Тэртээ 70-аад оны сүүлээр МУИС-ийн нэгэн танхимд төгсөгчидөө ийш тийш нь томилж байхдаа багш нар нь намайг хорвоод мэндлүүлэх асар нарийн шийдвэр яг тэр өрөөндөө гаргаж байгаагаа төсөөлөө ч үгүй дээ. Аавыг чухам тийш нь биш хажуугийнх нь нэг газар явуулчихсан бол ээж тэнд байхгүй, юун ах юун би, юун блог. Асар олон санамсаргүйн нийлбэрээс бүтсэн зайлшгүйн үр дүн, хувь тавилангийн бүтээгдэхүүн - хүн. Олон олон хүний, санаатай санаагүй өчнөөн үйлдлээс тэсрэлтийн цэг болж бүтсэн би бээр (мэдээж хэтрүүлэг л дээ, тэсрэлтийн цэг хаана ч байхгүй, эсвэл бүгд л тэсрэлтийн цэг) мөн л хойшид болох тоймгүй олон үйл явдалын нэгээхэн учиг болон амьдрах юм байж. Миний үйлдэл бүр магадгүй бас хэн нэгний "тэсрэлтийн цэг" болох учраас сэм сэмхэн гишгэлэн хором хормоор нандигнаж тэрхүү тэсрэлтийг боломжит дээд хэлбэрээр нь гүйцэлдүүлж өгөөд буцах нь үүрэг биз, гэвч энэ цэг хэзээ хаана гэдгийг МУИС-ийн танхимд байсан тэр багшийн адил би ч бас үл мэднэ, магад хором бүр ч ...
|
♥ 2006-04-17 - tnx
сэтгэгдэл бичсэнд баярлалаа TAXNA, чи миний анхных боллоо, кэкэ.
Хувь заяаг зураад таьчихсан байдаг бол нэг бодлын амар байхгүй юу. юу ч хийсэн үр дүн ялгаагүй. Аз болж ихэнхдээ бидний сонголт байдаг нь хувь тавилангийн бэлэг юм даа. Гэхдээ хичээгээд зүтгээд өөрөөс шалтгаалахгүй үүсээд байгааг буддынхан үйлийн үр гээд айлдчихсан байдаг. Алганы зураасны ард давхар зураас байх шиг байнаа, зүсэж үздиймүү гэсн.