Таталбар

♥ 2006-09-11 - Манай тогтолцоо

 

Саяхан Баабарын өгсөн ярилцлага хэмх авсан байналэй. http://www.sonin.mn/?p=1268 Мань эрийнхээр манай нийгмийн system error заагаад шинээр install-лдахаас нааш засрахаасаа өнгөрсөн хорвоо болж. Бурангуй баачка нарыг дээрээ залдаг дүүрчихсэн систем гэж манай тогтолцоог хэлдэг гэж байна л даа, ер нь манай тогтолцоо гэдэг нь чухам юу билээ? Улстөрийн талаас нь бичкэн анализ хийгээд үзье.

 

Монгол парламентийн засаглалтай, Засгийн газар унах тоолонгоор бид УИХ-ын сүр хүчийг ТВ-р тодорхой хардаг. Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг, Парламентын бүгд найрамдах засаг гэсэн хувилбараас манайх 90-ээд онд хоёрдахийг нь сонгосоныхоо учрыг өмнөх тогтолцооны нэг хүний дарангуйллаас үүдсэн ард нийтийн сэтгэлүзйтэй холбон тайлбарладаг.

 

Парламент нь чи би чөлөөтэй сайхан сонгууль өгсөнөөр бүрдэнэ. Бүрдсэн ИХ-д олон сандал авсан нам нь ЗГ байгуулаад, хуулиа батлаад эх орноо жолоодох бүрэн эрх олж авч байгаа юм. Өөрөөр хэлбэл парламент халхавчтай Нам улсыг жолоодоно, бүр тодруулбал Намын дарга. Сонгуулиар л бүх эрх мэдлийг авчихаж болох бололцоотой учраас сонгуулийн саналын хуудсыг үнсэхээр намууд бие биеэс өрсөн гүйлддэг байна л даа. Сонгуульчлагдсан дарангуйлал гээд яриад байдаг нь үүнээс үүдэлтэй. Бүх эрх мэдлийг сонгуульд ялсанаар л олоод авчихаж болдог юм чинь их хурал дахь суудлын төлөө намууд үзэж тарахаас яахын, ажлаа хийж байгаа хүмүүс чинь зөв шүү дээ. Асуудал сонгуулийн системд байнаа л гэдэг. Можаритар, плюрал, холимог гээд аль ч хувилбараар явууллаа гээд гарах үр дүн нь нэг нам дангаараа эрх барих, эсвэл одоогийнх шиг ганц хоёр ганц хоёр суудал эзэлсхийгээд “олон нам”-ын төлөөлөл их хуралд орох гэсэн хоёр л магадлал хувилбар байгааг манайхан дөрөв дөрвөн жилээр туршиж дуусгаж байна дөө. Яг одоо туршиж байгаа нь үнэн чанартаа зөвшилцсөн нэртэй ширээн доогуураа массалцгааж, ханцуй дотроо наймаалцаад бүүр хог болсон. Эхний хувилбараар нэг намын найр болох, хоёр дахь хувилбараар тайзны араар найруулга хийгдэх, ямар ч сайхан сонгууль болсон энэ хоёроос өөрөөр байхгүй, яагаад???

 

200 жилийн тэртээгээс хөгжсөн засаглал хуваарилах онол гэдэг юмыг манайд 10-аад жилийн өмнөөс хэрэгжүүлэхдээ үнэндээ эрх мэдлийг хуваарилах биш бөөгнөрүүлээд тавьчихсан бололтой. 1992 оны Үндсэн хуулиар УИХ нь ЗГ-ыг байгуулахдаа заавал Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг байсан чинь Ардчилсан намын эрх барих үед ерөнхийлөгч ху намынх байж таараад, хаширсан хүмүүс 1999-2000 онд Үндсэн хуулиа өөрчилж ерөнхийлөгчийг “үзэгч” болгочихсон. Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж шахаанд ордогоо болих гэсэн биш УИХ-д хамаг эрх мэдлийг төвлөрүүлж орхисон чинь, дараагийн сонгуульд нь ялсан ху нам “тогтвортой” боловч ардчилалгүй гэдэг үнэлгээтэй хугацаагаа дуусгахаар барахгүй, Нам, Намын дарга нь эрх мэдлийн хязгаар хяналтгүй нөхцөлд хувийн дүрмээр тоглолт үзүүлж болдогийг харуулсан. Ингээд үнэндээ парламентаар засаглуулах бус Намаар толгойлуулдаг монгол соци үеийнхээс ялгаатай нь талбай дээр хэвтээд гадаадынханы камерын дуранд “үгээ хэлдэг эрх чөлөөтнүүд”-тэй л байх шив дээ. Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг байсан тэр механизм нь магадгүй парламент ерөнхийлөгч хоёр зөрчилдсөн тохиололд асуудлыг шийдвэрлэх бус даамжируулж гацаах, мухардалд оруулахаар байсан байх л даа, тэглээ гээд УИХ-ыг хараа хяналт тавьдаг институцигүй орхиж байгаад л асуудал оршиж байх шиг.  Одоо улс төрчидийн хэлэх дуртай "нам дотоод ардчилалтай байх ёстой" гэдэг үг бол УИХ-д хамаг эрх мэдэл төвлөрчихсөн одоогийн нөхцөлд эх оронч сэтгэлийн илрэл гарцаагүй мөн болж таарч байна л даа. УИХ-аас гадуур буюу цаг хугацааны хувьд өөр байхаараар Засгийн Газрыг байгуулж байвал яасан юм, эсвэл парламент дахь намууд ЗГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хязгаарласан эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуульд хийе гэх мэтээр судлаач эрдэмтэдийн саналууд байх л юм билээ.

 

Ямартаа ч Засаглал Хуваарилалт гэгч юм байхгүй гэхэд хилсдэхгүй болсон улстөрийн тогтолцоо бол “манай тогтолцоо” юм аа гэж ойлгов, өршөөгтий.

 

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2010-04-10 -

Бичсэн: Зочин
алга ташилт
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-29 - Comment

Бичсэн: Зочин
Sonirholtoi ajiglalt baina. Ushuu zavtaisan bolood moritoison bol ukhah heregtei baij.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-11 - Ганц зvйл

Бичсэн: Nasaa
Баабарын ярилцлагыг уншсан л даа
Тэр хvн яахав улс төрч хvний vгээр өөрийн онолоо ярьсан байж
Харин улс төрийн хувьд Манай Парламентийн засаглалтай  эрх  зvйт төртэй  ардчилсан  нийгэм /энэ засаглал бvрэн утгаараа бvрэлдээгvй л байна гэж/ гэсэн хэрнээ Төрийн тогтолцоо нь  аль нэг намын тогтолцоотой болжээ гэхэд буруудахгvй болов уу?
Өөрөөр хэлбэл
1. Ардчилсан нам эсвэл Хувьсгалт нам УИХ-д тэр сандалыг нь арай олон авсан байж, 
2. Ерөнхий сайд  нь   аль нэг  намын  хvн байлаа гэхэд  Засгийн газараа бvрдvvлэхэд

Гэх мэтээр эрх мэдлээ дагаад намын тогтолцоотой болж байнаа гэж /Хаанаасаа хаалгач хvртэл/

Мөхөс би нэг талаас нь хальт ойлгоход л ийм байна. Баатарын хэлсэнээр одоохондоо энэ блог дотроо л нэг нэгнийхээ оймсийг нөхөлцөөд л байж байхаас

Дараа харьцуулалт хийж байгаад нэг юм бичнээ энэ улс төр, нийгэм уу!!!

Жич: Гэнэт өөртөө хэлмээр санагдаад Эхлээд хvний хэлсэн, бичсэнийг уншиж ойлгож сурчихаад дараа нь уншиж ойлгосоноо өөрийн бодолтойгоо харьцуулж бусдад хvргэж сурахаас хэ хэ /Хvн 2-ийг уншиж 1-ийг бичиж байхад би тэр нэгийг нь уншаад ядаж талыг нь ойлгож  чаддаг болох юмсан/
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

26-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax