Таталбар

♥ 2006-05-18 - НИЙТЛЭЛИЙН МӨРӨӨР ХАДУУРАХ

 

өнөөдөр оллоо.мн дээр ийм нийтлэл гарч.

 

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=26174&catid=3

 

Д.Баярхүүгийн нийтлэлд бичсэнээр монголчуудын өөдлөхгүй байгаа нь цаанаа иргэншлийн уналттай холбоотой  гэсэн байна. С.Хантингтоны иргэншил хоорондын мөргөлдөөний онолоор бол ийм дүгнэлтэд хүрэхээс аргагүй. Иргэншил гэдэг томъёололыг анх францчууд сэдэж, суурьшмал, хотжисон, гэгээрсэн байдлаар нь иргэшсэн эсэхийг хэмжих болж л дээ. Мэдээж энэ шалгуурт нүүдэлчин монголчууд навс уналаа. Иргэншсэн гэж өөрсдийгөө үзэж байгаа хүмүүсийн өмнө бид ердөө л варварууд. Монголын хэдэн мянган жилийн түүхт нүүдлийн сайхан иргэншил энэ байна гэх гэтэл хэмжүүрт нь огт авцалдахгүй, дээрээс нь өчнөөн жил өөдөлж өгөхгүй өөдгүй царайтай байгаа нь амьдрал дээрх нотолгоо болж орхино.
Дээрх нийтлэлд уншигчдын хандлага ихэнхдээ бухимдлын шинжтэй, аргагүй л дээ, хэн л өөрийгөө бүдүүлэг, мунхаг, мөхөж сөнөж яваа гэж цоллуулахыг хүсэхэв. Гэхдээ энэ чинь гадны ертөнц бидэнд өгсөн дүгнэлтийн  нэг хэсэг гэдгийг ойлгохыг хүсэхгүй байна нь харамсалтай, Монголчууд хүчтэй тэнхээтэй байвал нөгөө түүх иргэншил судлаачид нь "нүүдлийн иргэншил" гэж яриад бичээд байх байсан л биз.
Бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэгч юутай хэцүү, өөрийгөө хичнээн ч удаа хүлээн зөвшөөрсөн таны л дур шүү дээ.

За яахав варварууд үүрд варвар байхгүй гэдгийг барууыхан өөрсдөө нотолсон. Хятад Тайвань, АНУ ... хөгжил хүрсэн хүрч яваа орнуудын нийтлэг хандлага байна аа. Шинэчлэлийг ХАА-аас эхэлж, хөнгөн үйлдвэрээр залгаад хүнд үйлдвэрлүү шилжсэн байна голдуу. Манай ХАА гэж юу билээ, хүн амаасаа хэдэн арав дахин олон малтай байж гол хүнс мах нь импортын бараанаас үнэтэй. Хаана байгаа эрэлт нийлүүлэлтийн зах зээл, чөлөөт худалдаа вэ. Хөнгөн үйлдвэрийн тухайд хэлээд байх үг алга, АПУ-аар "бахархажийа." Алт зэсэнд дулдуйдсан хүнд үйлдвэрийн сураг гэсэн бөөн хэрүүл. Наад захаас л ийм байна. Гүнзгийрсэн судалгаа хийсэн хүн эмнэлэгт хэвтэх нь холгүй. За за бухимдал халдвартай, ийгээд зогсъё.

 

Эцсийн эцэст хөгжилгүй учраас л иргэншилгүй гэж хэлүүлээд байна гэх гээд байна л даа. Хөгжсөн учраас л өнөөдөр Япон орон Хятадаас ангид иргэншлийн загвартай гэгдээд хүлээн зөвшөөрөгдөөд явж байна. "Иргэншил"-гүй байгаа нь хөгжих эсэхийн тодорхойлолт болно гэж бодомгүй, хэзээ ч варвар байж үзээгүй улс үндэстэн бий гэж үү...

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2006-05-24 - Barbaar

Бичсэн: onki
Yostoi unen, odoogin uursdiguu hugjiltei gej nerleed bgaa ylsyyd chini dandaa iim yavaagui sh de. Unuudur hicheel deer opium gedeg ug syrla. Tegeed neeren bodson chini ter ued angli hyatadiig yaj gartaa atgaj bla, te? Ene chini ymar ch yos syrtahyyngui asyydal, mori unasan hunnunuudees yamar yalgaa bna?
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-05-22 - И

Бичсэн: Зочин
Үгийн орчуулга, тайлбарлаж буй утга санааны хувьд хэн ч хаашаа ч сайнаар хэлбэл ургуулан бодож, саараар бол мушгин гуйвуулж болохоор эрх чөлөөг мандуулсан нийгэмд байнаа бид. Гадагаад улсуудад нэгэнт хөгжлийнхөө "туйлд"аа хүрээд буй энэхүү иргэншил нь үнэнээр туйлийн төгс ойлголт мөнүү. Олон төрлийн онол бий заримыг нь дуулсан тэгээд ч би нийгмийн ухааны талаарх мэдлэг таруу, эсвэл иргэншээгүй улсын иргэн болоод ийм түүхий байж болох. Дэлхий хэмээх бөөрөнхий гарагийнхаа хэмжээнд бид бие биенээ иргэншсэн иргэншээгүй гэж талцан ихэмсэг царайлж эсвэл шоо үзэгдэж болох ч агаараас дээгүүр юу болдог тухай заримдаа бодоод үзэх.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

46-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax