Таталбар

☆ 2006-06-16 - ШХАБ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага ШХАБ-ын таван жилийн ойг өчигдөр Шанхай хотод нүжгэр тэмдэглэж өнгөрүүлсэнийг ТВ-ээр үзэж сэтгэл хөдлөөд доорх зүйлийг товшив.

 

ЗХУ-ын задралаар үүссэн төв азийн –стан орнууд өрх тусгаарлаад нэн түрүүнд аюулгүй байдлаа хамгаалах асуудалтай тулгарсан юм. Нэгэнт дангаараа аюулгүй байдлаа хангах боломжгүй чадамжгүй, дээрээс нь аюулгүй байдлаа хамгаалж ирсэн 2 туйлт систем гэгч нь байхгүй болчихсон болохоор амар жимэр амьдрах хамгийн олигтой сонголт бол бүс нутгийн бусад орнуудтай...

Холбоос

☆ 2006-06-15 - 上海合作组织

 

区域安全——上海合作组织

 

地区冲突与安全

什么叫一个地区?这里,地区被定义为地理位置相互接近的一组国家。

冷战结束后,国际关系大局发生变化,对国际安全最为影响的不是大规模的大国对抗,而是地区冲突出现在舞台上。这是与国际均势改变,世界权力在不同层次上被不同国家或地区瓜分有关系。换言之,与以军事安全为主的冷战时代相比,区别在于军事、经济、社会、环境等其他领域安全一同突出,安全问题已不是单边的,而是相互依存的问题了。许多全球性问题,环境、人口、移民、债务、毒品走私、国际恐怖活动等,为国际安全研究注入了新的内容。上世纪90年代以来地区冲突比冷战时代大幅增长的统计数字随处可见,据学者们解释,这是与从历史角度看意识形态竞争结束后民族主义得到繁荣、民族分裂出现在台前有关系。在170多个国家中,只有不到10%是单一民族国家,一个民族占总人口的75%的国家也只有一半。如此世界上多民族国家和多国家民族的情况成为发生地区冲突的一种根源

       维护地区合作安全的一种机制上海合作组织正是在这个地区冲突“窝点”上进行运行。新独立中亚国家大都是多民族、多宗派混杂存在的(如,吉有501多万人口、80多种民族,乌有2511万人口、120...

Холбоос

☆ 2006-06-09 - Raise The Red Lantern

125 минутын турш саарал хана туурга л харагдана, энэ үхмэл орчныг час улаан дэнлүү үе үе галзууруулам асаагаад бөхөх ийм ганц л зургалал дунд бүх үйл явдал өрнөөсөөр дуусах сонин кино нэгийг үзлээ. Мэдээж аймшгийн кино биш. Аль 1991 онд бүтээгдэж (үнэ цэнээ алдаагүй байгаа нь ойлгомжтой) 大红灯笼高高挂 буюу “Raise The Red Lantern” нэрээр барууны оронд нэлээд хэдэн шагналыг хамж авсан ази кино, найруулагч Жан Имоу 张艺谋-ийн том бүтээлүүдийн нэг юм байна.

 

Манж Чингийн төгсгөл үед л бололтой, баян хөгшин хятадын дөрөв дэхь ...

Холбоос

☆ 2006-05-30 - Намрын дунд сар

 

Зураач Ч.Хүрэлбаатарын "Намрын дунд сарын арван долоон" (1996 он) зургийг энд залмаар санагдлаа.

... Сүүдэрт орчлонгийн найранд сүүлдэсхийгээд ирээ юү

Сүй болзоогүй амраг бусдынх болсон байлаа

Бодол хөглөх насанд гуниг тээсэн хайр минь

Босгож барьсан гэрийн тань босгонд бүдрээд буцлаа ...

 

Хавар зуны заагаар намрыг гэнэт санагалзав. Зураг шүлэг хослох гэдэг нь дуу шиг ээ.

 

PS: Энэ шүлгийг зохиосон билэг танхай найрагчийн алдар нэрийг хэлсэн хүний ач тусыг үр ачдаа захиж үлдээнэ.

...
Холбоос

☆ 2006-05-25 - тест

а. Эсрэг хүйсийн партнёр сонгохдоо та хамгийн түрүүнд ямар гурван шалгуур тавих вэ?

1. ....

2. ....

3. ....

 

б. Энэ гурван шалгуурт яг адилхан тэнцэх хоёр хүн байх юм. Мэдээж энэ хоёр хүнээс нэгийг л сонгох ёстой. Тэгвэл дахин ямар шалгуураар сонголтоо хийх вэ?

 

Жич: дээрх гурван шалгуураас гадна. 4 дэхь шалгуур гэсэн үг.

 

4. ....

 

Холбоос

☆ 2006-05-24 - halti quiz

Өөрийгөө зугаацуулангаа шалгаадах, энэ шал гэмгүй гэмгүй.

 

Яг нэг зэрэг доорх зүйл өрнөж байна ...

1. Хаалга тогшоод байна, гаднаас ...

2. Утас хангинаад байна, өрөөнд ...

3. Хүүхэд уйлаад байна, дэргэд ...

4. Ус тасралгүй гоожоод, крантнаас ...

 

Хүүш, чи яг ямар дараалалаар үйлдэлээ зохицуулах хүн бүэээ, эцсийн эцэст???  

 

Хариуг нь сэтгэгдэл хэсгээс хараарай. амжилт.

 

...
Холбоос

☆ 2006-05-18 - НИЙТЛЭЛИЙН МӨРӨӨР ХАДУУРАХ

 

өнөөдөр оллоо.мн дээр ийм нийтлэл гарч.

 

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=26174&catid=3

 

Д.Баярхүүгийн нийтлэлд бичсэнээр монголчуудын өөдлөхгүй байгаа нь цаанаа иргэншлийн уналттай холбоотой  гэсэн байна. С.Хантингтоны иргэншил хоорондын мөргөлдөөний онолоор бол ийм дүгнэлтэд хүрэхээс аргагүй. Иргэншил гэдэг томъёололыг анх францчууд сэдэж, суурьшмал, хотжисон, гэгээрсэн байдлаар нь иргэшсэн эсэхийг хэмжих болж л дээ. Мэдээж энэ шалгуурт нүүдэлчин монголчууд навс уналаа. Иргэншсэн гэж өөрсдийгөө үзэж байгаа хүмүүсийн өмнө бид ердөө л варварууд. Монголын хэдэ...

Холбоос

☆ 2006-05-13 - ДАЛАЙH АМРАГЛАЛ

 

Далайн хүүгих салхи хүчирхэг эрийн чичирсэн сэтгэл шиг хүрч алдан зөөлөн нөмрөхүйд үсээ задгайлан бодлоо гулсуулж хэсэгхэн хором нэвчин шингэн уусахдаа битүүхэн дуу алдалт мэт жигд түрлэгийг нь чунаглан сонсоод амирлангуйн их ертөнцөд автан анисхийлээ ...

Эрхэмсэг далай чамд бодлоон живүүлье.

 

Холбоос

☆ 2006-05-11 - Нанжин аялал 2

 

Үдийн алдад тосгоноос хөдөлж замын чийчаанд гар өргөн суугаад Нанжин хотруу тас индүүдсэн замаар 2 цаг нам унтаж хүрэв. Нанжин хот түүх ихтэй, хэд хэдэн династийн үед нийслэл болж байсан гэж байгаа. Мин улсыг байгуулсан Жү Юаньжан гэгч тариачины амьдралаас хаан ширээ хүртэл заларсан зайтай эрийн бунхан, дурсгалын газраар орохгүй бол аялагч биш болчих гээд. Моголын эзэнт гүрний үргэлжлэл Юань улсын отгон хаан Тогоонтөмөрийг үлдэн гаргуутаа (1368 он) Дадү (Бээжин)-гаас нийслэлээ Нанжинруу шилжүүлж, хятадуудын хувьд том гавъяа байгуулсан тэр хаан бунхан дахь зурагаараа бол туйлын царай муут нэ...

Холбоос

☆ 2006-05-07 - ТОСГОНЫ ТАРИАЧИН (аялал)

 

Долоо хоногийн турших үлгэрийн урт амралт эхэлж нэг мэдсэн миний бие ойролцоох мужийн тосгонд тахиан донгодооноор сэрж байх юм . Энэ бол нөгөө 700 сая эсүүл 900 сая тариачины нэг, Ван овогтынх байлаа гэж. Бага охинийх нь найз нар болох капиталист монголын хоёр эмэгтэйг дайлж цайлахаар өвгөн Ван гуай юу юугүй хавч, дун, цинцай, дүфүгээр ширээ дүүргээд урихдаа олон юм асууж шалгаахгүй, нүүрэндээ чимээгүй инээмсэглэл наачихсан, ер нь сонгодог тариачин төрх үнэртүүлсэн хүн, хөнгөн шингэн гэж яг л тахианы өд. Түмпэн дүүр...

Холбоос

☆ 2006-05-06 - ТӨРСӨН ӨДӨР

Газар дээрх ганц ахын минь төрсөн өдөр.  

 

Ахаа би дахиж муухай ааш гаргаж байхгүй ээ.  Ном дэвтэрийг тань хайрлан гамнаж, боктой усаар хөөсрүүлэн угааж, хуудас нэг бүрээр нь хичээнгүйлэн хатааж байх болно оо, байнга. Байхгүй хоорондуур компьютерийг тань асааж унтрааж тоглож байхгүй. Хүн утсаар асуухад нь 00-д байна гэж дахиж хэлэхгүй .

 

Ерөөсөө л яг одооноос би үлгэр жишээ социалист, хөдөлмөрийн гавшгайч, улаан тугийн одонт, эв хамт ёсыг сахисан ган бат найрамдалт гялалзсан пеонер дүү байх болно оо гэдгээ шударга журмын ёсоор батлан хэлэхдээ баяртай байгаагаа тангараглъя, тангараглъя! ...

Холбоос

☆ 2006-04-28 - Эд эсүүд

Асар том галактик, нарны аймгийн байдаг л нэг гишүүн болсон дэлхий, дэлхийн жирийн нэг оршин суугч хүн...

Хавкиний хар нүх ч яамай, Номхон далай, мөсөн тив, за байг л дээ, Алтайн нуруу, Богд уул ... би гэдэг чинь яасан ч өчүүхэн, бөөсийн чинээ амьтан юм дээ.

Гэхдээ миний бие эрхтэний дотор оршин суугч эд эсүүд бүр бөөснөөс ч өчүүхэн, агуу томын дэргэд намайг тайвшруулах гэсэн мэт өчүүхнээр орших тэд нүдэнд ч үл торох бичил. Харагдахгүй ч гэсэн цаг үргэлж мэдрэгдэж байдаг тэднийхээ хувьд би харин бурхан, тайлагдашгү...

Холбоос

☆ 2006-04-24 - 7-хон ХОНОГИЙН ТОЙМ

Энэ 7 хоногт Хятадын дарга Ху Жинтао Вашингтонд Буштай золгож үнсэлдэв. Дэлхийн хамгийн хурдтай хөгжиж байгаа орны дарга дэлхийн хамгийн баян оронд зочилсон нь хэвлэлийнхэний focus болохоос ч яахав. Ху газар гишгэнгүүтээ хийсэн мэдэгдэлдээ “Хятад АНУ 2 дэлхийн аюулгүй байдал энх тайван хөгжил цэцэглэлтийн хариуцлагыг тэгшхэн үүрэх ёстой” гэсэн нь үндсэндээ Хятад бол АНУ-тай адил дэлхийн хэмжээний гүрэн мөн гэсэн санааг хэлсэн хэрэг л дээ...

Холбоос

☆ 2006-04-23 - СЭЛЭЛТ

Амралтын өдөр болохоор дүрдээ итгэчих юмаа. Өчдөр хөшиж хөрсөн биеэ жаргаахаар бассейнд шумбадаг болсон 2 жилийн өмнө амь насаараа дэнчин тавьж байж сурсан мэлхий сэлэлтээ мартчихсан байхым даа. Най алга. Гэхдээ огт сэлж байгаагүй найзынхаа дэргэд хальт хөл гараа годгонуулж үзүүлбэрдсэнээр сэтгэл тайвшрав. Мань мэт шиг хуурай газрын нинжанууд усанд сэлэхээр загас газар дээр гарч ирэхээрээ учраа олохоо больчихдог шиг л нүд нүүрнүүд нээх сонин азгүй дүртэй болох юмаа. Юмыг яаж мэдэхэв нэг өдөр асар том хөлөг онгоцоор далайгаар аялж наранд биеэ шарангаа коктель шимж байтал нөгөөх нь яагаад ч юм х...

Холбоос

☆ 2006-04-20 - МӨРӨӨДӨЛ

Ердөө саяханыг хүртэл би цэвэр эрдмийн хүн болохыг мөрөөдөж, өөрийгөө ийм л зориулалтын хүн гээд итгэчихсэн байв. Хүн төрөлхтөн ДНК-г илэрүүлж, гар утас бүтээж, сансарт нисэж байгааг харахдаа оюун ухааныг шүтэж, аль л нэрт суут эрдэмтэдийг биширмээр болдог байваа. Одоо бодоход инээд хүрэм нэг юм гэвэл хүүхэд ахуйдаа би өөрийгөө бусдаас онцгой, сод сондгой, далд авъяастан гэж боддог тэрэндээ бараг итгэчихсэн байж билээ. Том болоод огт тийм биш юм гэж мэдээд жаал гутрах аядсансан. Санаж байгаагаар хамгийн анхны сүрхий эргэцүүлэл маань, нэг өдөр хамаатны эгчийндээ очоод тоглож тоглож түр амсхийх ...

Холбоос

☆ 2006-04-10 - санамсаргүйн зайлшгүй

Тэртээ 70-аад оны сүүлээр МУИС-ийн нэгэн танхимд төгсөгчидөө ийш тийш нь томилж байхдаа багш нар нь намайг хорвоод мэндлүүлэх асар нарийн шийдвэр  яг тэр өрөөндөө гаргаж байгаагаа төсөөлөө ч үгүй дээ. Аавыг чухам тийш нь биш хажуугийнх нь нэг газар явуулчихсан бол ээж тэнд байхгүй, юун ах юун би, юун блог. Асар олон санамсаргүйн нийлбэрээс бүтсэн зайлшгүйн үр дүн, хувь тавилангийн бүтээгдэхүүн - хүн. Олон олон хүний, санаатай санаагүй өчнөөн үйлдлээс тэсрэлтийн цэг болж бүтсэн би бээр (мэдээж хэтрүүлэг л дээ, тэсрэлтийн цэг хаана ч байхгүй, эсвэл бүгд л тэсрэлтийн цэг) мөн л хойшид болох тоймг...

Холбоос

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

3-р хуудас. Нийт 3 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас