Амьдрал өө ингэччч ::пийлсопиос хуулах::
Мэндэллээ ... ::ээжийн бүүвэй сонсогдоно:: даанч санахгүй байнаа, би ч муу хүүхэд юм даа. Гэхдээ дүү төрөхөд ээж зөөлөн бүүвэйлж унтуулдаг байснаар “хорвоо дэлхийд сонсдог ээжийн бүүвэй анхны дуу”-г сонсчихсон шүү, дүү азгүй гар өлгий дотроо нам унтчихсан, яг тэртээх жилийн над мэт.
Ээж намайг төрүүлээд социалист 5 жилийн уралдаанд орох ёстой учраас 45 хонов уу үгүй юу нялх биетэй байж ажилдаа марш, аймаар юм, тэгэхгүй бол ажлын газар нь “гахай” зурдаг байх л даа. Би өлгийтэйгээ хөдөө эмээрүү нисэж, үнээний сүү, зөөхий, мойл жимстэй тосоор бөмбөгдүүлсээр модон машин чирээд үүдн үүдн гэж гүйхтэйгээ болов оо. Яаж зүгээр байхав, хүүхдийн нүгэл үйлдээстэй, царцаа түүж хутгыг нь таслаад тавиад явуулна, өвсөн дундаас чекистдэж байж баривчилсан хэдэн капиталист хорхойнуудыг нөгөөх дээрэмдэж олсон царцаа-хутгаараа хэрчиж хуваагаад “оройн зоог” бэлэн. Гэхдээ л тал нутгийн эрвээхэйг хөөж зовоодог ч гэлээ цэцгийг үндсээр нь тасалж үзсэнгүй, голын усанд сүү хольж байсангүй ээ, буурлын монгол ухаан гэж. Хүүхэд байхад зун өвлөөс хамаагүй урт удаан, өвөл нь дөрвөн хананы дунд гадаа ч тоглохгүй цаг яаж өнгөрдөг байсан нь бүү мэд. Гэртээ ирэхэд байдаг тоглоомнууд эмээгийн тэндэх царцаа хорхойны дэргэд дэндүү уйтгартай, орон доогуур л шидчихсэн, санаанд тодорч үлдсэн нэг тоглоом нь аавын авч өгсөн орос цагаан толгойн 33 үсэг. Өнгө өнгийн, янзан бүрийн хэлбэр дүрс хүүхдэд сонин байсан байх л даа, өрж тоглосоор 4 настай үсэг сурч, 5 настай үг холбож, 6 настай түгдрэхгүйгээр “Лувсан нум сум харвав, Юндэн дээл өмсөв” гээл уншиж алддаг байлаа, залуу ч байж, шингэн ч байж.
Сургуульд орлоо ... 8 настай оруулдаг байсан үе, 6 настай намайг очихоор шоолно биддээ, гэхдээ шалгалт авч байна аа, гурвалжин дүрс харуулаад “Энэ Ямар Дүрс Вэ?” гэх юм, бас ногоон шар цэнхэр өнгө үзүүлээд нэг нэгээр нь асууж үзэж байна, ёстой намайг доромжилж байгаа байхгүй юу, инээд алдаж хариулаад л сургуульд оров. 10 жилдээ ихэнх охидын адил бага дунд ангидаа учиргүй онц сурлагатай, 4-р ангидаа математикийн улсын олимпиадад орж ч байх шиг, ах 6-р ангиудаас бас шалгарчихсан, хоёр үлгэрийн баатар яваа л. Би ч яахав томрох тусам тар нь танигдаад хичээлийн карьер бүдгэрч, зүгээр л гүйж байгаад онц сурдаггүйг мэдэрч хуйхаа маажиж эхлэв ...
Гэсэн нэг өдөр,,, дин диннн дин диннн ... би чинь хүн, хүн хүндээ бүр эмэгтэй хүйстэй юмсанжээ, 4-р ангид анхны үерхэл мандаж, захиа занаа, орцны болзоо ..., гэнэтхэн асар зорилготойгоор амьдарцгааж эхэлвэй. Солонгос дуу дуулдаг, зодолдож ноцолддоггүй, цэвэрхэн, хэвлүүхэн даруу байрын манай ангийн нэг бачка бүтэн сайн өдөр хаалга тогшдог баатар юм даа. Би ичиж зугатах нас нь арай болоогүй байсан юм байлгүй, орцонд 3 цаг юугаа ч ярьсын, учиргүй л баясгалантай өнгөрсөн юмдаг. Санаж байгаагаар манай бачкагийн яриа нь цул боевик, хуучин сургуульдаа ингэж атмандаад тэгж зодолдоод ... би айж амаа таглаа л нүүрээ дараа л, хүчтэй нь хүчгүйгээ гэдэг эрчүүдийн ертөнцөөс анх сонсож байгаа нь тэр. Ералаш маркийн хүүхдүүд бид чинь өөр юугаа ч ярихав дээ. Тэр огт зодоон хийдэггүй атлаа баахан садист юм ярьсанаа, яагаад одоо энд ангидаа томоотой явдаг вэ гэхээр аавынхаа нэр төрийг бодсондоо л тэр гэж тайлбарласан нь одоо бодоход жаахан хүүхдээс гарамгүй хэрсүү юм шиг. Насанчулуун гэдэг нэртэй тэр хүүгийн аав манай сургуулийн захирал гэжуга. Хичээлээ тараад хамт алхаад л, хальт кино үзээд л, том хүмүүсийг дууриасан ч биз, хүүхэд нүдээр дурласан ч биз, юм болгон нь соньхон анхны үерхэл бардам жаахан хүүхэд насны өвлийн нар шиг дурсамжаас сэтгэлд гялбан үлдсэн хосгүй гоёмсог цасан ширхэг нь байждээ. Тэр жилдээ би шилжиж, тэднийх ч нүүж дахин хэзээ ч уулзаагүй, хаа нэгэнтээ тааралддаг л байх даа, танихгүй зөрөөд өнгөрдөг л байх даа ...
... (үргэлжлэл кофе уусны дараа, дурсамжаа бодсон чинь үерхэж барьсан нь зохиоцон юм шиг, гэхдээ л тийм сайхан байсан байх нь байна шт, Насанчулуун холбоо барь даа ир дээ яв даа гэсн)
♥ 2007-01-23 - inga
yuch gemeer um bde huuhed bolgonl goe dursamjtaishde