Таталбар

♥ 2006-07-04 - Бөөн хүн ба салбадай

 

 

Санамсаргүй явж байгаад тун дажгүй ном нэгийг уншлаа. "Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг" Сципион Сигеле хэмээх судлаачын (100 гаран жилийн өмнөх) суурь бүтээл.

 

Ямарваа нэгэн жагсаал цуглаан нь голдуу хэн нэгэн эрх баригч, дарга даамлуудын бүдүүрч байгаад зэвүүцэн, номхон ардыг мэхэлж байгаад бухимдан шаардлага тавин эсэргүүцсэнээс үүддэг. Ингэж илэрхийлэхдээ бөөгнөрч хөөрсөн хүмүүс уурандаа шатан замдаа тааралдсан бүхнийг хэмхчин эвдэлж сүйтгэж, засгийн газарлуу дайран орохыг завдан хүч түрэн давшилж, магадгүй нүдэнд нь нөгөөх аз нь харьсан дарга тааралддаг л юм бол дундаа хийж польдохсон гэж тачааддаг. Ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн олон түмний адал балмад хорлон сүйтгэх дээрх үйлдэл бол гэмт хэрэг. Мэдээж массыг ингэж хөөрөх хүртэл бухимдуулсан эрх баригчдын арчаагүй бодлогыг зөвтгөх аргагүй. Гэхдээ яагаад олон түмэн нийлж байгаад эрүүл саруулаар шаардлага тавьж хүссэн үр дүндээ хүрэхийн оронд өөрсдөө гэмт хэрэгтэн болтлоо балмад авирлан гажигтдаг вэ. Цугларсан олон бүгд гэмт хэрэгтэн биш нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл хүн ганцаараа байхдаа хэзээ ч хийж зүрхлэхгүй үйлдэлээ жагсаал цуглааны үед учиргүй зоригтойгоор хийж орхидог нь юуных вэ? Хамгийн наад захын бодлоор, олон түмнийг шүүх арга бараг байдаггүй, хариуцлагыг ганц хүн дээр тохох боломжгүй байдаг нь хувь хүнийг ийн зориг оруулж сэтгэлийн мухартаа ёс суртахуун гэх мэтээр чөдөрлөж байсан балмад занг нь өдөөдөг гэж хэлж болох юм. Гэхдээ л энэ хангалтгүй. Тухайн хувь хүнийг ганцааранг нь байлгаж байгаад за хө чамд хариуцлага оноохгүй үүнийг эвд сүйтгэ гэж ятгавал тэрээр өнөөх үйлдлээ хийх эсэх нь бас л будлиантай. Тэгэхээр бөөгнөрсөн олны дунд хүмүүсийн гаргадаг гаж авир нь ердөө нэг нэгнээ даган дууриах төрөлхийн заяамал сэтгэхүйтэй холбоотой, тухайн уур амьсгал дахь ятгалгын асар хүчтэй нөлөөнд автдагийнх гэж тайлбарлажээ. Онцлууштай нь энд бүх хүн тийм үү гэвэл бас биш. Хэвийн амьдралд бол огтоос тийм зүйл хийхгүй хүн жагсаал цуглааны үед яагаад зэрлэгдүү авирладагийг ойлгоход хувь хүний сэтгэлзүйг анхаарах хэрэгтэй болно. Эндээс хувь хүний сэтгэлзүй болоод нийтийн сэтгэлзүй хоёрыг холбон харах ёстой болж байна. Нэгэн бүсгүй дээр туршилт хийж л дээ. Эмэгтэйг гипнозод оруулж түүний ухаангүй дурлаж байсан залуугийнх нь нэрийг хэлж тэрнийг хорлох тушаал өгсөн байна, өнөөх бүсгүй гипнозын турш удирдагчийн тушаалыг биелүүлж байсан боловч залуугаа хорлох тушаалыг харин огт дагаагүйгээр барахгүй эрс татгалзах маягтай болжээ. Өөр нэгэн тохиолдолд учиргүй ичимхий залуу гипнозын явцад "халууцаж шатаж үхэх" шахахдаа ч хувцасаа тайлахгүй гүрийгээд байсан бол өөр нэгэн гипноздуулагч уг даалгаварыг юунд ч торолгүй гүйцэтгэж тэр дороо л шалдалж орхижээ. Ингэхээр хүнийг сэтгэлийн мухарт нь огт байдаггүй эсвэл маш сул байдаг зүйлийг нь хийлгэх гэж оролдох нь бүтэшгүй зүйл бөгөөд харин эсрэг тохиолдолд аливаа үйлдэлийг хийх тухай сэдэл, сэтгэлзүйн элемент тухайн этгээдэд байсан аваас (байнга ил гардаггүй ч) өчүүхэн төдий өдөөхөд л торхтой дарь мэт асдаг ажээ.

За тэгвэл хүмүүс нэг нэгнээ дагаж дууриах өвчтэй юм бол яагаад буянт сайн үйлийг биш заавал муу муухайг нийлж хийдэг юм бэ. Ихэнх хүн, ээ бараг л бүх хүн адгууслаг чанартай, түүнийгээ хөгжүүлсэн үү, дарж унтраасан уу гэдэг нь хувь хүний хүмүүжил, төлөвшил, ёс суртахуунтай шууд холбоотой. Бөөгнөрсөн түмний ятгалга, "сэнхрүүлэг"-д автахгүй байх, сөрж тэсэх сэтгэлзүйн хүч тамиртай хүмүн асар цөөхөн ажээ. Цугласан олны дунд оруут л тэдний үг яриа баараггүй үнэн мэт санагдаж ханьсдаггүй юмаа гэхэд дэмжин түлхэгч болох нь олонтаа. Ялангуяа дээрх тохиолдол бол театрт биш, хөл бөмбөгийн стадионд ч биш, эрх баригчдын эсрэг бухимдал тээж цугларсан талбайд гэдгийг сануулъя.

 

Эндээс улбаалахад, бөөгнөрсөн олон хүнээс, ялангуяа янзан бүрийн үзэл бодол, зан авиртай, өөр өөр боловсрол, хүмүүжилтэй хүмүүс нэг дор цугласан байхад тэндээс ухаалаг шийдвэр эрүүл үйлдэл гарна гэж горьдсоны гарз. Мэдээж "ТАРЦГАА" гэж лүндэндэхээсээ наана ингэж цугларуулахгүй байх, цугларах "овоо"-г босгохгүй байхад л ухаанаа зарж байх нь хавьгүй дээр гэдэгтэй хэн маргах билээ.

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2009-04-17 -

Бичсэн: dao
Олон түмнийг шүүж болдгийм байлээ. Сар өдөрийг харсан 2006 оны 7-р сарын 4 гэжийшд бас л айхтар бичижээ.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-12 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин
goe bichleg bolson bainaa
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-05 - Биширчийнаа

Бичсэн: xvv
Гоё бичлэг байна таалагдлаа. Гэхдээ би дунд нь байхгүй ч гэсэн тэр жагсаал цуглааныг дэмжигчдийн нэг нь Wink хэхэхэ
Ямар нэгэн хэрэгсэл байх хэрэгтэй биз дээ? Одоогоор жагсаал цуглаанаас өөр хэрэгсэл алга. Лег хэлдгээр тэгээд сайд болж чадаж байвал болж л байшдээ. Харин өөрөө дахиж тэр жагсаалыг үүсгэх нөхцлийг хангахааргүй ажиллаж чадвал шүү дээ Wink
Энэ бичлэгийг олон хүнд уншуулах юмсан...
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-04 - inga

Бичсэн: Зочин
хүн бараг л алхам бүрдээ дүрд хувилж явдаг гэх. гэртээ ээж аавтайгаа асар эрх хүүхэд байснаа найз нартайгаа учиргүй инээж ханиаж, алиалж хошигнох, харин танихгүй хүмүүстэй болсон нэрэлхүү ичимхий нэгэн болчихдог гээд эсүүл эсрэгээр хүмүүсийн дунд ам хэл нь гүйцэгдэхгүй хүн тулаад ирэхээр тийм ч салбадай биш байх. ямарч байсан хүн гэртээ байдаг шигээ гадуур хүмүүстэй харицдаггүй шиг гадаа нөгөө маскаа зүүгээд алхаж явталаа хөөрч бужигнасан хүмүүсийн дунд орохоороо шал утгагүй юун нөгөө имааж энэ тэр шууд нураад хошуурчихдаг нь күмсүүдийн тархи сэтгэлзүй өрөвдөм хэврэг болохыг харуулах мэт.
.... зүгээр л хүн сүрэг.....
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-04 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: legacy
ovoij otsoih aviyasgui humuus iimerhuu uimeen samuun degdeej od bolkood baishd oilgo l doo. iheehen dibildvel said ch bolj boldgyg gunbalai nuhduud haruulsan shuu dee.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

36-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax