Таталбар

♥ 2006-04-23 - СЭЛЭЛТ

Амралтын өдөр болохоор дүрдээ итгэчих юмаа. Өчдөр хөшиж хөрсөн биеэ жаргаахаар бассейнд шумбадаг болсон 2 жилийн өмнө амь насаараа дэнчин тавьж байж сурсан мэлхий сэлэлтээ мартчихсан байхым даа. Най алга. Гэхдээ огт сэлж байгаагүй найзынхаа дэргэд хальт хөл гараа годгонуулж үзүүлбэрдсэнээр сэтгэл тайвшрав. Мань мэт шиг хуурай газрын нинжанууд усанд сэлэхээр загас газар дээр гарч ирэхээрээ учраа олохоо больчихдог шиг л нүд нүүрнүүд нээх сонин азгүй дүртэй болох юмаа. Юмыг яаж мэдэхэв нэг өдөр асар том хөлөг онгоцоор далайгаар аялж наранд биеэ шарангаа коктель шимж байтал нөгөөх нь яагаад ч юм хад мөргөж зомгол болбол ядаад ойр хавийн арал хүртэл сэлж чаддаг байх юу нь муу байхав. Энэ удаагийн амиа аврах ажиллагааны бэлтгэл муугүй болсон тул дараа дахин ирж өөрийгөө авраад зогсохгүй,  хэзээ нэгэн цагт живж болзошгүй тухай бодоогүйгээс огт бэлтгэл хийгээгүй, алсын хараатай амьдарч дадаагүй, живж буй азгүй зорчигчийг аварч чаддаг болтол биеэ бэлтгэх тухай бодолтой бассейнаас гарлаа.

 

Гэснээс энэ өдрийн наран үүлний цаагуур л жаргаж орхих юм даа, бүр бараа сураггүй шүү, дэндүү юм ...

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2009-04-16 -

Бичсэн: dao
ядаж энэ блогт өөр хүнтэй ч гэсэн ярьмаар санагдчлаа

сэлэх ч сайхан шүү хүү сэлж чаддагүй хэвээрээ юу
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2008-11-29 -

Бичсэн: xvv
Бас л мартсан байна... Нээрээ хүнд үхэл ойрхон ирэхээр юм бүхэн харагддаг юм байна лээ. Санаж авлаа happy
Өө тийм одоо болтол сэлж сураагүй л байна sad
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-05-09 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: admin
selne gedeg erduu setgelee usnaas chuluulj sanaagaa saitar huvchlehed l bolchih ym shig sanagdjiine he he. Chadahgui buhen amarhan, medehgui bolgon mergen baidag gsn. Neg l udur selj surna daa. Amin deeree tulval ch arga charga oldoh l bh. Tahitai niilj l kiber selelt hiij bhaas he he
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-04-25 - Хөөх энд чинь бас надад хэрэгтэй юм яригдаж байна хэхэхэ

Бичсэн: xvv
Гэхдээ би уг нь өөрийгөө мияаа гэдгээ мэднэ л дээ. Гэхдээ яг чам шиг зүгээр байхад бүгд болоод байдагт хамаг учир байнаа... Ерөөсөө зүтгэл байхгүй Sad
Хааяа нэг дурлалын хүчээр давхиж яваад унтардаг л хүн байна... хэхэхэ

Нээрээ яаж онлайнаар сэлж сурах болжийноо? манай гэрт бассэйн байдаггүй, давтлагагүйгээр ч явахгүй дээ Sad

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-04-23 - хэхэ

Бичсэн: inga
сэтгэгдэл бичсэнд баярлалаа.

Taxna яаж сэлдэгийг online-р зааж өгөх үү. живж байгаа хүнийг аварсан чэн заяаны хань байж балрах ч юм билүү, ёстой насаараа баатар болно биддээ. гэснээс ерөөсөө би дараа бассейнд зориуд живнээ, юмыг яаж мэдэхэв. тэгсэн хэн ч аврахгүй байвал шатав аа гэсн.

сайн уу Confidence, төрөлхийн мундаг гэж боддог маань ердөө л залхуу зангаас үүдэлтэй байсан байх. байгаагаараа л тэгээд онцгой юм чинь ялгаагүй амжилт гаргана гээд бодчихсон байсан хэрэг л дээ. хичээлээ хийхгүй ч онц сурч болоод байсан нь зуурдынх байжээ гэж. тэгсэн нэг л биш ээ.
одоо бол бодох нь бүү хэл тэгж боддог байснаа бодохоор л ичсэндээ далдын хар малгай өмсмөөр санагдаад явчдагийн.

Зассан: inga хэзээ: 2006-Apr-23 09:40
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-04-23 - нэг тэрэгний дугуйнууд уу?

Бичсэн: Confidence of youth
чиний өмнөх блогыг уншсанаар өөрийгөө бусдаас дээр тавьдаг зантай байсныг чинь олж харав. Тийм байх их аюултайг олж ухаараад хэд хэдэн удаа шоконд орж байснаа нуух юун. Ухаан болоод бие бялдар гээд жагсаалт нь цааш хязгааргүй үргэжлэх бүхэнд би бусдаас онцгой гэдэгтээ итгэж байсны нууц нь WILL гээч эд надад төрөлхөөс заяасан гэдэгт анхнаасаа бодсон хэрэг. 14-тайдаа Ничше-гийн Галзуу хүнийг уншиж 18тайдаа ЗАратустраг уншсанаар бүх зүйл тавигдсан болов уу. Тиймээс ч хүнд хэрвээ WILL байвал бүхнийг хийж чадна гэдэгт итгэж энэ WILL заяах хувьтай хүмүүсийн нэг нь өөрийгөө гэж тооцоолон энэ эрчээр нилээн явав. Сүүлдээ энерги ч шатаж дуусав би ч би бишээ ойлгож эхлэв. Сүүлд бодохнээ WILL гэдэг эдийг цаг болгонд бэлдэж бэлтгэж сургаж байвал их хэрэгтэй гэдгийг л ойлгох шив. Тэгээд ч амьдарлын утга учир өөрчлөгдсөн тул сайхан амьдархад заавалчгүй бусдаас онцгой байх албагүйг дээр үед мэдсэнээр ухаан жолоогүй өөрийгөө хүчлэхээ больсон. Ийм л юм болсийм даа.
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-04-23 - хахахахахахахахаха

Бичсэн: xvv
Ёоо элэг аваад хаячлаа...
Нээрээ сэлэх гэснээс нээрээ сэлж сурахымсан.. Түрүү зун найзтайгаа далай ороод, сэлж чадахгүй юм байж далчганаж орж байгаад яг үхэх шахсан... хамаг амьдрал нүдний өмнүүр жирэлзээд л... За ингээд өнгөрдийм байж, энэ газар ирж ингэж үхдийм байна даа.. гээд л хэдэн секундын дотор ямар ч их бодогдож амждын... Муу ээждээ төрсөн өдрөөр ганц цэцэг өгч үзээгүй юмсан... гээд л ер нь одоо санахааргүй их юм бодоод, тэр үед л миний толгой чинь ийм сайн юмуу гэж хүртэл бодоод амжиж билээ... ер нь бодсон юмаа энд бичвэл ч компьтер бараг эвдрэх байх хахаха
за тэгээд тэнд тэгж үхүүлээгүй бурханд бас баярлаж л явна... Амьдрах гэж ямар сайхан юм бэ? Very Happy

..Чам шиг хүн аврах нь ч яамай бас шууд живж үхчихгүй жоохон сарвалздаг болохымсан...
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

53-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax