Таталбар

♥ 2006-04-28 - Эд эсүүд

Асар том галактик, нарны аймгийн байдаг л нэг гишүүн болсон дэлхий, дэлхийн жирийн нэг оршин суугч хүн...

Хавкиний хар нүх ч яамай, Номхон далай, мөсөн тив, за байг л дээ, Алтайн нуруу, Богд уул ... би гэдэг чинь яасан ч өчүүхэн, бөөсийн чинээ амьтан юм дээ.

Гэхдээ миний бие эрхтэний дотор оршин суугч эд эсүүд бүр бөөснөөс ч өчүүхэн, агуу томын дэргэд намайг тайвшруулах гэсэн мэт өчүүхнээр орших тэд нүдэнд ч үл торох бичил. Харагдахгүй ч гэсэн цаг үргэлж мэдрэгдэж байдаг тэднийхээ хувьд би харин бурхан, тайлагдашгүй “хар нүх” ... Эд эсүүд минь намайг бүхлээр минь хараагүй, харж чадах ч үгүй болохоор тэдэнд би нууцлаг, далдын оньсого, ертөнцийнх нь эзэн, авралт Аллах нь. Хөөрхий эд эсүүд надаас болж зовж, жаргаж явдаг яг л миний боол мэт хүсэл хяслын дагуу л. "Зүрх" хотын оршин суугч нэгэн эс "Цус" хотын бадарчин эсээс яагаад зовж баярлаж байдгийг асууна, хөөрхий бадарчин эс хамаг л эд эрхтэнүүдээр хэрэн хэссэн боловч учрыг үл мэдэх тул, хялбарханаар нь нэг тийм аугаа бурхан гээд хариулчихна. "Тархи" хотын эсүүд үүнд эргэлзэх ч мөн л намайгаа хараагүй учир баталж ч үгүйсгэж ч чадахгүй.

 

Эд эсүүдийнхээ эзэн нь болсон би дураараа аашилж, тайрч хяргаж, живүүлж, базалж, үрж маажина, сайхан загнахаараа илж бөөцийлж хооллож ундлана. Магад тэд бас хоорондоо дурлалцаж, хийх ажлаа гүйцэтгэж, хааяа биестэйгээ байлдаж, мөргөлдөж, бас зарим нь уран бүтээл туурвиж, нэг нь нээлт хийж, эсийнхээ амьдралыг эс шиг өнгөрүүлэхийг хичээцгээнэ. Тэдний хувьд хэдэн сая жил мэт хугацаа өнгөрч хувьсан өөрчлөгдөхөд өнөөх “бурхан” нь 10 минут л амраад боссон байхын учир “бурхан” бол үхэшгүй мөнхийн ...

 

Эд эсүүдийн тайлагдашгүй “бурхан” би бээр өчдөр өглөөний наранд хууртаад нимгэн гарсанаас орой хөлдөж үхэх шахсан амьтан бээцийж бээвийсээр орж ирлээ, өлсөж байна гэж жигтэйхэн. Бушуухан соёлын довтолгоо хийгээд гэрийн зөөлөн өмд цамц улгаж аваад халуун хоол халбагадсаар тв үзэж таатайхан тухалж тавирлаа. Юу билээ. Би биш эд эсүүд л даараад, тэд л өлсөөд байсан болохоор би хөөрхий түргэн авч гэрлүү чавхдан халуун хоолруу тэмүүлж ирсэн бололтой, яг л тэгж таарлаа ... эд эсдээ захирагдагч

 

... Хэн нь ч хэнийхээ “бурхан” юм бол доо гэж. Эд эсүүд минь ээ, юу ч болж байсан, сөнөж мөхөж, сэхэж мандаж байсан ч тэнгэр шиг байгаач ... Гуйя ...

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2008-12-15 -

Бичсэн: Зочин
kiss angry rolling on the floor broken heart big hug happy big grin dont tell anyone angel blushing surprise batting eyelashes
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2008-07-14 -

Бичсэн: Arsun
Эд эсийг бид харахгуйн адил эх дэлхий маани орчлонгийн нэгэн эд эс гээд боддоо. Дэлхий харагдахгуй байж мэдэх юм.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-05-16 - эсэргүү санаа

Бичсэн: Зочин
Эд эсгүй хоосон оюун санаа хийгээд сүнсэнд идэж уух хэрэгцээ гарна гэдэг юу бол...
Эсвэл эд эсүүд дангаар идэж уугаад юунд хүрэх бол...
эзэнгүй эзэнтэйн тухай яриа өнөөх л тайлбар эцсийн хариугүй өндөг тахианы үлгэрийн нэг хувилбар мэт санагджийнаа. Уран ганган үгээр утга санаа илэрхийлнэ гэдэг хэрийн аавын хүүд заяадаг тавилан биш бололтой. Гэхдээ iga чи шүү, чиний өмнө ... шүү
Амжилт хүсье. Тэрслүү санаа гарч ирвэл сэтгэгдэл үлдээнээ. Хайрт үеэл чинь.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-05-09 - amin

Бичсэн: Зочин
Ed esiin ezen ni bi gej bodohoor neg l hevreghen bardamnal turj, henhdegee delden zahirgaand baigaa buhniig zad komandlan jagsaamaar yum shig. Uchuuhen buhen aguu tomiin derged uruvdum hedii ch uuruu burduulj baigaa bietdee une tsenetei zuils. Zahirah, zahiragdahuin huuli end tiim chuhal bus sanagdah agaad gagchhuu ami bie hoer salah yos hiihiin tsagt negendee mynga temuulj, tum horogdood nemergui gedegtee l evlereh tudii...
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

51-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax