил дүү төрсөн. Цэцэгнүүд дэлгэрээд эхлэхээр ээж баярлаад л, айл гэрийн уур амьсгал нөлөөтэй байдаг байх. Цэцэг худалдаж авахаараа баясаад л суугаад байж дээ. Харин чухам хэн гэдэг цэцэг авдаг юм билээ?
Хүүхэд нас, цэцэг бодож байтал маргааш нэг тийш сүнгэнэх ажилтай болчихсон байдаг, наана нь бас бус хүмүүсийн гэрээ энэ тэрийг янзлана, орой People square явж хоолонд урьсан шинэ хосуудад очиж шавар хаана. Хятад эмэгтэйчүүд ер нь болзоонд эхэн үедээ ганцаараа явна гэж ховор бололтой, зориуд нэг "бие хамгаалагч"-тайгаа очно. Эрэгтэй нь ч гэсэн мэддэг болчихсон, заавал найзтай нь урьдаг, найзад нь кок авч тойруу PR хийх давхар санаа байгаа л даа. Тэгж байгаад найзтай нь "учираа" олчих гэм байдаг л байх даа, би ч болгоомжтой байхгүй бол гэсэн, хэхэ, энд ч эр эм хүйс гэж байдаг билүү, эмэгтэйчүүд л алхаад байна гэж боддог шд.
Амралт гоё шүү, гэхдээ нэг хүн энд ирчихвэл ч ... үсдэж чирээд гүймээр байдаг, бүр сайхан амралт болохгүй юу, гэхдээ ирэхгүй бол нь найр хийнэ, аль ч талаараа сонголт ОК юм дөө.
|
♥ 2006-09-27 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл