Таталбар

♥ 2006-05-11 - Нанжин аялал 2

 

Үдийн алдад тосгоноос хөдөлж замын чийчаанд гар өргөн суугаад Нанжин хотруу тас индүүдсэн замаар 2 цаг нам унтаж хүрэв. Нанжин хот түүх ихтэй, хэд хэдэн династийн үед нийслэл болж байсан гэж байгаа. Мин улсыг байгуулсан Жү Юаньжан гэгч тариачины амьдралаас хаан ширээ хүртэл заларсан зайтай эрийн бунхан, дурсгалын газраар орохгүй бол аялагч биш болчих гээд. Моголын эзэнт гүрний үргэлжлэл Юань улсын отгон хаан Тогоонтөмөрийг үлдэн гаргуутаа (1368 он) Дадү (Бээжин)-гаас нийслэлээ Нанжинруу шилжүүлж, хятадуудын хувьд том гавъяа байгуулсан тэр хаан бунхан дахь зурагаараа бол туйлын царай муут нэгэн байжээ гэсс . Ер  нь хүн хэрэгцээгээрээ хардаг гэж байгаа.

 

Харин 20-р зууны эхээр Манжийн ноёрхолыг унагаж Дундад иргэн улсыг байгуулсан анхны ерөнхийлөгч Сун Ятсэн нь Засгийн газраа мөн л Нанжинд байгуулсан ба хэдэн мянган жилийн түүхт пяадалын дарлалыг халж, Бүгд найрамдах засаг тогтоож тунхагласан“Ардын гурван зарчим”гэгчээ энд зарласаныг нотолсон чулуун дээрх сийлбэр нь Сун Ятсэний бунханд бий.

 

Заавал Нанжинг хятадууд нийслэлээрээ сонгодог байсан нь зүгээр нэг хэрэг биш бололтой . Хөх мөрний сав газарт байрлалтай, жинхэнэ хань үндэстэний соёлын өлгий нутаг, газарзүйн хувьд өмнөд ба хойд хэсгийн уулзвар гэх мэт.

 

Нанжингийн хувьд бас нэг дурдах газар бол “Нанжингийн их аллагын музей”. 37 онд Японууд Хятадруу цөмрөн Нанжинд ирж хоёр сарын дотор 300000 мянган хүнийг хүйс тэмтэрч орхисон аймшигт аллагыг фотогоор баримтжуулсаныг дэлгэн харуулсан музей бий. Товчхон хэлэхэд хүн бол адгууснаас долоон дээр гэдэг бол шууд худлаа. Нинжин сэтгэл, ёс суртахуун гэх мэт хүний талаарх олигтой бодлоо орхих хэрэгтэй гэдэг сэтгэгдэл тэнд төрнө. Япон нь хятадын гэдсийг хүүлнэ үү, хятад нь японыг сийчиж хаяна уу гэдэг нь чухал бус, тийм үзээрийн нөхцөлд ямарч хүнээс айсандаа чөтгөр ч зугатаж алга болно. Хамгийн зарс хийсэн зураг - жирэмсэн эмэгтэйн урагийг хагалаад цээжин дээр нь гаргаад тавьсаныг хэдэн хүн хараад зогсож байх ...  Тэр аллагыг Японууд өөрсдөө дурсахаас ч айдаг биз.

Музей үзэж буй хүмүүс дотор нэг хятад эмэгтэй 6 орчим насны хүүхдээ дагуулаад үзэж явах юм. Зураг бүрийг хичээнгүйлэн тайлбалаж өгч явахдаа хүүхэддээ санаа тавьж, хүмүүжүүлж байна гэж итгэж байгаа бололтой. Харж тэсэшгүй зургуудыг тэр бяцхан тархи яаж буулгаж байгаа бол гэхээс хэлэх ч үг олдомгүй. За энэ эвгүй сэдвийг бушуу орхиё.

 

Нанжинд 30-аад монгол оюутан сурдаг байх шүү, бүгдээрээ онц сурдаг. Уул модоор хучигдсан Нанжин ... гудамж цэцэрлэг, сарнайн бут, зөөлөн салхи, намуун үдэш нь хальт армаантиклуулах гэдэг байгаа, гэндэхгүйн тулд пяав ууж онигоо ярив шд. Нанжинд ирээд овоо хэдэн сар болоод намайг бодвол нутгийн индиан болчихсон найз маань мэлхийн махаар дайлж байна, загас тахиа хоёрын дундах амт, даж л юм.

Тэндээсээ аялалын үнэнч андтайгаа хөтлөлцөж аваад Вэнжоу хотруу гараад шидчихвэй. 17 цаг вагонд түчигнэх урт аянаас бэрхшээхгүйн тулд найз маань "зорилгоос илүү зорилгодоо хүрэх зам нь чухал" гэсэн Кунзын айлдварыг сануулсан нь сүүтэй цай шиг л байв.

 

Навчис хаялсан Нанжин намрын мэргэн бороо

Намайг зүслэн дуссаар зүрх норгон зүсрэхдээ

Хайрыг надад яргуй шиг ургуулсан

Халхын цэнхэр хавраа

Халуун нөхдийнхээ дэргэд

Хайрлан дурсмаар санагдлаа

 

Чамд би дэндүү хайртай болохоороо

Чиний тухай яриад л баймаараа

Чамайг би даанч ихээр санадаг болохоороо

Чимээгүйхэн нам гүмд чиний нэрээр дуудмаараа

 

Наран буцаагүй нанжин намрын намуухан салхи

Намайг даган дэгдэн сэтгэл хөөргөн сэвэлзэхдээ

Эмээлтэй морь эзэнтэйгээ багтсан

Зөн совингийн зүүдээ

Халуун нөхдийнхээ дэргэд

Хайрлан дурсмаар санагдлаа.

 

PC: Нанжингийн оюутнуудын сүлд дуу. Эх орноо, хайртыгаа санасан нэгэн оюутны зохиосон шүлгийг хөгжмийн зохиолч Сэр-Од Нанжинд сурч байх нэг жилдээ аялгуугаар хөгөлж  "Нанжин намар" гэдэг дуу болгож амилуулсан нь үнэндээ л тасархай, орчинтойгоо зохицоно гэдэг нь “лайтай”.

 

 

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2012-04-28 -

Бичсэн: Зочин
fhgfh
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2012-04-28 - sawaaguichuudiin temtseen..

Бичсэн: Nanjing CPLA (зочин)
Olzlogdson hytaduudeen tolgoi tsabchsan temtseenii tuhai bicheegui bna. Meddeg bol delgerengui bicheech.muzeid ni ch gesen delgerengui medeelel bi l law olj haraagui...
turuulsen 2 ofitseriin tuhai sonind zurаг ни гарцh bsan yum bilee.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2012-04-28 - sawaaguichuudiin temtseen..

Бичсэн: Nanjing CPLA (зочин)
Olzlogdson hytaduudeen tolgoi tsabchsan temtseenii tuhai bicheegui bna. Meddeg bol delgerengui bicheech.muzeid ni ch gesen delgerengui medeelel bi l law olj haraagui...
turuulsen 2 ofitseriin tuhai sonind zurag ni garch bsan yum bilee.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2011-11-01 -

Бичсэн: дуучин (зочин)
нанжин шанхайн монгол оюутнууд дуулах дуртай байсан,одоо бас дуулж байгаа бол сак байна шүүү. энэ дууны үгийг хөгжмийн зохиолч Т.Сэр-Од үгийг нь Энх-Амгалан бичиж бид дуулж байлаа.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2011-11-01 -

Бичсэн: охиноо (зочин)
надад нэг бадаг бна шүү.

мөрөнгийн шивнээтэй нанжин намрын мөнгөн үдэш
мянган хосын цэцэрлэгтээ намайг урин дуудахад
ялдамхан мишээлд .... /2 үг мартжээ/
унаган багын чамдаа
янагийн дуугаа аялсаан яаран очмоор санагдлаа
гэдийн шүү. гоё шүү
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2011-11-01 -

Бичсэн: охиноо (зочин)
надад нэг бадаг бна шүү.

мөрөнгийн шивнээтэй нанжин намрын мөнгөн үдэш
мянган хосын цэцэрлэгтээ намайг урин дуудахад
ялдамхан мишээлд .... /2 үг мартжээ/
унаган багын чамдаа
янагийн дуугаа аялсаан яаран очмоор санагдлаа
гэдийн шүү.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2011-11-01 - үнэн

Бичсэн: нанда (зочин)
үнэн байна. дахиад дараагийн бадаг нь байна уу
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2011-11-01 - нанжин намар

Бичсэн: нанжингийн оюутан (зочин)
нанжин намар гоё дуу. харин энд яг л ардын дуу шиг уламжлагдан дамжсаар үг нь арай л өөр байна. би бүрэн мэднэ.
нанжин намар
навчис нялхаараа нанжин намрын мэргэн бороо
намайг зүслэн дусалж зүрх норгон шиврэхэд хайрыг надад яргуй шигээ ургуулсан халхын цэнхэр хавраа
халуун нөхдийнхөө дэргэд хайлан дурсмаар санагдлаа
гэж эхэлдэг
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2011-03-15 -

Бичсэн: Зочин (зочин)
АРАЙ Л ЯРИА ТАЛДАА ГЭХДЭЭ ТААЛАГДЛАА

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2010-01-15 -

Бичсэн: очирдулам (зочин)
аймар юмаа тэ
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2009-04-16 -

Бичсэн: dao
тасархай бичихиймаа confused хүнийг адгууснаас долоон дээр гэдэг бол шууд худлаа энэ үгийг санчий tongue
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-05-21 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Togoruu
Nanjin -giin ih hyadlaga-iig uildej bsan n Yopoonii ezen haanii 731r tusgai otryad gegch bsan gedeg, Yopoonuud daind yalagdahad ter buh allaga, turshiltiin temdeglel, sudalgaanii ur dung amerikchuud olzolj avaad yavsan gedeg shuu. Ternii achaar erhten shiljuulen suulgah mes zasald amerik hamgiin turuund amjilt olson geh zergeer todorhoi ur dun garsan l gej taitgarahaas daa. Ugaas anagaah uhaan gegch n ooroo hunii bie deer eldev turshilt shinjilgee hj bj hogjij irsen gedgiig humuus huleen zovshooroh bh, harin bugd uhsen hun bsan uu gevel bas ch tiim bish bhaa. Gender study-tai holbootoi ih l durdagddag neg jishee gevel bool emegteichuudiig medee alduulagch eder uusej hogjoogui tsagt emegteichuudiin sudalgaanii object bolgoj sav suulgiig n uhaj tonhoj tamladag bsan gedeg. za za muuhai sedev orhiyo. Inga goy bichdeg yum bnaa.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-05-16 - aялалын найздаа

Бичсэн: inga
хүн бол адгууснаас долоон дээр гэдэг бол шууд худлаа
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-05-16 - За хүн адгууснаас дор гэдгийг ч бүр дээр үеэс л мэддэг байсан гэсэн хэхэхэ

Бичсэн: xvv
Харин тийн.үнэн сак бичсэн байна лээ
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-05-15 - Chi shu

Бичсэн: Зочин
YAnziin bichsen bna aa. Hun adguusnaas doloon dor gedeg shyyd hydlaa gedegiig naiz ni neg l oilgosongui ee. Za ter melhiin makh sunziin syrgaali ch yahav, yanziin ajalal bsan shuu. Buten 3 sar suugaad doloo honog garsan yumsan..Smile
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

48-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax