Таталбар

♥ 2006-07-08 - халил

Гунигаа тайлтал нэг vнсэлдэхсэн 
 

Хvнийх болоод явчих нь бас л амархан байна даа
Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан vvл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мөрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо
Хэд гурван гvрвэл vvгээр гvйлдэж
Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа
Хармагийн бутны жимс ганц нэгээр унахдаа
Хайртай чиний минь цамцан дээр улаан толбоор vлдэнэ дээ
Одлог тэнгэрийн дор нойргvй хонож
Онцгой долоон бурханыг vдшийн vдэш зvсэлж
Vvр цайхыг vзэн бороонд норж явсан чинь
Vлгэр шиг санагдах цаг тийм ч холгvй байна даа...

Амраг минь
Алсаас чамдаа хундага өргөе
Хуучин уулздаг цэцэрлэгтээ ирье
Хуурай газрыг нортол уйлъя
Хулан гэдэг цэцэг эндээс лав ургана
Тэр цэцгийг чи минь тасдаж аваад
Энгэртээ зvvж гэртээ хариарай

Эхнэр чинь асуувал битгий хэлээрэй
Элгэндээ чимээгvй тэвэрч
Цэцгийн зулай дээр vнсээрэй...
Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хvсье
Гунигаа тайлтал нэг vнсэлдэхсэн
Гудамжинд өдрөөр эсвэл шөнө дөлөөр...
Гудайх оддын дор өвс ногоон дээр...

Хоёулханаа орон дотроо...
Хотол vймсэн европын гудамжнаа
Хонгор найз элбэгтэй Парижийн буудалд
Алтан говийн элсэн дээр
Америкийн шигvv хороололд...
Дэлхийн хаана ч гэсэн

Дээр доороо орон vнсэлдэж л буй
Лал, Христос, Буддын уншлага дор
Ламбада бvжгийн янаг аялгуун дор
Шалба норсон борооны бvлээн цутгалан дор
Шаахай болоод даашинзгvй, уруулын будаггvй
Vнсэлдэхсэн ...

Олдошгvй vхэшгvй хайртай амрагаа
Ороонго мод адил тэврээд
Родены баримал мэт хоёулаа
Мөнхийн мөнхөд vлдэхсэн

Ц. Хулан

 

Гоё шүлэг юм. Нээрэн нэг дарвайтал үнсэлцэхийнсан гэсн. Үнэн сэтгэлээсээ л бол сая окэй шүү гэж думаа царайлан ичингүйрсээр явтал юу вэ хорвоо дэлхий уужим хийх ажил их ч хажуугаар нь амжуулкүй бол хохий шөө гэдэг байшд. Хайр дурлалыг балинчидсаар байтал дурлал өш санахаар боллоо.

Гэснээс монголоор дүүрэн синглмаа, горьдсон царайтай, өлөн нүдтэй, гунхсан охид баар саваар дүүрэн, бүүр аргаа бараад хоног төөрүүлчих  объект тэнэсэн харцаар хайгаастай ...  ядаж байхад санаа нь нүүрэн дээр нь ил тод ... Ноднин их монголд ороод баахан хүүхнүүд л дуулах нь дээ гэж бодсон үйлчлүүлэгчид нь байсныг "одууд" гэж эндүүрсэн байваа. Охид хүүхнүүд сайхан байх сайхан л даа мэдээж, гэхдээ хүүхнүүд эм барс шиг царайлаад идэш хайж, олз олохын тулд гэвчиг өөрийгөө өгөөшилж байгаа нь юу ч гэмээр юм дээ.

Манай хүн амын хүйсийн харьцаа 51:49-өөр эмэгтэйчүүд олон гэсэн байдаг ч энэ бол цөөн хүн амд ок. Харин гэрлэлтийн насныхны хувьд хүйсийн харьцаа арай өөр. 2000 оны тооллогын дүнгээс үзэхэд 20-24 насны эрчүүдэд ирээдүйн боломжит сүйт бүсгүй нь 12.0 (130.0-118.0) мянгаар илүүдэж, харин 15-19 насны хөвгүүд буюу одоогийн 21-25 насны эрчүүдээс ирээдүйн боломжит сүйт бүсгүйчүүд нь 24.8 (158.1-133.3) мянгаар олон байжээ хөөрхий. Яг мань хэдийн үед ингэж олон охид төрсөн байнашд. За тэгээд түмпэн шанагаа түс тас нийлүүлэх гэхэд цөөхөн хэдэн эрчүүдээс боловсролтой нь бас хэд билээ, за дүүрч сэтгэл мандтугай гэх гэтэл нөгөө хэд нь солонгос баруунруу аль хэдийнэ талийчихжээ. Ингээд хөөрхий дэлхийн 2-р дайны дараах орос эмэгтэйчүүд шиг эр хүссэн эмс монголоор дүүрээд байгаа жанцан ийн болой. Уучлаарай хүүхнүүд ээ, хоногийн тачаалаас болж айл гэрийн аз жаргалыг сэвтүүлж, бүсгүй ариун биеэ булингартуулж явахаа болиход ердөө хэдэн үйлдлийн ухаан, ядаад бүсгүй бардам зан чинь л байхад хангалттай шүү дээ.

за ёстой хадуурчихлаа, гэхдээ яадын, үнэн юм чинь. Уул нь эхэндээ дурлал ярьж байлуу, чичиртлээ дурлалцаж салам сексдэх ч сайхан шүү гэсн. Ядаж ингээд дурлал секс хоёрыг нэгтгэж ойлговол амттай шд. За даа зарим нэг нь хэдэн он бэ гэж байгааз, яая гэхэв тэгж бодсон бол чи би зам нь салаа заяа нь тусдаа хүмүүс.

Гарч сэнсэртэл үсэргээндье, бичкэн сээтэгнэл бол байлгүй л яадгийн  commonnnn ...

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2006-12-06 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин
Henii ch ugui neg salam sexdeh yumsan.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-10-06 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: ogi

bas nad metiin  tsuun heden erchuuliin zarim neg ni ohiduudiig toohgui. ireedui tiish uragshaa geed l nudee aniad alhaad baigaashd. yaamaar yum be dee.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-16 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Amin
Geree sanaad Mongoliin tuhai yarihaar neree martchih bololtoi yum aa. Neeree ene sedevt uzel bodloo halit ilerhiilehed single baih gedeg tiim ch muu bish, tegeed ch neg nasaaraa single yavahgui bolohoor ene tsag muchuu hairlaj yavaarai ohid oo. Bas hezee negen tsagt double bolson hoinoo hoslon jargahiin uchir utgiig ayndaa oilgono. Alivaa yum buhen sain muu 2 taltai shuu dee. Harin hunii hoerdoh bolj amidrah l hamgiin utgagui met sanagdah yum daa. buu med.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-16 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Amin
Hoyr oo hun uruu tataj uiluulahgui shu!!!!! Naadam tend, bi end, namaig ochihod ta 2 baihgui, horvoo gej ... Endhiin bugchim agaar, bayn hoosnii het yalgaa, shorgoolj met uimeh zon olon, ungut amidral gerel shigee alaglasan gudamjaar ni mongoliinhoo tuhai bodon alhlah yamar saihan yum be? 17 ordontoi ailiin amraltiin houset ochij uzcheed butsahdaa bi gudamjnii uvs butsalgaad idej baigaa buleg humuustei taarav. 5 odtoi tansag buudliin zalgaa yu yugui nurah shahsan shavar tagz baihiig harav bi. Ariun Jagariin oron gegddeg Enetheg oron amidraliin har tsagaanii dens yum daa.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-11 - inga

Бичсэн: inga
sain uu Onki? shuniin tengert od sar shirteed l, jargaj bna uu, mongoliin huh tenger door.
namaig ochihod chi ireed chamaig ochihod bi baihgui, zuruund odoruud uim daa,
gesnees ene jil zun ontsgoi saixan bolj bna gene, hurdhan hariiya daa. tsever agaaraar tseej duurgeed, zadgai salhind ni jaal muruudie. sanajee
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-10 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Onki
Gertee irsen ene ter inerneteer teneh zav eruusuu oldohgui bna. Unuudur neeren buten sartai oroi bna sh de. End tenger zev zelmeg, od gyalalzaad l sar duhiigeed l, salhi sevelzeed l, zyragtiin zamhag jolknii mod shig gerelteed l halit halival halimaar l oroi blaa. Ene harin Z.Hulangiin 3 shulegiig zyg neg dor ni zalgaad bichchihsen bna shd, te? Harin ch zugeer yum yy
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-10 - Сонгино синглээрээ ч гоё

Бичсэн: xvv
Би лав дангаар нь шараад л идчихдийшд. Яг мах шиг амттай байдгийн хэхэхэ картын барааны хүүхэд байлаа гэж. Мах энэ тэр нь ховор байхад арилгасан сонгиныг чинь шараад л идэж явлаа.. Одоо энд бас тийм сонгино ховор болчоод идмээр санагдах үе байх л юм.. Синглүүд мандтугай. Smile
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-09 - inga

Бичсэн: Зочин
huue сонгино оо, сайн уу? юу бээнээ? кэкэ. гэхдээ арай арилгасан сонгино биш байх л даа. Өөрөө цэцэгт талын зэрлэг сонгино уу гэсн. tongue
арилгасан сонгины суусан нь далбагар байцаа юу, дарсан чинжүү юу сайн мэдэхгүй юм, лавдаг сармистай биш гэсн.
нэг найз өнөөдөр халуун тогооны хоолонд 80 юм болж байж урьсанаар шөл идэж самсаа шархирангаа алдлаа. хүний сайхан сэтгэл дэндүү юм. яажшуухан талархдаг юм билээ дээ. хайртай шүү л гэе дээ.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-09 - songino

Бичсэн: Зочин
ARILGASAN SONGINO DALBAGAR BAITSAATAI SUUGAA YU? TEHGUI BOL DANGAAR N HUN TOOJ IDEHGUI BH L DAA.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-09 - inga

Бичсэн: Зочин
юу ч бодоогүй явж байтал гоонь бүсгүйчүүдийн бүлэг дарамтны уур амьсгалтайгаа өөдөөс угтахаар "юу билээ, яалаа" ухааны бодогдох юм байшд. арилгасан сонгиныг хүнтэй суухаар нь нээрэн хүмүүс чин ингэдэг билүү, би чинь бас эмэгтэй юмсан гэж бодогдох ч шиг.

гол нь энэ их биесээ уруу татсан бодол санаанд гүн автчихсан танил бүсгүйчүүдээ хараад юундаа яарч бачимдсан юмдээ гэж бодогдсоныгоо хэлж байгаа царай нь л даа. нэгнээ уруу татахаа болимоорсон.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-08 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: LoLa
Endhiin ohidtoi niileed, haaya suugaad yum yarihaar, yerduusee hov jiv, zaluu maluu yarihgui naasan.
Yarij baigaa yum ni yerduu l mashin, benzinii une, hicheel nom, bairnii rent ... sonirhol ni asar uur yumdaa gej bodoj bilee.
12, 13-taigaasaa sonin taraagaad, pizza zuuguud, maruujingiin munguu uuruu oloh yostoi gesen setgelgeetei, ter ni ch ert mature bolgodog yum shig baigaan.
Za tegeed 20 garaad irvel zaaval aav eejinhee gerees nuuj tusdaa amidardag, ter amidraliig afford bolohiin tuld bas l bainga ajillaj mungu oloh shaardlagatai. Tegeheer setgelgee, sonirhol ni uur baihaas yahav gej bodood baigaa.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-08 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: togoruu
hun ugaasaa ooriihoo hemjeend setgej ooriihoo zovj yavdag yumiig l hun deer tolooluulj yarina shuu dee. nohor yaanaa , bi ch chance-gui bolloo doo gej bodoj yavaa hun bol busdiig yamar bgaag medehiin tuld hamgiin turuun ter sedveer yaria odoh bizde.
tiimees ihenh emsuudtei yum yarih bolonguut jijuuriin asuult n ter bolno. baigaliin instinkt ch noloolj bgaa bolhoor buruutgah hetsuu l dee.
tuun deer yariag haash chigluulj yaj udirdah n bas l zugaataim sigee. bi bol 3 dahi nohroosoo salsan, dahiad durlahad belen, odoo 2 nuuts amragtai gej heleed reaction-g n harah sonin sanagddag yum. yer n alham tutamdaa unenee helj bai gej hen ch shaardahgui shde. amidrald sain jujiglesen n l hojno.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-08 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: legacy
mongolchuudyn ter huntei suusnuu huuhed gargasnuu gej sanaa zovdog yavdal neeree unen shuu. ter ch harin yamai bainaa gesen.

neeree bi oyutan bolood anhnyhaa jil gertee amraltaaraa harisan chine:
uul ni bi bf-tei bolchihson barag l uuriiguu ailyn avgai boltson met tusuulj tom hun gej bodoj baital manai neg hamaatny ah irchihsen baisnaa manai A chine odoo heddugeer angi bilee 6 biluu 7 biluu gej untraadym daa. yooy ta odoo bolioch dee. ailyn avgai bolchood baihad gesen chine. yaj boldyn iim nyalhaaraa gej avdag baishd. yooy bi 18-tai tehuu gej bilee ekekeke.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-08 - inga

Бичсэн: Зочин
Lola-g бараг л таничлаа даа гэсн.
гэснээс би олныг төлөөлж ярьж байгаа шүү, мань бол болоогүй ээ ....
массын зовлонг ойлгодог байжийж массыг дагуулна биддээ :нүд ирмэх:
мань харин хөндлөнгөөс хараад асар эмзэгээр мэдрээд байгаамаа, зүв зүгээр шүгэлдэж явсаар гэртээ очихоор хамаатан садан хавь ойрын хамаг хүн хар юм асуухын, би яаж мэддийн хар юмнууд хаагуур дэмий тэнэж байгаа нь надаа ямар хамаатайийн ... , танил бүсгүйчүүдтэй хэдэн үг солиноо, найз залуутай болсонуу гэж тандаастай ...., эрчүүд нь эхнэртэйгээ мартчаад нөхөргүй гээд сонсчвол өлөн нүдлээстэй....

монголд ийм л уур амьсгал угтах, танхил залуу насаа өөр юм бодож өнгөрөөгөөч, зугаа цэнгэл хавсрага, хаа ч олдоно, дүүлж явтал аяандаа л ороод ирэх юмыг амьдралынхаа зорилго болгож харсан гарууд цаагуур чинь дүүрэн. жихшиг.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-08 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: legacy
bi bodohdoo huisiin haritsaa hedii tiimch ohid ni barag
gadagshaa garch shilreed zaluust ni avgai oldkuu baraad baigaan bishuu. harin ch jagsaalyn tsereg shig urj baigaad songolt hiiheer bolson yum bicheed gomdollood baidag biz dee. erchuud. za tegeed horvoogyn erchuud mundsan bish dee. sain zaluus oldoh bailgui dee. bi ch odoo aldaj endej hed hed durlaj amidrah uzlee. goyoshd amidral yadyn. saldag niildeg horvoo.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

35-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax