Таталбар

♥ 2006-07-13 - Цус ба Яс кино

 

Хүн бол нийгмийн бүтээгдэхүүн, цаг үеийн бүтээл гэгддэг ч зарим нэг сондгой гаруудад энэ үйлчилдэггүй бололтой.

"Цус ба Яс". Blood and Bones 血与骨(2004) Өнгөрсөн зууны 20-оод онд Японы аж үйлдвэрийн сэргэлтийн үеэр японруу дүрвэж гарсан солонгосчуудын (55 оноос хойд-со) үнэн хүнд амьдралын түүхийг өгүүлсэн япон кино. Жүжигчин Такеши дүрийг амилуулна ч гэж, найруулагч 崔洋一 Yoichi Sai нь өөрөө шүтсэн байх. Такеши 北野武 Takeshi Kitano ер нь дандаа асар хүнд кинонд тоглож явах юм аа, нүүр царай нь барайчихаад тохирно ч гэж ванлий.

 

Мянга мянган дүрвэгсэд зовлон зүдгүүр үзээ л биз, хүнд амьдрал дунд хүмүүс эвдрээ л биз. Гэвчиг Такешигийн (жүжигчнийх нь нэрээр явчий) хувьд угийн этгээд хачин зан авир, дээрээс нь тэр зүдэргээнт нугачаа нийлээд хүн хүнээс онцгой нэгэн бие хүнийг бий болгожээ. Тэр хэнд ч хайртай байсангүй, магадгүй цорын ганц "зөөлөн" хандаж байсан хүн нь тэрний амраглагч хүүхэн (хүслээ хангагч гэвэл илүү зохилтой),  гэвчиг хүүхэндээ өттэй мах хүчээр идүүлэх гэж зүтгэснээс мэдрэл нь хүчтэй цочирч саа тусан хэвтэрт ороход нь гэртээ олон жил байлгаж байгаад эцэст нь өөрийн гараар бүтээгээд алчихвал яахав (зовлонгоос нь салгаж байгаа нь тэр). Хүүхдүүдийнхээ нүдэн дээр эхнэрээ зодож хүчиндэж, ажилтнуудаа цалин нэмүүлэх гэж хүссэнийх нь төлөө халуун чулуугаар хацрыг нь хайрч, өрөө төлөхгүй зугатаасан зээлдэгч дээр давхиж очоод гарынхаа шууг огтолсоноо "миний мөнгийг авна гэдэг миний цусыг авсантай адил" гэж хэлээд гоожуулсан цусаа уулгаж орхидог, нөгөө зээлдэгч тэсэлгүй амиа хорлоход нь мөнгө өгөлгүй үхчихлээ гээд уурлаж хашгичин хараагаастай...

Дэргэдэх хүнээ хэмэлж, зовоож, амьдралыг нь хар там болгон бүрэн сүйтгэж байгаадаа санаа зовох битгий хэл хүнийг яг л өттэй мах шиг үзэж хайр найргүй идэж байх ёстой гэсэн чулуу үзэлтэй тэрээр солонгосоос анх хүсэл бадраасан идэр залуудаа ирээд хожмоо 40 сая иен хурааж цөм баяжсан боловч сүүлчийнхээ хоногуудад ч мөнгөө хав даран өөрөө таяг тулсан салга өвгөн хог түүж идэх шахам амьдарсаар эх орондоо буцаж бүх хөрөнгөө хойд солонгосын засгийн газарт хандивлаад нутагтаа ясаа тавьж байгаа нь тэр хүний хувь чанар адгуусан араншинг өмөөрөх хангалттай шалтаг мөн ч юм шиг, биш ч юм шиг, тэрнийг биширмээр ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. Тэр бусдад бүү хэл өөртөө ч хайртай байсангүй, ер нь хайр энэ тэр гэсэн "шалихгүй" зүйлс бөөн садаа, түүний амьдрал, ерөөс тэр хүн тэр чигээрээ ТОМ ЗОРИЛГО л байж. Хэрвээ тэр хүнд хайр гэж байдаг гэвэл тэр нь Эх орон нь л байж. Хувийн амьдрал дээр нь дөрөөлж нэгэн этгээд хачин бие хүний тухай ухаан самууртал үзүүлсэн уг кино эхнээсээ аваад дуустал цул үйл явдал...

 

ТV-ний өмнө догдлон байж суухдаа хүнд амьдрал харж шок болох санаатай үзээд байсан киноноос өмнө уг киног recommended-сан найз намайг хэврэг амьтан гэж бодсон уу, гэнэт үзээд ухаан алдчихвий гэж хайрласан уу, эсвэл хүнд киног гэндүүлж үзүүллээ гээд уурлана гэж айсан уу, юутай ч надаар сэтгэлзүйн бэлтгэлийг өдөр бүр хэмнэлт давталттайгаар уйгагүй хийлгэсэний ачаар санаандгүй үзвэл хэсэгтээ самуурам киног мэнд сэрүүн үзсээр баатарлагаар дуусгав, би шүү.

Сүүлийн үед хүнд хүнд кано үзэж кайфтдаг шинэ хоббитой болсон гого байна.  Найздаа баярлалаа, дандаа хөөрхөнөөрөө шүү.

 

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2006-07-21 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: xvv
Тэр шинэ технологи чинь их хэрэгтэй эд байна даа. Энүүгээр ирээдүйн эхнэрийнхээ харвинг шалгахгүй бол сүүлийн үед охидууд нэлмэгэр юм өмсчихөөд, барьж үзэх гэхээр зугтаагаад болдгүйээ.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-19 - <i>Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл</i>

Бичсэн: Legacy
chamaig chine iim amarhan ulaina chinee sanasangui. za ter ch yahav. neeree suuliin uyed haraa muudaad nudnii emchiin zuvlusnuur jigteihen shine technogy nudendee nevtruulsen chine nevt shuvt harj eter gachin baigaashd. yun nudnii shil yun contact linz...
delgetsnii ard suugaa humuusiig bichlegen deer ni darahaar l shuud haragddag. zarim humuus dotuur huvtsas eter umsuhgui yavdag eter. nugeltei yumaa.



Зассан: Legacy хэзээ: 2006-Jul-20 10:03
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-19 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Amaranth
eoox, garuud neeree gal manalztal avdag bsht. x)

Bi odoo l oyutan boljaagaa tsaraitaim bnsht, xaren bodood bsan chin tongue Bayar xurgesend bayarlalaa tankxan Smile
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-17 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Legacy
kiki odoo ali deer uyiin l oyutan bishiimuu. nuguu Alice geed shuleg bicheed baidag chine kiki shd. yun galsansuh, yun ayurzana. kiki chine naddaa l shulegch.

bi neg heden hoshin shog uzeed tataj baina. hotynhon huduuniihniig ochij goshgoruulj baidgaa boliloor yumaa. evii evii.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-17 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: inga
aanhiii, byatsxan kiki baisiim bii vii, ene hunuus ih hevluuhen iarna shuu, hezee iazaanii, chimkeed chimkeed, bazaad hazaad, tasdaad usdeed .. gsn haluurchlaa, ireeduin setguulch arga ugui biddee, ugee hurtsalj suulgui iahav. ene zavshaaniig dalimduulaad UB hotod suugaa Kiki oxindoo oyutan bolsond ni bayar hurgeed duhan deer ni unjii, unerlie.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-17 - <i>Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл</i>

Бичсэн: Legacy
amaranth tv-gees mongol duuny erh avahyg bodohod temtseend uzuur turuu bulladsan neg niigmiin idevhten baij taaraa. kiki baij magadgui. tv nadad tohioldson yavdlyn shagnalyg ugsun baih uchirtai.

yadaj baihad nuhruu ajild ni yavuulah gej turul buriin hor nairuulj hodood ruu chuluudaj buun yum bolj baij
shiliig ni harav.

Зассан: Legacy хэзээ: 2006-Jul-17 09:36
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-17 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: inga
ahahaha, bm unshaasai, ih beleg dembereltei uim boljiine, tsaad chin gertee ochtson uin sambar, uin net, ami amidral, nuhur suuder geed tumen zavgui bgaashd. amnii bilegeer udku bumbug zalgiasai.

confi uin emegteileg ner avdiin, daanch orj irku ih mayaglajiine gesen iim uchirtaim bii vii,
odoo teheer Amaranth hen bolj taarav?
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-17 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Legacy
bm jiremsen yumuu. lola chine confidence bish yumuu
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-17 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: inga
Amaranth bm bish baih aa, bi Lola-g lamires gej taasiishd, zuv uu? bm odoo gedsee ileed gevtej baimaariin. tongue
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-17 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Legacy
bi blog deeree ajillaj baigaa. nomny daitai bolgood neenee. amaranth teguul bm baina. medlee.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-17 - <i>Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл</i>

Бичсэн: Amaranth
Deer ueiin pm-ee xarjytal televiz nad ruu yavuuljysan bailee. tongue Bi ch mongol duu muugaar tsusaa xiixevdee.

gesnees Legacy yaagaad temdeglelee private bolgotseeeem =/

Зассан: Amaranth хэзээ: 2006-Jul-17 08:53
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-17 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Legacy-d
Thank you! odoonoos ehleed uuniig chini heregleed baidag hereg.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-17 - <i>Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл</i>

Бичсэн: Legacy
http://www.gooddealphonecard.com/search.asp?Country=34&name=&connection=No+Preference&value=Any+Value

uz dee. enii 2 card ni 5$ ni 553 minut, 10$ ni 1111 minut. orood zahialchih. dorhnoo pin ni orood irne.

533 ch bish 553 yum baina shuu.

Зассан: Legacy хэзээ: 2006-Jul-17 08:30
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-17 - Legacy

Бичсэн: Зочин
Legacy, ter 5$-iin 533 minut yaridag card chini haanahiin yamar card ve? Haanaas avdag ve? bi unetei card-nuud heregleed baisniigaa odoo l medlee ;(. Hervee dahij mongolduu-aas duu tatah code heregtei bol heleerei, nadaa baigaa shuu.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-17 - <i>Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл</i>

Бичсэн: Legacy
hundaga 3$-yn cardyg l 20-oor shahaad baih shig baigaam. avdag humuus baidag bol hamaashd hehehe. amaranth gesnees arai manai lamires bish biz dee. hundagyn card yariad unah chine. gevch chi mine nadad heden $-ynhaa erhiig zugeer ugchvuu. buh hoshin shogyg ni tatsanshd. lav 30-aad duuny erh baisan baihaa. haygaa passluul cham ruu suuld avsan unshaad duustsan nomnuud passalj bolno shuu.

Зассан: Legacy хэзээ: 2006-Jul-17 10:37
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

33-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax