Таталбар

♥ 2006-05-06 - ТӨРСӨН ӨДӨР

Газар дээрх ганц ахын минь төрсөн өдөр.  

 

Ахаа би дахиж муухай ааш гаргаж байхгүй ээ.  Ном дэвтэрийг тань хайрлан гамнаж, боктой усаар хөөсрүүлэн угааж, хуудас нэг бүрээр нь хичээнгүйлэн хатааж байх болно оо, байнга. Байхгүй хоорондуур компьютерийг тань асааж унтрааж тоглож байхгүй. Хүн утсаар асуухад нь 00-д байна гэж дахиж хэлэхгүй .

 

Ерөөсөө л яг одооноос би үлгэр жишээ социалист, хөдөлмөрийн гавшгайч, улаан тугийн одонт, эв хамт ёсыг сахисан ган бат найрамдалт гялалзсан пеонер дүү байх болно оо гэдгээ шударга журмын ёсоор батлан хэлэхдээ баяртай байгаагаа тангараглъя, тангараглъя!

 

Нас нэмсэний баярын мэндийг халуун алга ташилт нижигнүүлэн хүргэе! та намайг харсан ч болоосой, сэтгэл хөдөлсөндөө хөл бөмбөг тоглох байсан даа :)

 

HAPPY BIRTHDAY DEAR MY BROTHER!

 

 

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2006-05-09 - ах

Бичсэн: xvv
Үгүйээ манай дүү нар хэзээ ийм болохын болоо? хэхэхэ

За inga-ынхаа ахад төрсөн өдрийн мэнд хүргэеээ.
Сарвайснаа атгаж
Санасанаа биелүүлж
Бүхний түрүүнд
Бүгдийн урд явахыг ерөөеэээ!
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-05-09 - bayr hurgey

Бичсэн: mina
Horvood mendelsend, huurhun duuteid chini, bas hamag yumaa omo-duulj huudas neg bureeree salguulsand chini Ah tand bayr hurgey. Bunhiig oilgoj hultsdeg tom hun bolsnoo haruulah gej duu chini surpriz barih terhen agshind tanii tsarai yamar bolsniig bi tusuulj bna. Agshin horom buhen ahij davtagdagguidee amidral uuruu yugaar ch solishgui
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

50-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax