Таталбар

♥ 2006-04-10 - санамсаргүйн зайлшгүй

Тэртээ 70-аад оны сүүлээр МУИС-ийн нэгэн танхимд төгсөгчидөө ийш тийш нь томилж байхдаа багш нар нь намайг хорвоод мэндлүүлэх асар нарийн шийдвэр  яг тэр өрөөндөө гаргаж байгаагаа төсөөлөө ч үгүй дээ. Аавыг чухам тийш нь биш хажуугийнх нь нэг газар явуулчихсан бол ээж тэнд байхгүй, юун ах юун би, юун блог. Асар олон санамсаргүйн нийлбэрээс бүтсэн зайлшгүйн үр дүн, хувь тавилангийн бүтээгдэхүүн - хүн. Олон олон хүний, санаатай санаагүй өчнөөн үйлдлээс тэсрэлтийн цэг болж бүтсэн би бээр (мэдээж хэтрүүлэг л дээ, тэсрэлтийн цэг хаана ч байхгүй, эсвэл бүгд л тэсрэлтийн цэг) мөн л хойшид болох тоймгүй олон үйл явдалын нэгээхэн учиг болон амьдрах юм байж. Миний үйлдэл бүр магадгүй бас хэн нэгний "тэсрэлтийн цэг" болох учраас сэм сэмхэн гишгэлэн хором хормоор нандигнаж тэрхүү тэсрэлтийг боломжит дээд хэлбэрээр нь гүйцэлдүүлж өгөөд буцах нь үүрэг биз, гэвч энэ цэг хэзээ хаана гэдгийг МУИС-ийн танхимд байсан тэр багшийн адил би ч бас үл мэднэ, магад хором бүр ч ...

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2006-04-17 - tnx

Бичсэн: инга
манай аав хэзээ ч нусаа гоожуулку мэдүү гэсн. Very Happy
сэтгэгдэл бичсэнд баярлалаа TAXNA, чи миний анхных боллоо, кэкэ.
Хувь заяаг зураад таьчихсан байдаг бол нэг бодлын амар байхгүй юу. юу ч хийсэн үр дүн ялгаагүй. Аз болж ихэнхдээ бидний сонголт байдаг нь хувь тавилангийн бэлэг юм даа. Гэхдээ хичээгээд зүтгээд өөрөөс шалтгаалахгүй үүсээд байгааг буддынхан үйлийн үр гээд айлдчихсан байдаг. Алганы зураасны ард давхар зураас байх шиг байнаа, зүсэж үздиймүү гэсн. Very Happy
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-04-12 - Алганы зураас

Бичсэн: xvv
Алганы зураас л даа... Хичээвэл нэг тал руу нь за яахав гээд унтаад өнгөрөөвөл нөгөө салаа руу нь явна. Гэхдэ тэр салаанууд нөгөөрүүгээ дамжиж засагдах боломжтой ч хэцүү... Тийм болохоор аль болох буруу салаа руу нь явчихгүй шиг зөвийг нь сонгоод л, алдаад буруу руу нь орчихсон байвал харамсалгүй дараагийн боломжит салаан дээр буцаж зөв зам руугаа орох тал дээр хичээгээд л...
Зөв замаар явсан тохиолдолд бонус олон л тааралдышд Wink

Жишээ нь аавыг чинь багш нар тийшээ хуваарилсан байлаа гээд аав чинь өөрөө нэг бүтэлгүй нусаа гоожуулсан баагий байж байгаад ээжид тоогдоогүй бол тэгээ л юун ах, юун чи шд Wink хэхэхэ
За нээрээ би гэж нэг нусаа гоожуулсан нөхөр,... Дандаа буруу салаагаар будаа тээгээд байнаа гэсэн хэхэхэ

За блогоо гоё үргэлжлүүлээрэй!
Баахан юм бодуулаад, баахан сэтгэгдэл бичүүлчдэг байшдаа...
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

55-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax