Таталбар

♥ 2006-04-24 - 7-хон ХОНОГИЙН ТОЙМ

Энэ 7 хоногт Хятадын дарга Ху Жинтао Вашингтонд Буштай золгож үнсэлдэв. Дэлхийн хамгийн хурдтай хөгжиж байгаа орны дарга дэлхийн хамгийн баян оронд зочилсон нь хэвлэлийнхэний focus болохоос ч яахав. Ху газар гишгэнгүүтээ хийсэн мэдэгдэлдээ “Хятад АНУ 2 дэлхийн аюулгүй байдал энх тайван хөгжил цэцэглэлтийн хариуцлагыг тэгшхэн үүрэх ёстой” гэсэн нь үндсэндээ Хятад бол АНУ-тай адил дэлхийн хэмжээний гүрэн мөн гэсэн санааг хэлсэн хэрэг л дээ. Хятад улсыг Ази тивийн хэмжээний гүрэн гэдгийг цэнхэр гаригийнхан хүлээн зөвшөөрдөг. Гэвч АНУ-ыг дэлхийн гүрэн гэдэгтэй санал нэгддэг шигээ Хятадыг хараахан тэгж үздэггүй (эрчим хүчний хангамжийн гачигдал, 700 сая тариачнаас авахуулаад дотоодынх нь олон асуудлыг мартчихаагүй л бол) Гэсэн хэдий ч энэ орон тогтвортой өсөх эдийн засагаараа ихээхэн ирээдүйтэй, нөлөө нь улайм цайм өсөж байгаатай хэн ч маргахгүй. Энэ 7 хоногт л гэхэд валютын нөөц нь 875,1 тэрбум ам. долларт хүрч баян Японыг гүйцчихэв. Ху-гийн айлчлалаар эдийн засаг худалдааны асуудал чухалаар яригдсан. Хямд ажиллах хүчнээр өтрөг багатай үйлдвэрлэл явуулж АНУ-ын зах зээлийг бөмбөгдөж гадаад худалдаандаа үргэлж ашигт баланстай гардаг хятадууд тэр ашгаараа АНУ-ын ЗГ-аас гаргасан бондыг нь худалдаж авсаар, одоо бүр хоёр дах том эзэмшигч болчихсон явдаг. За тэгээд Тайваний асуудал, Хойд Сологос ба Ираны цөмийн асуудал энэ айлчлалын гол сэдэв байвой.

 

Сүүлийн үед ширүүсээд байгаа Ираны цөмийн асуудлаар улс орнууд янз бүрийн л байр суурьтай байна. Ираны талаар "явуулах vйл ажиллагааны бvх хувилбарыг авч vзэж байна" гэж Буш айлдсан нь шуугиулж орхилоо. Тодруулбал бүх хувилбар гэдэг нь цэргийн ажиллагаа ч багтаж болохыг үгүйсгээгүй хэрэг. Ер нь улс орнууд нэгдмэл саналд хүрэхэд төвөгтэй байгааг мягмар гаригийн орой Москвад Орос, АНУ, Хятад болон "Европын гурвал" /Их Британи, Герман, Франц/ оролцсон Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлаарх зөвлөлгөөнд бодитой vр дvн гараагvйгээс харж болно. Юутай ч Иракийн дайнд холбоотон болж орсон Англи энэ удаад нүүр буруулахаар шийдэж. Иранд цэргийн цохилт өгөхийг дэлхийн хамтын ажиллагаа сайшаасан ч уг ажиллагааг дэмжиж чадахгvй гэдгээ Их Британийн Ерөнхий сайд Тони Блэр дуулгаж авсан. Франц мэдээж Ираныг цөмийн зэвсэгтэй болох гэж оролдохыг дэмжихгүй ч үүнийг дипломат аргаар л шийдвэрлэхийг хүсэж байгаагаа мөн нотлов. Оросууд “цэргийн болзошгvй ажиллагаа Иранд гарвал Орос улс зэвсэгт хvчнээ оролцуулахгvй” гэж, өөрөөр хэлбэл төвийг сахихаа их эвтэйхэн илэрхийлээд байна. Иранууд болохоор үүнийг АНУ-ын ээлжит хатгалга, бид хариу арга хэмжээг авахад бэлэн гэх мэтээр сүржин хариу барьсаар. Сонирхотой нь Турк улс курдын салан тусгаарлах vзэлтнvvдийн эсрэг ажиллагаа явуулахад ашиглахаар төлөвлөж байгаа гээд Ирантай хиллэдэг зурваст 240 мянган цэрэг бөөгнөрүүлээд байдаг, АНУ-ын ТНБ-ийн дарга К.Райс хатагтай ирэх долоо хоногт Туркд айлчилах гэж байдаг. Лалын ертөнцийн гол орон болох Иран цөмийн зэвсэгтэй болох нь АНУ цаашлаад лалаас бусад аль ч оронд огт таалагдахгүй нь ойлгомжтой. Гэвч АНУ тэмцэлдээ бусдын дэмжлэгийг авахгүй ажиллах нь лайтай гэдгийг Иракийн сургамжаас мэдэж буй. Юутай ч байдал яаж эргэх нь НVБ-ын Аюулгvйн зөвлөлийн тогтоолыг ирэх тавдугаар сард гарахад арай тодорхой болох бизээ.

 

Ираны сурагаар буюу Буш цэргийн ажиллагаа явуулахыг үгүйсгээгүй тухай илэрхийлдэг өдөр нефтийн үнэ Нью Йоркийн бирж дээр тvvхэн дээд хэмжээнд буюу 71,60 ам. доллар хvрч рекордлов. Ядаад нефтийн том нийлүүлэгч Нигерид дотоод улс төрийн үймээн үүсээд нефть үйлдвэрлэлээ бууруулсан нь цучил болж.

 

Гэгээлэгдүү мэдээ гэсэн Өмнөд Солонгос эмэгтэй ерөнхий сайдтай болов, мэдээж түүхэнд анх удаа шүү дээ. Барууны аль нэг оронд бол гайхах зүйлгүйсэн. Эцгийн эрхт ёсны уламжлалтай хатуу зууралдсан газарт гэхээр энэ том ялалт шүү.

 

Бээжингийнхэн саяхан 300 мянган тонн элс шар шороогоор булуулчих нь тэр. Яав гэтэл Өвөр монголын цөлжсөн нутаг буруутай, цаашилбал монгол. (Үнэндээ бол Сибирийн салхи л буруутай л даа гэсн ) 2003 онд монголын элсэн шуурга Солонгос Япон хүрч айлгасан. Монголд ч цөлжилт асар хурдтай газар авч байгааг судлаачид сануудлаг ч бид вагон вагоноор модоо ачуулаастай л. Монголчууд энэ хавар талбай дээрээ шатацгаагаад юун элс юун цөл, чи өөрөө шороо ... гэсэн шиг

 

2006.04.23

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2006-12-06 - Шижирээгээс ...

Бичсэн: Зочин
Би Шандынх болохоор сайн мэдэх юм. Шандаас хот руу явж байхад 40-50 вагон мод өдөр бүр л зөөж байгаа харагддаг. Энэ тоог 7 хоног бас сараар, жилээр үржүүлбэл ч ... Ээ халаг хайран ч эх орон минь! Зүгээр л хоолой огшдог шүү.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-06 - Гадаад мэдээнээс газар шороонд

Бичсэн: Nasaa
        Цөлжилт явагдсан нь модноос болсон юм байж
Модыг нь харин энэ экспортлох гэдэг зvйл хэмжээгээ алдсаных юм уу даа

        Эдийн засагаа эрчимжvvлэх нэрээр экспортны *тvvхий эд гаргаж
Хөрш 2 , хөндлөнгийн бусад оронд ч хөрөнгө оруулалт хийгээд байн уу даа та минь ээ

        Гадаад орнуудын vйлдвэрлэлийн циклд Монгол улс ороод байна гэхэд буруудахгvй болов уу
 
*байгалын баялаг, Хөдөө аж ахуй...  ер нь л Монгол Улсын давуу талыг


Мөдхөн Монгол Улсаа Экспортлочих вий дээ!!! (тvй тvй мод тогшоорой)
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-05-09 - Мод

Бичсэн: xvv
дээр нь Хятадууд өөрснөө Монголоос баахан мод импортолсон одоо тэрнийхээ хариуд шороо авч байгаа юм даа.. Монголын мод байхгүй цөлжөөд дуусахгүй хятадууд өөрснөө ч элсэнд булагдаад л...
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-05-09 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: ami
Mongoliin tsuljilted modnoos gadna altnii uurhainuud buruutai. Altnii uurhainuudiin ard altnaas ashig hurtegsed, altnaas ashig unagagchdiin tsaana avilgalchid, alban tushaaltnuud... Ingeed l ginjin helhee yavj ugnu duu. Huduu sumd, altnii ord gazar buhii nutgaar yavahaar neeree nud halitram. Mungun usand tulugduj us, humsuggui bolson huuhduud, ovoolson shoroond unaj bertsen hugshid, bayjuulsan usnaas undaalsaar hamuurch haltsarsan mal geed l. Unjmul alsaas saaraltsan shoroog ni haraad setgel semerch, bodol hunduurlun holuur toirood ungurdug elsen ovoo boloh vii dee Mongol mini
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-04-28 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: inga
cool
Конфи, тэгээд цааш нь ...

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-04-28 - Ямар аймар бичжийнаа энэ шүлийг...

Бичсэн: xvv
Наадахыг чинь сонин дээр нийтлүүлмээр шүлэг байна даа.. Юу гэнэ вэ туул бургасгүй... блабла
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-04-25 - Модгүйдээ шатаагүй ээ

Бичсэн: Confidence of youth
Модгүйдээ мань нөхөр өөртөө гал тавиагүй байхаа. Яг яаж байгаад шатсаныг ойлгохгүй юм. Тэгж шатаж байхаар шууд харакари хийсэн бол хамаагүй илүү эфектив байхгүй юу.
Элс нь Улаанбаатар луу шууртал Утаанбаатарчууд амар
Гэр нь шатаад унатал гэрийн эзэн амар
Авилгалтай тэмцэх нэгнээ дарсан хархнууд нэг амар байх шив дээ одоо ч.

Удахгүй туул бургасгүй
Уул хөндий модгүй
Улс эх орон баатаргүй болж
Эх нутагтаа суух хүн олдохгүй эмээн тутааж
Эрдэс баялагыг нь гадагшаа зогсолтгүй зөөж
Энгүй далай шиг нутаг маань эмгэгтэй мэт гүдийж

за ёстой хадуурсан бол сорри хахахах
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

52-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax