Таталбар

♥ 2006-12-04 - Roger Frederer - master of masters

 

Дохад жудо бөхийн эрэгтэйчvvдийн 81 кг-д барилдсан Д.Нямхvv алтан медаль, 66 кг-ын барилдаанаар Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар хоёр дахь алтан медалийг авч биднийгээ баярлуулж байна. Азид дундад азийнханаас бусад монголчуудаас илүү гараад байх чалхтай ард түмэн ховор байх л даа.

 

Тэмцээн гэснээс дээр нэг мэргэжлийн талбайн теннисний шилдэг наймын тэмцээн болсон доо, яагаав гэсэн . Хэзээ хойно хэдий ч бичмээр болоод. Дохагаас халдвар авсан юм байлгүй

2004 оноос хойш талбайн теннисийг эзэгнэж буй 26 настай Щвейцарь залуу Roger Frederer энэ удаад бас л “саахалтын зайтай” тасарч “түрүү магнай” авсанаар 90 дэх тэмцээндээ ялсан үнэмлэхүй үзүүлэлттэй үлгэрийн теннисчин гэдгээ нүдэн дээр батлавой. Хамгийн сонирхолтой өрнөсөн нь хагас шигшээ тоглолт:

Roger Federer - Rafel Nadel (Испани)

James Blake (АНУ) - David Nalbandia (Аргентин)

гэж тоглоод аваргын төлөө:

Federer – Blake-ийг арчив.

Мэргэжлийн талбайн теннисчид өвсөн талбай, хатуу талбай, шороон хучилттай гэж 3 янзын талбай дээр тоглодог бөгөөд талбай бүр дээр тоглогчдын ур чадвар өөр өөр илэрдэг гэх. Дэлхийд номер нэг Federer аль ч талбай дээр балай авдаг боловч болзошгүй аюул шороон хучилттай талбайн хаан болох гээд тарвалзаж байгаа Nadеl-аас ирсэн удаа хэд хэд бий. Энэ удаа ч гэсэн Nadеl л Federer-ийн хувьд өрсөлдөгч гэж тооцож болох цор ганц этгээд байлаа. Мэдээж Federer-ийн фенүүд дэлхий дээрх хамгийн жаргалтай фенд тооцогдсоор, үзэгчид тоглолтын явцыг л сонирхоно уу гэхээс үр дүн хэдийнэ ойлгомжтой, нөгөө л “улаан дээлтэй дулмаа”. Federer-ийн гайхамшиг юундаа байна вэ гэхээр тэнгэрээс заяасан авъяас, дээр нь хамгийн эгзэгтэй үед хүртэл юу ч болоогүй юм шиг тоглосоор байдаг “хөлдүү чанар”. Нэг л алдвал гэрлүүгээ харих гээд ирэхээрээ хэн ч байсан сандардым байгаа биддээ... Federer-ийн дэмжигчид ийм үед ч түүнд итгэдэг, он мэдээж итгэлийг алдахгүй,... мань хүн угийн төрцөн гар л даа.

Талбайн теннист гаргалт чухал юм билээ, эхний гаргалтаа давуулж чадахгүй алдаад эхэлбэл сэтгэлзүй нь давалгаалж эхэлсэний тэмдэг. Хоёрдахь гаргалтаа сайн хийчвэл эсрэг этгээддээ овоо дарамт өгөх шанс бас бий л дээ... эргэлттэй ирсэн бөмбөг аюултай, яаж ч сайхан тосч авлаа гээд буцахдаа эргэлтээс нь болоод цохисон зүгээс далийгаад алдана гэх мэт бөмбөгтэй спортын нийтлэг шинжүүд бий. Ер нь тоглогч бүр өөрийн гэсэн давуу тал, онцлогтой байдаг ч тоглох ур чадвараа байнга өөрчилж байхгүй бол мэдээж судалж судалж ирсэн өрсөлдөгч нь тоглож эхлээд хэд цохингуутаа тоглолтыг нь уншчихна, ийшээ цохивол алдана, ингэвэл авчихна гээд, ийм үед маневр хийж чаддаг байна гэдэг тамирчиныг илтгэх гол хэмжүүр юм.

Өнгөрсөн тэмцээнд миний дэмжиж байсан Adny Roddick хожигдоод жаахан урам хугарсан ч Federer-ийг харж баяссанаар амжилттай дуусав. Уул нь Roddick гаргалтаараа дэлхийд нэгд, 220 кмцагийн хурдтай, “гаргалтын машин” хочит тэрний бөмбөгөнд оногдвол бие нэвт гарах байхаа, түүний гаргалтыг Federer л тогтоон тоглодог нь сайхан. Adny Roddick-ийг дэмжсэний гол учир нь үнэн хийморьтой хүчтэй цохилт, бас юу, царайлаг ... Шараповатай болздог сураг байгаа...хм.

Тэмцээний төгсгөлд би бээр Federer-ийг хүндлэн биширч үлдвэй, ихэнх тамирчид тоглолт эхлэхэд жаахан ч гэсэн рекламддаг, хожлынхоо дараа бол илт баясдаг (уул нь баясалгүй ч яахав дээ), гэтэл Federer тийм гайхамшигт аугаа тамирчин байж зүв зүгээр даруухаан инээмсэглээд зогсож байх юм, цомоо гардаж авахдаа хэлж байгаа үг нь хүртэл даруухан... даруухан даруухан даруухан ... ёо би муужирлаа гэсэн.

 

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2006-12-06 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Togoruu

Uchirgui tsarailag bish gesn yahuu "manai taliin" tsarai bnaa. ter 220km gedg chin yasn aimaar sonsogdoj bnaa, tiim bombogond l onogdoj uhehguim shuu.  ene ingaagiin bcihsenuudiig umshij bi sport gedeg yumand humuus yaagaad hoshuuraad bdgiig gadarlaj ehelkeed ch bgaam shig.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-05 - Schweizari zalyy

Бичсэн: Onki
Shweizari zalyy gehed zarai myytai l zalyy bna, shweizariyd yg ni olon zys holildson gazar bolohoor er emgui bugdeeree zarailag bdagsan.
Gehdee daryyhan daryyhan daryyhan yum bol myyjralgui yahav e
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-05 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Tsahiur chuluu

tiim daruuhan daruuhan daruuhan baisan yum bol hamt muujiryaa!! bi bas muujirmaar baina.

 

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

15-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax