Таталбар

♥ 2006-06-18 - Father's Day: ААВдаа


Аавыгаа дурсахуй ...

 

Их сургуулиа дөнгөж төгсөөд шижигнэж пижигнэж асан хэдэн залуус ажлаа тараад гитар барин нийлж, дуулж хөөрч, бас болоогүй шинэхэн ирсэн эмийн сангийн хөөрхөн бүсгүйчүүдийг харуулдан, трапец жинс, бариу цамц, кобой маркийн малгайгаар гангарцгаан, өвдөөгүй байсан ч эм уумаар санагдсан эрчүүд эргэлдэн тойрон явсаар тэдэн дундаас хайрын зул бадамлуулсан нэгэн хос төрсөн нь миний аав ээж хоёр байлаа.

 

Хайрын энхрий сарнайгаа санан үгүйлэн бичсэн аавын залуу халуун захидлуудаас ах бид хоёр жинхэнэ ариун хайран дундаас төрсөн хүүхдүүд юм гэдгээ улам тодоор мэдрэн хорвоод үйл хэргийг нь залгуулж алдар нэрийг нь дуурсгаж явах учиртай үр удам юм гэдгээ ухаарах шиг болж билээ.

Аавын үнэр, тийм гэхийн аргагүй тэр дотно үнэр балчир хүүхэд насыг хээнцэр танхил зантай минь хамт аваад явчихсан, дахиад ирээгүй. Ухаан бүтэн ороогүй бүүр түүрхэн ой тойнд минь ... надад хөтлүүлдэг байсан атганд багтамгүй чигчий хуруу, бүхнээ зориулахад бэлэн дулаан нүд, бийр бүжиглүүлэн зураг амилуулах зүйрлэшгүй эгшин, зүүдийг минь аргадсан аавын бүүвэй ,,, тодхон үлдсэн дэндүү цөөхөн дурсамж. Бүүр түүрхэн зарим зураглалыг тодруулах гэж хичнээн хичээвч чадахгүй нь ээ, он жилүүд элээсэн биш л дээ, ахиад хэдэн жилийг хамт бай гэж өгсөн бол аавыгаа холоо явчихсан байхад нь тоглоом өрөн наадаж суухгүй л байсан даа.

Хоосорч үгүйлсэн ханхай орон зайг дүүргэх гэсэн ээжийнхээ хайранд бялуурч торнисон хүүхэд нас минь. Гартаа алим бариад дэрвэж гүйхдээ ч, айлын хүүхдүүдтэй ана мана тоглож ач тач уралдаж байхдаа ч авъяас чадалтай аавынхаа халуун цустай охин нь юм чинь гэсэн далдхан балдамналаар толгой өргөн ирмүүн явжээ.

 

Цаг хугацаа ... он жилүүд минь...

Амьдралын чухал гараа болгоныг сэтгэлдээ шивнэн аавдаа "дуулгахдаа" баярлуулж байна гэж итгэдэг, гомдоохгүй юм шүү гэж хичээдэг ...

Аав минь та, наран хайраа амсуулаад одохдоо бяцхан цээжинд минь мөнхөд ногооноороо цэцэглэх сэтгэлийн нялх үрийг суулгасан байж дээ.

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2009-04-16 -

Бичсэн: dao
Маргааш эндээс эхэлж уншнаа стгэгдэлүүдийг гүйлгээд харсан хүнүүс уйлахнээ янз нь алчуур энтрээ барьж ирээд уншихгүй ажил дээрээ шараа болох вий tongue
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-11-16 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин

chinii bichleg uneheer sak yum aa. gehdee togoruu ta 2-iin bichih stil oiroltsoo yum. gehdee togoruu chamaas sanaa awdag yum uu gej sanagdlaa. Jishee ni chinii "aawdaa" gedeg bichleg chin togoruugiin "aaw" gedeg bichlegiin 1 udriin umnu baih yum,  chinii "gunigaa tailtal neg unseldehsen" gedeg chin mun l togoruugiin "durlah yumsan" gedgiin mun l eh sanaa awsan yum shig sanagdlaa shuu. Copyright mandtugai!!! chi shuu, iimerhuu saihan sedweer ih zuil bicheerei.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-09-02 - inga

Бичсэн: Зочин
Legacy chamd ih bayarlalaa. kikigiin shulegnuud goe o, iim jaahan baij mundag shu, gaihaad baidag uim.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-07-20 - <i>Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл</i>

Бичсэн: Legacy
Wettie
° Asuult Precious Member

Хожимдсон шvлэг

Аавыгаа алдчихаад би шулэг бичсэн
Асгарах нулимсаараа сvлээд бичсэн
Амийг нь гуйж горилж бичсэн
Амьдралыг зvхэж орилж бичсэн
Уншсан, би дараа нь
Утгаа алдсан догдлолыг уншсан
Уян аавдаа тэр шvлгийг
Vзvvлсэн бол лав уйлах байсан
Махныхаа тасархайг оровдох байсан
Манхан тэнгэрт халихгуй байсан!
Эцгийгээ элсний дараа хэлхсэн гунигаа
Эцэслэхээс нь омно тэрлэсэнсэн бол
Цовоо охиноо гундаахгvйн тулд аав минь
Цовуун орчлонтой удаан зууралдах байсан.
Амь тасартлаа аав минь тэмцээд
Амар амгаланг олохгvй байсан уу
Хайранд минь та минь эргэлзээгуй байгаасай
Халуун сэтгэлээр минь дутаагvй байгаасай

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Буцаж ирсэн бурхан

Шутлэг муутай ч сэтгэл сайтай жаахан охин байсан
Шуншиглэсэн бурхан бол шутээний дээд гэж сонссон
Монгоор урлаж аравнайлсан 2 бурхныг олсон
Монход хайрлах аавдаа нэгийг нь зууж огсон

Алсын газарт суухдаа аавыгаа нэг их санаагуй
Алдрай нялххан зурхээ амраг залууд алдчихаж
Хузуун дэх бурхнаа харахдаа л эцгээ дурсан санана
Хос монгон бурхан биднийг уурд холбоно

Гэтэл,

Гэрэлт одор наран унтрах моч ирж
Гэгээт амьдралын одон харвах цаг тулж
Орь бага насны дэвруун жаргалыг тогсгож
Орон гэрээс минь мэдээ ирэв… эцэг чинь угуй болж.

Хараа муудах мэт харлав ертөнц
Хацар гундаж нуд голийв
Хонгил мэт цээж хоосров.
Хос монгон бурхад уулзав!

Аавын минь турийвчийг надад огсон.
Алганы нь унэр шингэсэн турийвч
Мишээсэн охиных нь зурагтай турийвч
Монгон бурхан хадгалсан турийвч!

Хорвоо надаар хатуу тоглолоо.
Хайрт аавыг минь авч одлоо.
Бяцхан бурхныг л эргуулж оглоо.
Бяцлав няцлав зурх сэтгэлийг.

Буцаж ирэх тавилантай бурхан байв уу?
Бузар орчлонгийн тоглоом энэ уу?
Буянт аавыг минь булаан авав уу?
Бэлгийн бурхныг буцаан шиднэ уу?

Бурхан эргэж ирмэгц амьдрал эргэв.
Бодол оорчлогдож дурлал хулжив.
Ачилж амжаагуй аавыгаа л санана.
Амьд улдсэн ээжийгээ л хайрлана!

Эцгийг минь орлож ирсэн бурхныг
Энгэртээ зуугээд инээмсэглээд
Гунигаа нуугаад ээжээ хайрлаад
Аавын охин амьдарч байна.

Аавын охин амьсгалж байна!

ene wettiegiin shulguud ih saihan sangddag yum. huniih ni huvid zunduu medeh bolohoor tanidag hunii bichsen shuleg gej bodohoor buur iluu taalagddag baih.



Зассан: Legacy хэзээ: 2006-Jul-20 09:04
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-06-22 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: legacy
hahaha ovoo muu alia garuu gui yu gesen. modon tolgoigoo tonshih. uul ni bol chinii logik setgelgeeg heden nuudliin araas ni harsym baigaamshd. unet erdenee harsaar baigaad hairlasaar baigaad aldah neg hereg, tiim unet erdene baisan uguigee medehgui baij baigaad aldah bas neg uur hereg shuu dee. ter utgaaraa bi gartai gesiim.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-06-21 - Логикоор сэтгэ л дээ

Бичсэн: xvv
хаашаа юм бэ дандаа л модон толгойлж байхын Wink
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-06-21 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: legacy
Инга ч тэр Лег ч тэр аль аль нь л гаргүй боллоо гэж гутралгүй тэмцсэн, тэрэндээ ч ийм хүчтэй, хайр татсан байж чадаж байгаа байхаа Very Happy

huuye bi gartai. tursun aav eejee bi medehgui l dee. tiimdee sanaj uguileh yum baidguim. eejteigee l usny dusal shig adilhan boljeene gej aav mine heldiin. teheer minii copy baisyn boluu.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-06-21 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин
Инга ч тэр Лег ч тэр аль аль нь л гаргүй боллоо гэж гутралгүй тэмцсэн, тэрэндээ ч ийм хүчтэй, хайр татсан байж чадаж байгаа байхаа Very Happy

huuye bi gartai. tursun aav eejee bi medehgui l dee. tiimdee sanaj uguileh yum baidguim. eejteigee l usny dusal shig adilhan boljeene gej aav mine heldiin. teheer minii copy baisyn boluu.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-06-20 - FM 00.0

Бичсэн: xvv
За тэгээд бүх хайрт аавууддаа зориулаад Хурд хамтлагийн "Аавдаа" дууг...

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-06-20 - Wow бөөн авъяас

Бичсэн: xvv
аав ээжийгээ санаж байхад элдэв юм бичицгээгээд... Leg-н амьдрал ч Солонгос кино шиг л юм..

Би бол ч аав ээжийн хайранд өссөн эрх хүүхэд л дээ. Гэхдээ тэрнээс илүү цэцэрлэг, эмээ 2-н ч хүүхэд байж магадгүй хэхэхэ
Манай аав гэж ёстой нэг дүлий дөмбө оргисон хүн байдаг. Хааяа л нэг нам авна. Байж байж хааяа л амнаас нь үг унана. Нээх ширүүн сахал нь хусаад хусаад үнсэхэд нь хатгана. Өглөө дандаа цэцэрлэгт хүргэж өгдөг. Сэрээхдээ ч үнсэж байгаан болоод л сахлаараа хатгаад, үрээд сэрээчихдэг байж билээ хэхэхэ Сэргэлэн нөхөр шүү манай аав хахаха
За тэгээд л хүүдийтээ хувцсаа үүрээд аавыгаа дагаад л өглөө үүр гэгээрээгүй байхад нарийн гудмаар алхахад тэнгэр дүүрэн од анивчиж байдагсан. Дүү аавын нуруун дээр унтаастай. Ээж болохоор эсрэг тийшээ ажилдаа явдаг байсан болохоор өглөө үнсээд л гаргадаг. За тэгээд 24-н цэцэрлэг гээч нь байсан болохоор ихэнхдээ л хагас бүтэн сайнд л гэртээ, гэртээ ч гэж гудамжинд шороон дунд өнждөг байж билээ. хэхэхэ Хааяа аз таарвал 3 дахь өдөр гэртээ хононо. Аавын ажил гайгүй бол 3 дахь өдөр дандаа авч харьдаг байсын. Ингээд бодохоор аав ээжийн гэхээсээ цэцэрлэгийн хүүхэд болж таараад байдгийн хэхэхэ

Гэхдээ тэгээд өөрийгөө харахаар аав ээж 2-г тэр чигээр нь хольж хутгаж байгаад гаргаад ирсэн юм аятай бүх юмнаас нь л надад байх шиг байдгийн. хэхэхэ

Харин манай нэг найз хэлж байсан юм "Хүн өрөөсөн гараа тайруулсан нь түүнийг улам илүү хүч гаргуулж, улам илүү давуу талтай болгож ч болдог" гэж... Эцэг эхийн хайран дунд эрхэлж өссөн би юу мэдэх вэ. Манай тэр найз лав олон улсын олимпиадаас медальтай.

Инга ч тэр Лег ч тэр аль аль нь л гаргүй боллоо гэж гутралгүй тэмцсэн, тэрэндээ ч ийм хүчтэй, хайр татсан байж чадаж байгаа байхаа Very Happy
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-06-20 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: legacy
neeree goyo boljee. aavyn tuhai yarival nadad ih urt tuuh baidym daa. hojim hoino l ene buhniig olj medsen. aav mine minii tursun eejid bagaasaa uhaangui durlaad hoinoos ni tsuhrultgui guiseer baigaad eejiig zalhaasan yum boluu. eej uur huniig songosnoor bi gedeg hun horvood mendelsen yum bilee. hedii amidral zohioson eejiin mine hoinoos haruuldan shanalsaar zovoosoor charguuldsaar baisan bololtoi. namaig 3 nastai baihad tursun aav eej 2-oo uyert aldsany daraa aav mine namaig ohinoo bolgoj avna gej zutgeseer baigaad avsan. udalgui huntei suuj bi eejtei ch bolson gesen. baga baihad uvduhud aav l sahidag. uilhad aav l argaddag baisan bolood chuu aavdaa ami baij ussun. eej mine yutai ch namaig orov ch garavch hutulj sain eejiin uureg guitsetgesen bolhoor odoo eejdee bi iluu sanaa tavidym.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-06-18 - Uilahnee

Бичсэн: Зочин
Yooy, inga, amin ed nar yamar aviyastai yum be? Uuriin erhgui nulims ursdag bna shd. Za shuud odoo hariad aavdaa hool hiij ugnu uu.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-06-18 - Aavdaa

Бичсэн: Amin
Sort uuliin budan tseejnii buidad namarshaad
Sain yavaagaa heleh mendiin mini ug oroitjee
Unchin huh nulins zeregleend uij gemtehui
Ungut orchlongiin elgiig devttel uilahsan...

Aavtai hun duulj, aavgui hun uilj tuuldag ene horvoo deer aaviigaa bayrluulah altan tsag hugatsaag bitgii aldaarai zaluus aa! Atgand bagtah honog udruudiig denselj, aaviinhaa dulaan numurt haluutsaj emeej bish ineej yavsan udruuddee bi sugduy. Horvoogiin buh aav nart bi hairtai...
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

38-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax