Таталбар

♥ 2006-12-16 - Багшийн сургааль

 

Оюутан ахуйд нэг лекц дээр өвгөн багшийн маань хэлсэн зүйрлэл их ончтой. ... Лекц бол талх юм хүүхдүүд минь. 30 ширхэг талхыг 30 хоногт идэх үүрэгтэй оюутан өдөрт нэг талх хэрчиж идээд сарын дараа гэхэд бүх талхаа идсэн байх ёстой гэж саная. Гэтэл манай оюутнууд талхаа идэхгүй явсаар байгаад нэг мэдсэн шалгалтын өмнөх 3 хоногт эсвэл бүр шалгалтын яг өмнөх өдөр гэнэт харсан 30 талх байж байдаг, талхаа яахав ийхэв болон сандарч аргагүйн эрхэнд учир зүггүй чихэж гарна, угаас 30 талх яаж л нэг өдрийн дотор гэдэс ходоодруу орохов дээ, чихээд орууллаа ч гэсэн хоол биш хямрал болж эмнэлэг явах болно. Ингээд зорин тэмүүлж ирсэн үүрэг чинь үл гүйцэлдэж хайран эрдэм яйрин болно шүү хүүхдүүд минь ... (овоолж овоолж нэг дайрдаг зангаа яс махаараа мэдрэх болгонд багшийн энэ зүйрлэл санагдаад байдаг юм, багш болгон хүндэлдэг өвгөн багшийгаа чих хатуутайг далимдуулж тэнэг оюутнууд бид мөн ч их шаагилдсан даа)

 

Бас нэгэн багшийн зааж өгсөн “залхуурах” арга (үнэндээ манай захирал багш л даа, жинкэн бука толгой). ... Та нарт тэгж олон мэргэжлийн ном уншихад хэцүү байгаа бол нэг хялбар гоё арга хэлье. Ямарч салбар чиглэлд гол төлөөлөгч үндэслэгч гэгддэг хэдхэн том эрдэмтэн бий, тэднээс сорчлоод за ер нь 5, 6-аас хэтрэхгүй цөөхөн бүтээл бий дээ, тэднийг л уншчих, тэгвэл цаана нь үлдсэн мянга мянган хуулсан номнуудыг унших ямарч хэрэггүй болохийм байгаам. Эхлээд уншихад ойлгохгүй байх, дахин дахин унш, толгойгоо ажиллуул, суурь бүтээл цөөхөн байдаг, бусад нь хуулдаг юм ... (багшийгаа бүр саначлаа)

 

Ойрдоо ханцуй шамлан дайрах их ажил байгаад байдаг. Бага сургуулиас эхлээд багшаар загнуулж шахуулан байж сая юм хийдэг болсон өөдгүй дадлаа үгүйлээд байхын, хэн ч загнаж шахахгүй болохоор заримдаа намайг загнаад өгөөчээ гэж мөрөөдөх шахуу юм болж байна шд. Ингээд л санаа алдан байж багш нарынхаа сургаалийг нэхэн дурсаж сууна даа. Лам багш минь ээ, би жанчуулмаар байнаа гэсн.

 

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

♥ 2010-04-20 -

Бичсэн: Зочин
хайртай хайртай хайртай goe yum
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2010-04-20 -

Бичсэн: Зочин
хайртай тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2010-04-20 -

Бичсэн: Зочин
ирмэх
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2009-04-13 - баярлалаа

Бичсэн: Зочин
хүн сурахын төлөө амьдардаг уу амьдрахын төлөө сурдаг уу
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2008-12-12 -

Бичсэн: Зочин
tongue
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2008-12-12 -

Бичсэн: Зочин
worried
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2008-12-12 -

Бичсэн: Зочин
big grin
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2007-02-14 - Сэтгэгдэл

Бичсэн: lazulum
лам багшаа би жанчуулмаар бнааааа
гэдэг чинь бас миний хэлдэг угтэй утга нэг юм бна хэ хэ
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-18 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: xvv

Bugdiig ni copydood avhclaa. harij unshnaa.

Za bicheed baigaarai

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-17 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: Зочин

Өдөржингөө л уншлаа гэж. Бүтэн сайн өдөр хүртэл уншаад л. Би нээрээ яаж байгаан бол гсн. Гялайж байгаа харагдах юм.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-17 - Bagsh

Бичсэн: zalituneg

Omnoh bichlegt tiim bagsh baigaagui geed hudalaa helchihej ee. Minii hundeldeg 2 ch saihan bagsh baidag yum. 2 uulaa changa hatuu hahir ugtei. Tegeed neg udaa lectsen deer: "Ta nar 100 000$  iin orlogo oruulj chadah engineer bolohgui l yum bol Microsoft od ajild orood 10 000$ iin tsalin avna gej moroodsonii hereggui shuu " gej zagnaj bilee. Hatuuhan helsen ch sain tashuur bolson shuu.  

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-17 - Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Бичсэн: leg

etseg eh bagsh naryn dictaturaas garaad oyutan bolood ochihod erh chuluu hanhlaad, hairyn haluund shataad hicheelee uye uye paylaad nuguu udur bur taraadag talhaa avahgui yavj baigaad shaltaltyn umnu. hunii talhyg niiluulj baigaad duurailgaj hevlej bariad (copydoh) yerunhii zurag gargaad bugdiig ni barahgui bolohooroo soryg ni tuuj ideed talhny zah arai l goyo baidag daa. ehiig etseej tugalyg ni turaalgui altan dundaj hemjeend hurlee geed l niseed orchdog bailaashd. ovoij otsoihgui ch unaj tusaad baihgui yavaad l baisan. odoo yu uzeed baisnaa sanadagguishd. uvgun bagsh goyo ug heljee.

Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

♥ 2006-12-17 - tnx

Бичсэн: zalituneg
Nadad tegej heldeg bagsh baisan ch boloosoi
Холбоос Устгах Сэтгэгдэл vлдээх !

Тухай

таталбар

Links

Нvvр
Хувийн мэдээлэл
Хуучин бичлэгvvд
Найзууд
Миний тэмдэглэлийн RSS

Найзууд

6-р хуудас. Нийт 55 хуудас байна.
Ємнєх хуудас | Дараагийн хуудас



:-)
 
xaax